Хөдөлгөөнт тоглоом
Энэ нь цагаан тэмээдэх, чоно тарвага агнах, буур ботгон болох, цагаан мод хаях зэрэг олон төрөл бий. Үүнээс хамгийн их дэлгэрсэн нь Цагаан мод хаях тоглоом юм. Цагаан мод хаях хугацаа, дэлгэрсэн нарийн юм. Нэн эртнээс хүмүүсийн ухамсарт аливаа өвчин, муу юм 5-үхэл цаанаа байгалийн эзэнтэй байдаг гэж үздэг байжээ. Иймээс малын үхэл гарсан үед үхлийн эзнийг айлгах, доо яриулахгүй гэж шөнө дөл болтол олон хүн, мал үймэлдэх хэрэгтэй гэж үздэг байжээ.
Иймээс эхлээд хоттой малаа үргээхийн тулд элдэв дуу гаргах, арьс сэгсрэх, хуц унхандаа борин, хөхүүр зүүж хоттой малаа үйл үймчүүлдэг байжээ. Хожим нь үхсэн малынхаа үстэй шийрийг гар хотол Цээгүүрээ шидэн хойшоо, үргээн улмаар цагаан мод хаядаг болжээ. Цагаан мод хаях нь сүүлдээ биений тамирын хүч тэнхээ үзсэн тоглоом болон уламжлагдан хөгжижээ.
Энэ тоглоомоор хүүхэд, лам нар эмэгтэйчүүд хүртэл тоглодог болсноор домын утга уг чанараа бүр мөсөн алджээ. Монгол ардын хүүхдийн уламжлалт тоглоомын онцлог нь амьдралын гол сурвалж болсон мал сүргээ осол эндэгдэлгүй сайн маллаж өсгөх, сайн ажиллаж сайхан амьдрах, ахлах, хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үлгэрчлэн харуулсан байдагт оршино.
Гэрбүлийн сонин 14