Дахиад таван хоршоо дампуурлаа зарлах сурагтай
Нийт хохирлын тал хувийг төр барагдууллаа гэхэд үлдсэн 50 хувийг яаж барагдуулах вэ гэдэг нь нэлээд эргэлзээтэй болж байгаа юм байна. Учир нь хоршоодоос хураасан эд хөрөнгийн зарим нь чанар муутай, хохиролд өгөхөд ёстой л нүүр улаймаар зүйлс байгаа гэнэ.
Харин томоохон байгууламжуудыг өмчлөн авах сонирхолтой хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй сурагтай. Хамгийн их хохирол учруулсан Бүтээн байгуулалт, хегжлийн сан хоршооноос битүүмжилсэн эд хөрөнгө бараг байхгүй хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Харилцагчдаа хохироосон хоршоодын байдал нэг иймэрхүү. Гэтэл дахиад таван хоршоо дампуурлаа хэзээ мөдгүй зарлахаар болчихсон тухай мэдээлэл УИХ-ын гишүүдийн сонорт хүрчээ. Гэхдээ эдгээр хоршооны нэрс хараахан тодорхойгүй байна.
Ардын эрх 146 (678)