Том Крузыг сүрдүүлсэн нь
Шмидт Холливудын одыг хуримынх нь гэрэл зургуудыг нийтэлнэ гэж сүрдүүлж, хэрэв зургуудыг авч үлдээхийг хүсвэл мөнгө өг гэж нэхэж байсан аж. Тэгэхдээ тэрээр олон саяыг шаарджээ.
Том Круз, Кэти Холмс нар 2006 оны арваннэгдүгээр сард Ром хотоос холгүй орших Браччано хотод хуримаа хийж, хуримынхаа зургийг гурван сэтгүүлд нийтлэхийг зөвшөөрсөн юм.
Дэвид бол алдартнуудын эротик видео бичлэг, гэрэл зургийг худалдах, нийтэлнэ гэж шантаажлахад мэргэшсэн нэгэн аж. Том Крузын өмгөөлөгч энэ хэрэгтэй холбогдуулан мэдэгдэхдээ,
-Том одоогоор Германд киноны зураг авахуулж байгаа тул завгүй байгаа гэжээ.
Зууны мэдээ 179 (2627)