Монгол улсын нийт иргэдэд сонордуулах уриалга
ажиллаж байсан хүмүүсийн хувьд удаан дуугүй байж чадалгүй санал бодол, дүгнэлтээ Та бүхэнд танилцуулж, цаашид хамтран ажиллах боломж байгаа эсэхийг илэрхийлж байгаа юм.
ЯАГААД МОНГОЛЫН НИЙГЭМ, УЛС ТӨР ХЯМРААД БАЙНА?
1. 1997-1998 оноос эхлэн эрх барьж байсан тэр үеийн Ардчилсан холбоо эвслийн зарим удирдлага хуулийг мушгин ашиглаж, эд хөрөнгө, мөнгө луйвардаж болох үүд хаалгыг нээж өгсөн
2. Луйврын үйл хэрэгт МАХН-ын удирдлагын зарим хэсэг далдуур сүлбэлдэн оролцох болсон
3. Цаашид улам мэргэшиж 2000 оны сонгуулийн дараагаас эхлэн хуулийг луйвар хийх цоорхойтоогоор батлан гаргах болсон
4. Эцэстээ улс, эх орноо худалдахыг эрмэлзсэн санхүү, эдийн засаг, улс төрийн олигархууд төр, засаглалыг сульдуулж, эзэнгүйдүүлж байна. Энэ мэт тулгуур асуудалтай холбогдуулан олон түмний дунд байдаг санал дүгнэлт тэдний зүгээс явуулдаг тэмцлийг дэмждэг юм. Улс эх орноо хямралаас гаргахын тулд дараах саналыг олон түмэндээ танилцуулж байна. Yүнд
a. Тэмцлийг зөвхөн хуулийн хүрээнд улс төрийн тайван аргаар явуулах, сонгогч олон түмнийг яаралтай сэнхрэн гэгээрүүлэх
b. Хичнээн хүнд ч гэсэн 2008 оны сонгуульд монголын ард түмэнд нэгэнтээ танигдсан хүмүүсийг нас, намын харьяалал, улс төрийн итгэл үнэмшлийг үл харгалзан бие даалган нэр дэвшүүлж, тэднийхээ төлөө ажиллан, ялалтанд хүргэж, шудрага Их хурлыг байгуулах
2008 ОНЫ СОНГУУЛИАР БАЙГУУЛАГДСАН ШИНЭ ИХ ХУРАЛ НЬ
Нэгдүгээрт, Yндсэн хуульд орсон хортой үр дагавар бүхйи өөрчлөлтүүдийг хүчингүй болгох
Хоёрдугаарт, Бизнесийн олигархуудыг парламентэд довтлон орох үүд хаалгыг нь хаахын тулд парламентыг зөвхөн хууль тогтоох үйл ажиллагаатай болгох, Их Хуралд хяналт тавьдаг, чиглэл өгдөг Бүх ард түмний хуралдай буюу байнгын бус ажиллагаатай Дээд хурлыг байгуулах эрх зүйн үндсийг бий болгож өгөх
Гуравдугаарт, Дээд Их Хурал, Их Хурал, Засгийн газарт сонгогдон ажиллаж байгаа улс төрчдөд өөрийн харьяат гишүүн гэж намын удирдлагаас чиглэл өгөх явдлыг хроиглосон хууль гаргах
Ард түмэндээ алдсан эрхийг зөвхөн Yндсэн хуулийн аргаар буцааж олгохын төлөө тэмцэхээс өөр аргагүй болсон байна.
Авралыг бид хол ойрын их гүрнүүдээс биш, гадаад дотоодын баячуудаас биш,
Ард түмнээс эрье!
Монгол улс төр, нийгмийг гүн хямралаас нэгдэн тэмцэж гаргацгаая!
1996-2000 онд УИХ-д сонгогдон ажиллаж байсан УИХ-ын хэсэг гишүүд
Та санал бодлоо солилцохыг хүсвэл [email protected] хаягаар хандана уу.