Бүх юм хяналтад байна гэдэг байхгүйгээсээ муу юм биш
Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Намжиг гуайн МАХН-ын шинэчлэлийн үгээ нэмэрлэе хэмээн манай сонинд хандав. Түүнтэй намын шинэчлэл болон алдаа онооны талаар ярилцав
-МАХН-ын гишүүн хүний хувьд та намынхаа өнөөдрийн үйл ажиллагааны талаар бодлоо хэлнэ үү?
-МАХН 1921 оноос түүхийн бүхий л үед эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө гүйцэтгэж ирсэн, түүхэн гавьяат үйлсээр нь бахархаж явдаг түмний нэг нь би. Энэ намыг зарим хүмүүс ялтай гэдэг. Гэхдээ ял, гавьяа хоёрыг нь шүүн хэлцвэл энэ намын хийсэн бүтээсэн бүхий л үйлс нь Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхтэй салшгүй холбоотой. Ямарваа нэгэн юманд хөгжлийн оргил үе гэж байдаг. Энэ бол философи. Тэрхүү оргил үедээ хүрээд цэнэглэгдэн, дэвшиж, цаашдийнхаа хөгжлийн гарцыг зөв тодорхойлж чадвал тухайн нам улс орон, хувь хүн улам хүчирхэг болж чаддаг.
Харин шинэлэг зүйлийг үл хүлээж аван, улам бүр хаалттай болж, зөвхөн өнгөрсөн үеэрээ байхыг хүсвэл мөхлөөс өөр.зүйл үгүй. Тиймээс манай нам шинэчлэгдэх, өнөөдрийн нийгмийн өмнө тулгамдаад буй асуудуудыг шийдэхийн тулд дотроосоо шинэчлэгдэж өөрийгөө хөгжүүлэх, хэрэгтэй байна. Юм шинэчлэгдэхгүй байна гэдэг зогсонги, уруудаж байгаагийн нэг хэлбэр шүү дээ.
-Хүнээр бол унталтын байдалд байгаа гэсэн үү?
-Өнгөрсөн он жилүүдэд монголын нийгэмд хийгдсэн хамгийн том өөрчлөлт бол 1990 оны ардчилсан хувьсгал. Тухайн үед нам, төрийн эрх барьж байсан хүмүүс, улс төрийн товчоо хуралдалгүй бууж өгсөн нь хүчгүйдээ бус шинэ хойч үедээ итгэл хүлээлгэсэн үйл явц байсан гэдгийг өнөөдөр бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Харин сүүлийн үед МАХН нозоорол-ын байдалд орсоныг түүний удирдлагад байгаа хүмүүс ч мэдэж байгаа. Дээхнэ үед Намын хянан шалгах хороо гэж байлаа. Энэ бол нам, төрийн бүхий л үйл ажиллагаанд ард түмэн хяналтаа тогтоох өргөн боломжийг олгож чаддаг байгууллага байв. Бүх юм хяналтанд байна гэдэг байхгүй байгаагаасаа муу юм биш.
Энэхүү байгууллага байхгүй болсоноор монголд сайн юм бий болсон гэж үү. ХАА нэгдэл, 270 гаруй САА-г өмч хувьчлах нэрээр сарниулж, олон банкийг дампууруулсан. Хамгийн гол нь энд хэн ч хяналт тавьж чадаагүй. Нэг ёсондоо энэ үе бол намын уналтын, гүн нозооролтын үе байв. Харин одоо сэрж байна. Гэхдээ дутуу дульмаг сэрэх ч тийм сайн зүйл биш. Цаг үе заавал сэргэг, соргог бүхэнд л хөгжин дэвших боломж олгодгийг мартахгүй байх хэрэгтэй.
-Өнөөдөр нийгэмд ядуурал буй болов. Гэтэл төр, засгаас ард түмний ахуй амьдрал сайжирлаа гэх болов?
-Үнэндээ бол ажилгүйдэл ядуурал цэгтээ 1999 онд амьдралын доод төвшингөөс доогуур амьдралтай хүний тоо 800 мянга хүреэн гэж хэвлэл мэдээлэлд гарсан үүнд хамгийн хүнд нэрвэгдсэн хэсэг ХААН нэгдлийн гишүүд гаргаж байнгын хараат байдалд орж малгүй ажилгүй хамтын хүч задарлалаас хот суурин бараадаж маш хүнд байдалд орсон.
Сүүлийн зургаан жилд наад зах нь цалин тэтгэвэрийг хэдэн сараар тавьж чадахгүй байсан бол өдгөө ца¬лин тэтгэвэр хамгийн сүүлийн баримтыг хэлэхэд Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр боллоо. Төрийн албан хаагчдын цалинг 2006 онд 30 хувь, 2007 онд 20 хувь буюу дунджаар 56 хувь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр удаа 54.8 хувь өесөн дүнгээр 52.3 хувиар өсгөхөөр шийдвэр гаргахаар болж байна. Энэ мэт нийгмийн салбарт олон төрлийн арга хэмжээ авч байна.
-Энэ бол ядуурлаас гарах гарц биш гэж үү?
-Хүүхдэд олгох мөнгийн 2007 оноос эхлэн 18 нас хүртэл 100 мянган төгрөг, шинэ гарсан хүүхдэд мөн олгох, сургуулийн насны хүүхдийн өдрийн цай зэрэг дорвитой арга хэмжээ авч өсвөр үеэ, шууд төр, засгийн ивээлд авч байгаад хүн бүр баяртай байна. Хоёр дахь том арга хэмжээ бол шинэ гэр бүлд 500 мянган төгрөг өгөх болсон явдал. Монгол Улс 24500 шинэ хос залуусаар өрх бүлээ тэлэв.
2007 онд бараг л 400 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь сүүлийн найман жилийн нийт хөрөнгө оруулалттай тэнцэж байна. Энэ бол их өөрчлөлт, жинхэнэ шинэчлэлийн бодит үр дүн.
Засгийн газар алс хэтээ харсан Үндэсний хөгжлийн цогц бодпого боловсруулж, Ерөнхий сайд өөрөө ахалж 30 орчим хэсэг 300-гаад мэргэжилтэн, эрдэмтний санал тусгагдсан 2021 он хүртэл хөгжүүлэх бодлого боловсруулан ажиллаж эхэлж буй нь бүхий анхаарлыг татсан чухал асуудал мөн билээ.
Манай оронд ажил хийсэн, үр дүн гаргасан хүмүүс нь ул болж, уруудаж ухраасан нь зул болох болж зөвийг буруу, бурууг зөв болган зүтгэх гаж буруу өвчин зарим хэсэгт туссаныг эрүүл саруул ухаанаар тунгааж, эв нэгдлээ бэхжүүлж, нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, эх орондоо тайван амгалан ажиллаж амьдрахад монгол хүн бүр оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулан сайн сайхан ажиллаж амьдрах учиртай билээ.
Зууны мэдээ 179 (2627)