АН-ын зөвлөл АМГТХЭГ-ын халаа сэлгээний асуудалд анхаарлаа хандуулж, байдалтай танилцлаа
Энэ асуудал савнаасаа хальж дарга нар хоороКдоо түнжин хагаралдаад байгаа тухай шум гараад амжсан. Уг асуудлыг АН-ын зөвлөлийнхөн өлгөн авч холбогдох байнгын хороо болон УИХ-ын чуулганаар асуудлыг оруулахаар боллоо.
Энэ оны долдугаар сарын 10-нд ҮХ-ны сайдын гаргасан тушаалаас үүдэн АМГТХЭГ-т зөрчилтэй, ул ойлголцсон байдал бий болоод байна, Өөрөөр хэлбэл агентлагийн үйл ажиллагаа ерөнхийдөө зогсох байдалтай болчихоод байгааг тус газрын дарга Л.Болд онцолсон. Асуудлын гол шалтгаан нь өнгөрсөн онд ҮХ-ны сайдын тушаалаар агентлагийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн, 131 хүний орон тоог 266 хүний орон тоотой болгоод мөн агентлагийн санхүү, зохион байгуулапт, боловсон хүчний томилгооны асуудал, лиценз олголт зэргийг ҮХ-ны яаман дээрээ төвлөрүүлж ажилласан гэнэ, Харин түрүүчийн сайд огцорсны дараа ҮХ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Засгийн газрийн шийдвэрээр агентлагийн үйл ажиллагааг хуулиудтай нь нийцүулэн агентлагийн даргын эрхийг сэргээж холбогдох зохион байгуулалтын өөрчлөлтийг нь хийсэн байна.
Гэтэл долдугаар сарын 10-нд Засгийн газрын ши¬нээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгож байгаа тухай тушаал яамнаас нь иржээ. Тэгсэн мөртлөө шинэ бүтэц тогтоогоогүй мөн хуучин бүтцийг сэргээсэн шийдвэр гаргаагүй байна. Хуучин ажиллаж байсан бүтцийн дагуу ажилла гэсэн үүрэг өгөгдсөн ч аж. Иймээс долдугаар сарын 10-нд ҮХ-ны сайдын гаргасан тогтоолыг эрх зүйн хувьд хэрэгжүүлэх ямар ч бололцоо байхгүй бөгөөд УИХ-аас батлагдсан төсөв орон тооны хүрээнд хуулиас өөр шийдвэр гаргаж болохгүй гэсэн дүгнэлт хүчин төгөлдөр байгаа нөхцөлд дахин шийдвэр гаргах ёсгүй гэнэ. Харин УИХ төсвийн тодотголыг баталсны дараа агентлагийн зардал, орон тоо нэмэгдэж үүний дараа агентлагийн бүтцийг шинэ хуулийн дагуу зохих зохион байгуулалтанд нь оруулах бэлтгэл хийгдэж байгаа гэсэн.
Мөн бүтцийн хөдөлгөөнд орж ажлаасаа чөлөөлөгдсөн 10 гаруй хүнийг хуу¬чин албан тушаалд нь тавихаар хуучин албан тушаал нь байхгүй, нөгөө хүмүүсийн заримынх нь асуудал шүүх дээр явж байгаа, зарим нь өргөдлөө өгөөд албан ёсоор гарчихсан. Зарим нь өөр ажил хулээн зөвшөөрөөд хийж байгаа гэсэн тайлбарыг АМГТХЭГ-ын дарга Л.Болд хийж байх юм.
Тэд энэ зөрчилдөөнтэй асуудлаар УИХ-ын даргад хандаж УИХ-аас дугнэлт гаргаж өгөхийг хүссэн байна.
Ямартай ч УИХ дахь АН-ын зөвлөлийнхөн газар дээр нь очин байдалтай танилцсан оөгөөд танилцсан байдлаа зөвлөлийнхөө хуралдаанаар авч хэлэлцэн цаашид холбогдох газруудад нь хандана гэсэн.
Ж.Наран
Өглөөний сонин 149/214/