Сандардаггүй С. Баярцогт сандрав

Хэлэлцүүлэг дуусах дөхөж байтал Ц.Нямдорж гэнэт С.Баярцогт оо, асуулт байна. Баярын өдрүүдийг нээж Ерөнхий сайд телевизээр үг хэлнэ гэж юу гэж байгаа юм. Өөр хүн үг хэлбэл хууль зөрчсөн болох уу? Үндэсний хүнсний ногоо гэж юу байдаг юм. Дотоодод үйлдвэрлэсэн хүнсний ногоо гэвэл болоо юм бишүү? Ийм хууль биччихээд ичихгүй инээлдээд суугаад байдаг ямар ёс зүйгүй нөхөд вэ. Баярын жагсаал хийнэ гэнэ.

Социализмын үеийнх шиг танк явуулах уу? гэж баалав. Гэтэл С.Баярцогт гишүүний хажууд суусан Ч.Содномцэрэн гишүүн Танк биш трактор явуулж болдоггүй юм уу? гэж үг сөргөв. Тэгээд Ц.Нямдорж гишүүний ха¬жууд суусан Н.Энхболд, Нямсүрэн гишүүн хоёр луу хуруугаараа чичиж Наадах чинь ганц С.Баярцогтын хууль биш шүү. Таны хажууд суугаа наад хоёр нөхөр чинь боловсруулж өргөн барьсан юм. Сөрөг хүчин л оруулж ирсэн бол шүүмжилж байдгаа болих хэрэгтэй хэмээн намынхаа хүүхдийг гайгүй сайн хамгаалав. Гэсэи хэдий ч Ц.Нямдоржид баалуулсан С.Баярцогт гишүүний баараа гарсангүй бололтой, өөрийнх нь оруулж ирсэн хуулийг нь хэлэлцүүлэхээр санал хураахад эсрэг кноп дарж дахин фаактлав.

Ардын эрх 146 (678)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button