Хөлбөмбөг эрүүл мэндэд тустай юу
3000 гаруй хүн оролцсон Интернэт судалгааг испаничуудын эрүүл аж төрөх хэв маягийн талаар болон эрүүл мэндийн салбарт тэдний тэргүүлэх зорилтыг илрүүлэхээр явуулсан ажээ. Судалгаанд оролцогчдын тал орчим хувь нь /49,5 хувь/ хөл бөмбөгчний мэргэжлийг эрүүл аж төрөх хэв маягийн үүднээс хамгийн сэтгэл татам мэргэжил гэж үзэж байна.
Хөл бөмбөгчиний дараа санваартан, түшмэлийн мэргэжил хол зөрүүтэй буюу 11,2 ба 10 хувьтай оржээ. Судалгааны дүнгээр Испанийн оршин суугчдын 70 хувь нь эрүүл мэнддээ нэлээд эсвэл бүхэлдээ санаа тавьдаг байна. Гэхдээ тэдний 10-ны дөрөв нь эрүүл аж төрөх. хэв маягийг баримталж чаддаггүй аж. Судалгаанд орол¬цогчдын 2,8 хувь нь илүүдэл жинтэйгээ хүлээн зөвшөөрсөн байна. Албан ёсны мэдээгээр Испанид илүүдэл жинтэй хүмүүс нийт хүн амын 13 хувийг эзэлдэг ажээ.
Өнөөдрийн Монгол 145 (566)