УИХ-д урвагчдын арми бий болсон гэнэ
Тэдний тодорхойлсноор бол ард түмнийхээ төлөө амь биеэ үл хайрлан зүтгэхэөр тангараг өргөсөн гишүүд андгай тангарагаасаа урваж Дүлзэн-гийн багт нэгдсэн нь хариуцлага хүлээлгэх зайлшгүй асуудал болоод байгаа юм байх. Урвагчдын арми буюу дүлзэнгүүдийн багт УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, Ц.Дамиран, Ватж.Батбаяр, Г.Батхүү, Л.Гантөмөр нар багтаж байгаа аж. Тэд гадаадын иргэдэд Монголын баялгийг луйвардах боломж олгож өгсөн гэх ялд унаж ашигт малтмалын чиглэлээр мэргэшсэн инженерүүд, эрдэмтэдийн дүгнэлтээр батлагдсан гэнэ. УИХ-д бий болсон эдгээр урвагчдын армийн гишүүдэд иргэний хөдөлгөөнийхөн багагүй жавтий хүртээж чихнээс нь хонх уяхаар төлөвлөөд байгаа аж.
Өглөөний сонин 149/214/