Британийн эрдэмтэд машины түлшний оронд ажилласан хий санал болгов

Шинэ технологийн гол элемент нь Ногоон хайрцаг. Тэрээр машины ажилласан хийнд агуулагддаг нүүрсхүчлийн хий, азотын дутуу исэл болон бусад хортой бодисыг шингээж хуримтлуулдаг. Хайрцгийг катализатор буюу дуу намдаагчийн оронд суурилуулж, түлш хийх болгондоо сольж болно. Тусгай фабрикт ногоон хайрцагтай ажилласан хийгээр генийн хувиралттай замгуудыг био дизель түлш болгон боловеруулна. Энэ түлшийг автобус, ачааны машин зэрэгт хэрэглэж болох гэнэ. Хоосон хайрцгийг дахин ашиглана.

Эрдэмтэд эдгээр туршилтын явцад машины ажилласан хийний хортой бодисыг 85-95 хувь бууруулж чаджээ. Английн бүх машины ажилласан хийг боловсруулахад 1000 акр газарт замаг суулгаж, 10 завод барихад хангалттай аж. Toyota, GM болон Азийн үйлдвэрүүд энэ нээлтийг ихэд сонирхож байгаа гэнэ.

Өнөөдрийн сонин 149/214/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button