Бусдын янаг амрагийн явдлыг бүү дуурай

Найз бүсгүйнхээ сайн, сайхан чанарыг дууриахыг хичээх нь байдаг л зүйл. Гэхдээ бүсгүй та өөрөө хувь хүн, нэгэн өвөрмөц ертөнц гэдгийг бүү мартаарай. Хэн нэгэнд тохирох зүйл танд ерөөсөө зохимжгүй байж болно. Танд анхааруулахад, хайр дурлал, янаг амрагийн явдалд хэзээ ч хэнийг ч бүү дууриагаарай.

• Танилцаад удаагүй залуутайгаа шууд сексдэх. Та өөрөө хүсээгүй л дээ. Гэхдээ найз охидууд чинь аль эрт үүнийг үзсэн. Би юугаар дутах юм бэ? гэсэн үүднээс хэрхэвч хандаж болохгүй.

• Сексийн талаар орчин үеийн, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв мэдээлэлтэй бай. Энэ нь таныг бэлгийн замын элдэв өвчин, цаашилбал ДОХ, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах болно.

• Найз бүсгүйнхээ гоё сексийн ярианд бүү хууртаарай. Та туршилтын туулай биш шүү.

• Анхны шөнийн адал явдлыг үзэх гэж яарах хэрэггүй. Таны анхны шөнө тохиолдлын бус, харин хайр сэтгэлээс, үнэнхүү хүсэн хүлссэн мөч байвал та насан туршид сайхан, гэгээн дурсамжтай явах болно.

• Найз бүсгүй чинь олон амрагтай. Шинж сонгож байна гэж ярьдаг. Түүний адил та залуугаа бээлий шиг солих шаардлагагүй.

• Найз бүсгүйнхээ сексийн туршлагыг бүү хуулаарай. Группэн секс гоё гэвэл та бас дууриах уу. Таалагдахгүй зүйлээ хэзээ ч бүү хий.

Гэр бүлийн сонин 14

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button