Нийслэлийн ногоон бүсэд гарсан түймрийг цурманд оруулав

Ойн түймэр Богд хан уулын Нүхт, Хүүшийн ам, Баруун, Зүүн Ширээт уул, Өвөр Зайсан, Их тэнгэрийн аманд өнгөрсөн пүрэв гаригт гарсан юм. Түймрийг цурманд оруулахад нийслэлийн Онцгой байдлын алба, Онцгой байдлын ерөнхий газрын шүхэрчин, гал сөнөөгчид ажилласан төдийгүй Зэвсэгт хүчний 326, 014, 013,120, 016, 032 дугаар ангийн 400 гаруй офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид дайчлагджээ.

Түүнчлэн Кока кола, Ээрмэл, АПУ, ХХК-ийн хамгаалалтын албаныхан, Ногоон нам, Монголын Ардчилсан залуучуудын холбоо, Улаан загалмай нийгэмлэг, Дэлхийн зөн, Даяар монгол зэрэг хөдөлгөөнийнхөн ч идэвхтэй ажилласан байна. Мөн Хурын шим төвийнхөн өнгөрсөн бямба гаригт нийслэлийн Баянзүрхийн товчоо орчмоос тандалт хийн таван удаа үүл бууджээ.

Гэвч үүл буудсаны дараа Улаанбаатарт нэг их бороо ороогүй. Шалтгааныг нь мэргэжилтнүүд Үүлний чийгшил бага байсантай холбоотой гэж тайлбарласан юм. Гэхдээ үүл буудсанаар газарт их хэмжээний чийг¬шил өгсөн гэж тэд хэлж байгаа юм. Түймэрт нийслэлийн ногоон бүсийн 350 орчим га талбай шатжээ. Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр Бул¬ган, Хэнтий, Сэлэнгэ аймагт таван түймэр асч буй аж. Харин НАСА-гаас авсан мэдээгээр Монгол орны нутаг дэвсгэрт 20 гаруй түймэр асч байгаа гэнэ.

Монгол Улсын хэмжээнд 2007 он гарсаар 160 гаруй түймэр гарчээ.

Ардын эрх 146 (678)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button