Гэрээ батлагдахгүй бол Айвенхоу майнз яах вэ
Монголын Засгийн газар Канадын хөрөнгө оруулалттай дээрх компанийн хооронд байгуулагдах Оюу толгой төслийг хэрэгжүүлэх Тогтвортой байдлын гэрээ гацаанд ороод байгаа. Эл гэрээг батлуулахгүй байх, улмаар Засгийн газрын эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлага иргэний хөдөлгөөнүүд тавих болсон. Энэ нөхцөл байдалтай уялдуулан Айвенхоу Майнз компанийнхан өчигдөр сэтгүүлчдийг Оюу толгой-д урьж эхний удаад хийгдээд байгаа хөрөнгө оруулалтаа танилцуулж улмаар дуншиж буй гэрээний талаар ярилцах ёстой байв. Гэвч Өмнөговь аймагт бороо зүсэрч онгоц хүлээж авах боломжгүи байснаас Ханбогдыг зорих аялал хойшлогдсон. Гэхдээ ноён Жонн Макен, ТУЗ-ын дэд тэргүүн Питер Меридит хэвлэлийнхний сонирхсон асуултад хариу өгсөн юм.
-Тогтвортой байдлын гэрээ батлагдахгүй бол танай компани яах вэ. Олон улсын шүүхэд хандана гэх яриа байгаа?
-Бид энэ гэрээг хийхийн тулд дөрвөн жил зарцуулсан. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн өмнө тогвортой байдлын гэрээ байгуулах талаар ярилцаж эхэлсэн.
Гэтэл Засгийн газар УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа хэлэлцье гэсэн. Сонгууль ч болж өнгөрсөн. Түүний дараа Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулна, тэгээд больё гэсэн. Ингэсээр хуульд нэмэлт өөрчлөлт орж батлагдсанаар ажлын хэсэг байгуулж гэрээний төсөлд зургаан сарын турш ажиллапаа. Энэ оны тавдугаар сарын сүүлээр төсөл бэлэн болж хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэтэл өнөө хэр ажлаа эхлээгүй байна. Бидний хувьд гэрээний төсөл шударга болсон гэж үзэж байгаа. Оюу толгой-гоос олох нэг төгрөг бүрийн 55 хувийг Монгол Улс хүртэнэ. Тогтвортой байдлын гэрээ тодорхой байхыг бид хүссэн.
Гэтэл гэрээний төслийг УИХ-ын гишүүд хэлэлцэж эхлэхгүй байна. Тиймээс бидний хувьд их гутарч гомдож байгаа. Итгэж хөрөнгө оруулчихаад одоо сэтгэл дундуур байна. Төслийг хэлэлцэж эхэлсний эцэст за, үгүй гэсэн хариу бид сонсоно. Эртхэн шийдвэр сонсчихвол бид бас шийдвэрээ гаргана. Гишүүд хэрэв гэрээг батлахаас татгалзвал ирэх хоёр жилд зарцуулахаар төлөвлөсөн гурван тэрбум амдолларын хөрөнгө оруулалтаа зогсоогоод нэг, хоёр сар, бүр 4, 5 жил байсан ч хүлээнэ. Оюу толгой төслийн үйл ажиллагаа зогссоноор ажилчид ажилгүй болж гэрээтэй ажиллах 400-гаад, тэр дундаа идэвхитэй хамтарч ажилладаг 20 гаруй аж ахуйн нэгжид сөрөг нөлөө үзүүлэх байх. Тэглээ гээд олон улсын шүүхэд хандах бодолгүй байна. Энэ төслийг эхлүүлнэ гэж найдаж байна.
-Засгийн газрын эзэмших 34 хувийг нэмэгдүүлэх шаардлага иргэний хөдөлгөөнүүд тавьж байгаа. Ийн шардаж буйг та бүхэн зөв гэж үзэж байна уу, буруутгаж байна уу?
-Хөдөлгөөнийхний ярьж буй зүйлийн бараг 90 хувь нь худлаа. Бид тэдний асуусан болсонд хариулт өгөхөд бэлэн. Харамсалтай нь ташаа ойлголтдоо хариулт авахыг хүсдэггүй. Ер нь хөдөлгөөнүүдийг иргэний юу, ардчилсан уу гэж томьёолоход хэцүү. Аливаа үйл ажиллагаа явуулахад 100 хувь зөв байгаад таалагдах албагүй. Гэрээний төсөл сайн хийгдсэн. Эрдэнэт үйлдвэртэй харьцуулахад компанийн зүгээс олон татвар төлөхөөр тусгагдсан. Хэрэв 5149 эсвэл 5050 гэсэн харьцаа яривал хувь эзэмшигч хоёр тал татварыг тооцох ёстой. Гэлээ гэхдээ Айвенхоу Майнз эзэмших хувиа багасгаж Засгийн газар нэмэгдүүлэх боломжгүй. Нэгжишээдурдъя. Мапчин ямааныхаа ноолуурыг зарахад мөнгөнөөс нь Засгийн газар 51 хувийг авна гэвэл ямар байх вэ. Үүнтэй адил зүйл болох гээд байна.
-Мал иргэдэд хувьчлагдаад хувийн өмч болчихсон. Тиймээс та бүхний ярьж буй дээрх жишээ буруу, бас харамсалтай санагдаж байна?
-Малчинг компанитай адилтгаж энэ жишээг дурдлаа. Үнэнийг л бид хүсч байна. Гэрээний төсөл дагуу урьдчилсантооцоо гаргахад Монголын Засгийн газар нийт орлогын 50 гаруй хувь буюу зэсийн үнэ нэг тонн 2,4 ам.доллар байхад 15,6 мянган ам.долларын ашиг хүртэнэ. Харин Айвенхоу Майнз-ийнх 13,6 мянган ам.доллар.
-Гэнэтийн ашгийн татвар тооцохгүй байна гэдэг Монгол Улсад хохиролтой юм биш үү?
-Гэнэтийн ашгийн татварнь Оюу толгой төслийг эхлүүлэхэд тулгарах том бэрхшээл. Учир нь ашгийн татвар үйлчилж байхад Айвенхоу Майнз гүний уурхайтай холбогдон гарах эрсдлийг шууд хүлээх сонирхолгүй байгаа. Тиймээс дээрх татварыг ноогдуулбал энэ төсөл хэзээ ч хэрэгжихгүй гэдгийг Засгийн газар ойлгосон. Гэхдээ бид энэ татварыг төлөхгүй байснаар олборлолтын үйл ажиллагаа эхэлснээс хойш таван жилийн дотор жилд 500 мянган тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай хайлуулах үйлдвэр барина. Мөн эрчим хүчний үйлдвэр барьж Оюу толгой төсөл болоод Монголын бусад нутаг дэвсгэрийг эрчим хүчээр хангана.
Б.Туул
Нийгмийн толь 175/267/