Тонга ДХБ-ын 151 дэх гишүүн боллоо

Номхон далайн 170 арал дээр оршдог энэ жижиг хаант улс тус байгууллагын бүх нөхцөлийг 2005 онд биелүүлсэн ч өнгөрсөн сард л гэрээг баталсан байна.

Дэлхийн худалдааны байгууллагад элсэх нэг нөхцөл нь импортын барааны тарифыг 20 байсныг таван хувиар бууруулан 15 болгох, элсэн орох үедээ үйлдвэрүүдэд олгох тэтгэмжээ багасгах байв. Эдгээр нөхцөлийг биелүүлэхэд Тонгад хоёр жил шаардлагатай байжээ.

Тонгагийн хаант улсын эдийн засаг хулуу, ваниль, загасны экспортоос ихээхэн шалтгаалдаг аж. Төсвийн орлогын дийлэнхийг аялал жуулчлалаас бүрдүүлдэг гэнэ, Тус улсын 117 мянган хүн амын 25 хувь нь ядуу амьдардаг байна.

Дэлхийн худалдааны байгууллагын 150 дахь гишүүнээр Вьетнам улс өнгөрсөн жил элсчээ.

Зууны мэдээ 179 (2627)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button