Англи, Оросын хоорон дахь дипломат дайн

Тэгээд ч тэдний Орост хандах хандлага өмнө нь халуун дулаан байсангүй. Гэхдээ тэд Оросоос зугтаж очсон хүмүүсийг бол алгаа тосоод л авч байв. Тухайлбал, террорист Закаев, Орост төрийн эргэлт хийнэ гэж ярьдаг олигархи Березовский нар одоо тэнд сууж буй. Лондон тэднийг ивээлдээ авснаар асуудал дууссангүй. Орос тус улсад гэмт хэрэгт сэжиглэгдэж буй 21 хүнийг барьж өгөхийг Лондонгоос шаардсан. Гэвч Лондон үүнд ямар нэг хариулт өгсөнгүй.

Харин ч дээрх 21 хүнээс зургаад нь улстөрийн орогнол олгосон байна. Энэ нь цаанаа улстөрийн учир шалтгаантай байдаггүй бол үнэхээр англичуудыг үнэн нигүүлсэнгүй хүмүүс юм даа гэж бодмоор. Гэтэл урьд хожид болоогүй сонин явдал боллоо. Үндсэн хуулиар Орос улс өөрийн иргэнийг гадаад оронд барьж өгөхийг хориглосон байдаг. Гэтэл Британийн удирдлага Гадаад хэргийн сайдаараа дамжуулан Оросоос Үндсэн хуулиа өөрчлөхийг шаардцаг юм байна. Москвад шахалт үзүүлэхийн тулд Оросын дөрвөн дипломатчийг Их Британиас хөөжээ.

Одоо Оросын иргэдэд виз авахад хүндрэл учраад байна. Оросууд Их Британийн Орост хүндрэл учруулж байгаа нэг чухал хуулийг нь өөрчлөхийг шаардвал англичууд яаж хүлээж авах бол? Лав инээгээд сууж байхгүй нь ойлгомжтой. Эсвэл Лондон Америкийн Үндсэн хуулийг өөрчлөхийг Бушаас шаардах зүрх хүрэх болов уу? Барууныхан Орост Үндсэн хуульдаа гар хүрэхийг хүсэхгүй байна гэж шуугисан. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Раис В.Путин Үндсэн хуулиа өөрчилж, Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдохыг хүсэхгүй байна гэж зарлалаа.

Үүнээс хэдхэн хоногийн дараа Америкийн үнэнч дагуул Их Британи Оросоос гуйх биш, харин бүр Үндсэн хуулиа өөрчлөхийг шаардаж хөлөө дэвсэлж байна. Магадгүй тэд манай Үндсэн хуулийг өөрсдөдөө тааруулан өөрчилж бичээд ирүүлэх юм биш байгаа.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button