Буур эзнээ алж байж санаа нь амардаг
Манай хажуу айлын Эрдэнэ гуай адуугаа услахдаа бороо ороод хоёр л хоног юм бол гүүгээ барина гэж ярьдагсан. Тэгээд худалч хүнд өдөр болгон шахуу адуугаа ойр байлгаж бүртгэж өгдөгсөн. Нэг орой нар арай бага байтал ингэний сааль эхэлж байсан юмдаг. Эрдэнэ ахын эхнэр Дулмаа эгч хэдэн ботгоо уяж зэлээ тойрон гүйж байсан юм. Гэтэл Зүүн урдаас улаан тоос татуулсаар нэгэн том юм айсуй. Морь гэхэд арай том машин гэхэд нэвсийсэн юм хийсээд байх байх шиг харагдаж билээ.
Ингээд ойртож ирэхээр нь харвал Эрдэнэ ахын хүрэн буур ороо нь орсон бололтой ирж явна. Бүгд сандралдан гэртээ орцгоолоо. Энэ үед Эрдэнэ гуай адуундаа яваад ирээгүй байсан юм. Хүрэн буур ирж бидний цугларч орсон илүү гэрийг шөргөөлж байгаад нураачихсан юм. Гэрт байсан хүмүүс дарагдах нэг нь дарагдаж, зугатах нэг нь зугтах гэтэл хүрэн буур бүгдийг нь нэг үнэрлэж үзээд ажиг ч үгүй яваад өгч билээ. Бид юу ч бодсонгүй гэрээ дахиж босгоод сүү саалиа янзалж байсаар шөнө дунд боллоо.
Эрдэнэ гуай үүр цайхад ирсэн бололтой мориныхоо эмээлийг аваагүй уяан дээр зээрд морины хөлс хатчихчихсан тарлаад ирсэн морь иг болчихсон байв. Юу болсныг мэдэхээр тэднийд ортод Эрдэнэ гуай гадагшаа явах гэж байгаа бололтой Дулам эгч авдраасаа шинэ aац гаргаж өгч байгаа харагдана. Эрдэнэ гуай надад хандаж Миний дүү хэдэн гэрээ сайн харж байгаарай. Ах нь ирээд гүүгээ бариад сайхан айраг ууцгаанаа. Ах нь бараг cap явах байх. Хүрэн буураа зардаг юм уу даа гэв.
Би Танай хүрэн буур маш сүрлэг сайхан шүү гэтэл Эрдэнэ ах Уг нь ч цусан төрөл хол удам угсаа сайтай л даа. Гэвч ороо нь орчихсон явсныг мэдэлгүй ингэ хөөгөөд байхаар нь салгаад явж байтал гэнэт дайрдаг юм байна. Би ч морьтойгоо зугатааж урд цохио руу ороод явчихсан чинь нэг юм буцаад явчихсан юм. Тэгээд араас нь дурандаад байсан чинь гэр лүү чиглээд явж байх шиг байсан юм. Ингэн дээр очиж байна гэж бодсон чинь гэрийг минь нураагаад яваад өгсөн байх шив.
Ороо нь орсон буур заавал уураа гаргаж байж салдаг юм. Мэдээтэй байгаарай. Ах нь нутаг дамжуулж зараад өөр буур авчина. Хүн буур авна гээд хүрээд ирвэл хүрэн буураа хаана байгааг нь заагаад өгөөрэй гэж хэлээд явсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа нэгэн өглөө Чулуун гэдэг нэртэй ах ирж Миний дүү хүрэн буураа хаана байгааг заагаад өгөөч, ах нь Эрдэнээс худалаж авсан юм гэж жирэвгэр сахалтай тарган бор хэллээ.
Бид хоёр нэлээд хайж яваад сургыг нь гаргаж тэр ах хүрэн буурыг хөөж явсан юм. Ингээд нэлээд хоносны дараа Эрдэнэ ах хар буур хөөн ирдэг юм байна. Хар буур жаахан хүүхэд үзэж чаддаггүй ч ёстой нэг сүрлэг сайхан амьтан байв. Идээшиж дасаад нэг жил өнгөрлөө. Нэг өдөр манай дүү Бат, гүү усална гэж явсан хүн чинь улаан тоос манаруулан давхиж ирдэг юм байна. Юу болдсныг асуувал хүрэн буур ирээд манай хар бууртай ингээ булаацалдаад аймшигтай юм болж байна. Би айгаад хүрээд ирлээ гэлээ.
Тэр үед ойр хавьд бэлчиж байсан адуу хүртэл үргээд байсан. Эрдэнэ ах бид хоёр дурандаж харвал үгээр хэлэхийн аргагүй тоос манарч, тэнгэр газар нийлэх гэж байгаа мэт бөөн тоос татаж, юу гэхийн эцэсгүй тогтоож харах зүйл байсангүй. Арай жаахан ойртож харвал тэр хоёр буурны нүд нь час улаан, цус хурсан юм шиг болчихсон юм шиг харагдаж байсан. Ингээд тэд хоёр өдөр, хоёр хоног зодолдож, гурав дахь хоног болоход хүрэн буур үхлүүд юм хөл дээрээ тэнцэж ядан ингэний зэлэн дээр ирж билээ.
Хүрэн буурнаас айсан бид тэр өдөр гэрээсээ ч гарч чадалгүй өглөө болгосон юм. Дулам эгч өглөө босоод гартал хүрэн буур гэрийнх нь гадаа хэвтэж байсан гэдэг. Хүрэн буурны хажуугаар явахад үхсэн мэт байсанд Дулам эгч нөхрөө дуудаж хэлэхэд, Эрдэнэ ах гарч ирэхэд тэр буур юу юугүй босож Эрдэнэ ахыг дарж хэвтжээ. Энэхүү явдлыг үзсэн ойр хавийн хэн ч хүрч чадсангүй, хөөрхий Эрдэнэ ах муухай орилсоор амьсгал хураасан юм. Эрдэнэ ахыг амьсгал xypaacны дараа буур хээвнэг босч ирээд хаашаа ч юм алга болсон. Үүнээс хойш хүрэн буур манай нутагт ирээгүй шүү.
Шуугиан 23