Хүнд суртал хээл хахуулийн төрсөн дүү
Ажил үүргээ цалгардуулах гэдэгт хунд суртал гаргасан, чирэгдэл үүсгэсэн, байгууллагынхаа тухай мэдээлэл болон захиргааны элдэв шийдвэрээ нууцалсан зэргийг ойлгож болно.
Хүнд суртал, чирэгдэл нь авлига, хээл хахуулийн төрсөн дүү мэт оршсоор байгаа. Үүнийг иргэд ч хэлж буй юм. Авлигад хандах олон нийтийн хандлагыг тандсан ээлжит судалгааны үр дүнгээс харахад судалгаанд хамрагсдын дөрөвний нэг нь бугоу 26 орчим хувь нь бэрхшээлээс зайлсхийж санаа амар байх-ын тулд авлига өгсөн хэмээн мэдээлсэн байна. Түүнчлэн авлигагай тэмцэхийн тулд захиргааны шийдвэрийн ил тод байдлыг хангах хэрэгтэй гэж судалгаанд оролцогчдын 28.6 хувь нь үзжээ.
Бэрхшээл гэдэг нь чухамдаа төрийн байгууллага, албан тушаалтнуудын хунд суртал, үндэслэлгүйгээр тогтоосон төлбөр хураамж, иргэдэд үйлчлэх ажилтны үүсгэж буй чирэгдлийг л хэлээд буй хэрэг. Нэг сарын дотор шийдэгдэх ажлыг хагас жил хүртэл сунжруулахгүй гэж, илүү нэмэгдэл төлбөр, хураамжид нухлуулж байхаар түүнээс багаханыг шууд гарт нь атгуулж ажлаа бүтээх гэсэн эрмэлзлээс үүдэж авлигын үүд хаалга нээгддэг байна.
Төрийн байгууллагууд нээлттэй, ил тод бус, гаргасан шийдвэр нь бүрхэг байх тусам иргэд төрийн үйлчилгээг элдэв чирэгдэл, дарамтгүй авахын тулд авлига өгөхөөс өөр аргагүй байдалд ордог нь үүгээр харагдаж байгаа юм.
Олон нийтийн хүсэн хүлээж байгаа захиргааны шийдвэрийн ил тод байдлыг хангах хүрээнд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, мэдээлэл нь жигд хүртээмжтэй, үйлчилгээ нь чирэгдэлгүй байхыг Авлигатай тэмцэх газар чухалчилж байна.
Тиймээс ч Мэдээлэл нь нээлттэй бус, хүнд суртал чирэгдэлтэй байвал бидэнд мэдэгдээрэй гэж иргэн Танаас хүсч байгаа юм шүү.
Төрийн алба тунгалаг оршиход иргэн Таны оролцоо хэрэгтэй уриан дор ажиллаж буй 19-77 дугаарын утсаар ирүүлэх иргэдийн гомдол, санал тасрахгүй байна. Тэдгээрийн дийлэнх хувийг нийслэлийн Газрын албаны үйлчилгээтэй холбоотой мэдээллүүд эзэлжээ.
Тухайлбал, газар эзэмших эрхийн бичиг хүсч энэ оны дөрөвдүгээр сард нийслэлийн Газрын албанд хандсан ч өнөөг хүртэл хариу авч чадаагүй нэгэн иргэн утас цохив. 30 хоногийн дараа эрхийн бичгээ авах ёстой иргэд өөр хоорондоо Юм өг, тэгвэл хурдан бүтнэ гэж ярилцдаг ажээ.
Аж ахуйн газар эзэмших эрхийн бичиг авах гээд оны эхнээс хөөцөлдсөн өөр нэгэн иргэн Ер нь энэ байгууллага их хүнд сурталтай юм. Материалыг маань авсан хүн 5-6 cap болох юу ч биш юм байна. Очсоор байгаад бүр залхсан, утсаар лавлах гэхээр авдаггүй гэж хэллээ.
Мөн л газар эзэмших эрхийн бичиг авахаар тус албанд хандсан нэгэн иргэн дөрвөн cap хүлээж байгаагаа хэлээд Нэг гарын үсэг зураад өгөхөд юу нь тийм их төвөгтэй байдаг юм бэ гэж бухимдаж буйгаа нуусангүй. Газрын гэрчилгээний нэр солих гэж бүтэн гурван сарын турш мөн ч олон удаа нааш цаашаа явсан, маш их чирэгдүүлж байна гэж иргэн Б гомдоллосон.
Дөрвөн жилийн өмнө зохих журмын дагуу газар авсан боловч өөр хүний нэрээр бас олгосон байх юм, шалгаад өг гэхээр өнөөдрийг хүртэл хариу байдаггүй гэж нэгэн өндөр настан мэдүүлэв. Энэ мэтээр хоёр, гурван жилийн өмнөөс хөөцөлдсөн газрын асуудлаа шийдүүлж чадалгүй өдий хүрсэн иргэдийн мэдээлэл 19-77 утас руу цуварсаар байна.
Шүүхийн шийдвэр гарчихаад байхад биелүүлэхгүй байна гэсэн гомдол цөөн боловч иржээ. Өнгөрсөн оны намар гаргасан шуүхийн шийдвэрийг одоо хүртэл хэрэгжүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид бие бие рүүгээ тулхсээр байгаа юм байна.
Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн дарга солигдсоноос хойш бүх эмчилгээний зардал, мөн хагалгааны төлбөр өндөр үнэтэй болсон, эмч сувилагч нар нь харилцааны соөлгүй гэх зэргээр иргэд мэдээллээ.
Эздийг нь хилийн чанадад амьдарч байх хугацаанд хоёр өрөө орон сууц эзэмших эрхийн бичгийг нь хуурамчаар үйлдэн өөр хүний нэр дээр болгосон, Захиргааны хэргийн шүүхээс шийдсэний дагуу байраа авах гэтэл Нийслэлийн Захирагчийн ажлын албаны орон сууц эрхэлсэн ажилтан хүнд суртал гаргасаар гурван жил болсон гэнэ.
Одоо бүр чиний өргөдөл замдаа гээгдсэн гэх боллоо хэмээн иргэн С ярив. Төрийн байгууллагуудын хүнд суртлын харанга болох 19-77 утсанд ирүүлсэн иргэдийн мэдээлэл, санал, гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газар хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн авлига, хээл хахуулийн төрсөн дүү-д аранга байхын төлөө ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд ирүүлсэн гомдол, мэдээллийг холбогдох яам, тамгын газар, агентлагт нь дамжуулж, иргэдийн хүсэлтийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлээд Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгдэхийг шаард¬сан болно. Үүний зэрэгцээ Зууны мэдээ сонины хуудсаар дамжуулан иргэдийг чирэгдүүлэн хүнд суртал уүсгэж буй дээрх мэт төрийн байгууллага, албан тушаалтнуудын чихнээс хонх уяж байна.
Эхний удаа тухайн албан тушаалтан, ажилтны нэр алдрыг нийтэд дэлгэсэнгүй. Харин алсуураа авлигын тор нэхэж буй мэт иймэрхүү үзэгдэл улам лавширвал хүнд сурталтан хэн гуай нь ч төрийн албанд тэнцэхгүй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Хийх ёстой ажлаа хийхгүй байна гэдэг нь авлигын нэг хэлбэр гэдгийг ч мөн сануулъя.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс
зууны мэдээ 179 (2627)