Аялал жуулчлалын салбарын статистик бүртгэлийн улсын үзлэг явагдана

Уг үзлэг нь Монгол Улс дахь аялал жуулчлалын салбарын хөгжлийг тодорхойлох, төлөвлөх суурь мэдээллийн чанарыг сайжруулах, төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн үндэслэл болохуйц статистик мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн өөрийн орны онцлогийг тусгаж боловсронгуй болгох зорилготой ажээ.

Үзлэгт Монгол улсад тур оператор, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал, амралтын газар, ангийн отог, авто буудлын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд бүрэн хамрагдах үүрэгтэй.

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг үзлэгт бүрэн хамрагдахыг холбогдох газраас уриалж байна.

– Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг хамруулах нэг удаагийн үзлэгийн маягт, зааврыг ЗТАЖЯ-ны веб хуудаснаас татаж аван асуулгыг үнэн зөв нөхөж хуудсыг аймгийн статистикийн хэлтэст биеэр хүргэж ирэх, Улаанбаатар хотын ААН болон иргэд асуулгыг нөхсөн хуудсыг үзлэгийн үргэлжлэх хугацаанд буюу 2007 оны 7-р сарын 20-наас 8 дугаар сарын 1-ны дотор ЗТАЖЯ-нд биеэр авчирч өгөх юм байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button