Төвлөрлийг сааруулж хөдөөг хөгжүүлье
XXI зууны эхэн, манай өнөөгийн зах зээлийн шилжилтийн энэ үед дэлхий даяараа олон улс орон нийгмээрээ орчин үеийн шинжлэх ухаан техникийн асар их хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа хөгжлийн дагуу манай улс орон өргөн уудам газар нутагтай, хүн амын суурьшил сийрэг онцлог байдлаа харгалзан хадгалж, бүсчилсэн хөгжлийн асуудлыг нэн даруй цаг хугацаа алдалгүй түргэсгэх асуудлыг шинжлэх ухааны үндэспэлтэй олон талын баталгаа нотолгоог манай улсын нэртэй эрдэмтэн, эдийн засагчид болон олон улсын байгууллага удаа дараа санал болгон зөвлөж байгаа билээ.
Монгол Улсын их хурал 2001 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бүсийн хөгжлийн төв болон тулгуур төвүүдийг байгуулах упмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувиарт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргасан атал энэ асуудлыг одоо болтол хэрэгжүүлэхгүй байгаагаас манай улс орны нийгмийн болон хөдөөгийн хөгжил урагшлахгүй цаг хугацаа алдаж байгааг анхаарч энэ асуудлыг нэн даруй яаралтай зоригтой шийдвэрлэх нь манай өнөөгийн тулгамдсан гол асуудал болоод байна.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе болох 1960, 1970-аад онуудад улсын хэмжээнд ойр зэргэлдээ 30-80 км зайтай сумдыг хооронд нь нийлүүлэх буюу улмаар гурав дөрвөн сумдыг нэгтгэсэн бүсийн төвүүдийг байгуулан үйл ажиллагааг нь өргөтгөн хэвшүүлж байсан. Эдгээр 55 бүсийн төв сумд нь улсын хэмжээний нийт сумын 170-200-гаадын хүн ам, ард иргэд нь төрсөн нутаг газартаа суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, ахуйн болон хууль хяналтын зэрэг төрөл бүрийн бүхий л үйлчилгээг газар дээр нь үзүүлдэг байсан.
Ийм ч учраас 1990 оноос өмнө хөдөөгийн ард иргэдийн суурьшил тоггвортой шилжих хөдөлгөөн бараг байгаагүй. Зах зээлийн шилжилтийн эхэн үе болох 1990-ээд оноос одоог хүртэл хөдөөгийн хүн амын шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэв. Үүний гол шалтгаан нь соёл, нийгэм ахуйн үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цэг салбарууд устаж үгүй болсны гадна соёл, боловсрол, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын төрөл бүрийн нарийн мэргэжлийн хүрэлцээтэй байсан эмч, багш нарын нийгмийн асуудал алдагдсанаас тэд төв суурин газар нийслэл хот руу шилжиж, ингэснээр тухайн байгууллагын үйл ажиллагаа эрс муудаж энэ хөдөөгийн ард иргэдийн сэтгэл санаанд гүнзгий нөлөөлсон байна.
Өнөөгийн хөдөөгийн наад захын бэрхшээлийг дурдахад л хүн амын сууршил тогтворгүй байхаас өөр аргагүй байна. Тухайлбал манай хөдөөгийн олон сумын ерөнхий боловсролын сургуульд мэргэжилдээ бүрэн дадлагашиж, гуршлага суусан олон сайн багш ялангуяа физик, математик, химийн мэргэжлийн багш дутагдалтай байгаагаас манай улс нийгмийн хойч ирээдүйг авч явагсдын нэг хэсэг болох хөдөөгийн хүүхдүүдийн боловсрол хоцорч хохирсоор байгаа юм.
Мөн манай улсын опон сумын хүн эмнэлгийн салбарын орон байр, материаллаг бааз, тоног төхөөрөмж муудсан хүрэлцээгүй, ерөнхий мэргэжлээр төгсөөд удаагүй нарийн мэргэжил эзэмшээгүй эмэгтэй голдуу нэгээс хоёр их эмч тухайн сумын бүх хүн амын эрүүл мэнд, амь насыг хариуцан, түргэн тусламжийн ганц муу машинтайгаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргийг хүлээж байна.
Суманд эмчлэхээргүй өвчтнөө 100-150 км, зарим нь 150-200 гаруй км-ийн холоос аймгийн төв, Улаанбаатарт хүргэх явцад өвчин нь хүндрэх явдал байсаар байгаа. Нөгөө талаар амьдрал ахуй сайнгүй, ядуу зүдүү хөдөөгийн хүмүүс 100-200 км зайтай орших аймгийн төвийн эмнэлэгт очиж оношоо тодруулах, шинжипгээ хийлгэх шаардлага байгаа ч явж чадахгүй нь олонтаа.
Ийм учраас төвлөрлийг сааруулж,хөдөө¬гийн хөгжлийг түргэсгэх тухайд төр, засгаас анхаарлаа хандуулах цаг болоод байна. Шилжих хөдөлгөөн ихэссэнээс манай улсын олонх сумдын хүн ам цөөрсөн боловч олон жижиг сумдын төр, захиргааны орон тоо харьцангуй хэвээр байна. Иймд хуучин сумдыг бүсийн төвийн засаг даргын захирагчийн ажлын алба нэртэй таваас зургаан үйлчилгээний ажилтантай болгох, одоо¬гийн хоорондоо 15-80 км зайтай байгаа сумдыг бүсийн төвд нь нэгтгэснээр захиргааны аппаратыг улам хямдруулах зэрэг олон талын ашиг тустай.
Бүсийн төв сумдыг яаравчлан зохион байгуулахдаа энэ ажлын хөгжлийг, төвлөрлийг сааруулах эдийн за¬саг, нийгмийн олон талын ач холбогдлыг хөдөөгийн иргэдэд ой тойнд нь ортол зөв ойлгуулахын зэрэгцээ тойргийн сумдын ард иргэдийг олон жил нутаглан дасч суурьшсан нутаг уснаас нь хөндийрүүлэлгүй тор, нийгмийн бүхий л үйлчилгээг цаг хугацаанд нь ямар ч чирэгдэлгүй газар дээр нь үзүүлж байх зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүпэх нь чухал юм.
Одоо аль ч суманд төрөл бүрийн зориупалттай 50-60 хувийн авто машин 350-400 мотоцикль аминд болон ХЭАА-д байгааг зохион байгуулж хувиараа эрхлэх тээврийн үйлчилгээний хэсэг байгуулж, тойргийн сумдад шуудан болон бүх төрлийн захиалгат тээвэр, таксийн үйлчилгээтэй болгох нь үр дүн өгнө.
Улсын хэмжээний засаг захиргааны бүсийн дөрвөн төв болон найман тулгуур төвүүдийг 2008-2009 онуудад, харин. Аймгуудын сум дундын бүсийн төвүүдийг 2007-2008 онд тус тус багтаан байгуулж удирдлагыг төвлөрүүлэх, тэнд төрийн албаны захиргааны мэргэжсэн боловсон хүчнээр хангах, сум дундын бүсийн төвийн харьяа сумдын нийгэм соёлын арга хэмжээний жил жилийн төсвийг сум дундын бүсийн төвөөр дамжуулан олгож байж болох юм.
Зууны мэдээ 179 (2627)