Хоёрхон үг бичихийн төлөө зарцуулсан 217.9 сая төгрөг
Хэн гэдэг албан тушаалтан ийнхуу хоёр үг бичихийн төлөө 200 гаруй сая төгрөг зарцуулсан хачин ажлыг хийв гэдгийг нийтлэлийнхээ мөрөөр эргэн сурвалжиллаа. Бидэнд олдсон мэдээллээр Саигийн сайд Н.Баяртсайхан энэхүү дэвтрийг шинээр нээх саналыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд албан бичиг илгээж, нэн даруй энэ дэвтрийг хэвлүүлэхэд шаардагдах 217,9 сая төгрөгийг Халамжийн сангийн 2007 оны төсөвт багтаах нь зүйтэй гэсэн саналыг хүргүүлжээ. Д.Дэмбэрэл сайд ч энэ хүсэлтийг ёсоор болгосон байна.
Үүнтэй холбоотойгоор бүх аймаг, дүүргийн Нийгмийн халамж үйлдвэр үйлчилгээний хэлтсийнхэн дахин шинэ дэвтэр бичих, бүртгэл хийх нүсэр ажилд дарагдаад байгаа аж. Үүнд бухимдсан зарим иргэн урд нь хүүхэд бүрт, cap болгон олгодог 3000 төгрөгийн дэвтэр дээр улирал болгон олгодог 25 мянган төгрөгийн бичилтийг давхар хийгээд болоод л байсан Одоо яахаараа дахин хэмээн гайхаж байна. Бас үүний цаана төрийн томоохон албан тушаалтан болоод хэвлэлийн компаииудын хоорондын бизнес явж байгааг ч үгүйсгэсэнгүй.
Ер нь сүүлийн үед манайхан иимэрхүү маягаар татвар төлөгчдийн мөнгийг зувчуулахдаа гаршаад байх шиг. Тодруулж хэлбэл, хэн илүү танилтай байна, тэр хэрээр ямар ч асуудлыг өөрийн талд хурдан шийдүүлчихдэг болчихсон. Энэ асуудал дээр ч мөн л ялгаагүй.
Сангийн сайдын дөрөвдүгээр сард оруулсан саналыг НХХ сайд хүлээж авангуутаа шаардлагатай бүх хөрөнгө мөнгийг нь гаргаад 880 мянган ширхэг дэвтэр хэвлүүлээд амжчихсан, ирэх сараас иргэдэд тараах гэж байна.
Уг нь төрийн ажил иимэрхүү байдлаар хурдан шуурхай явагддаг бол сайн л байна. Гэтэл үгүй шүү дээ. Үнэндээ бол манай эрх мэдэлтнүуд өөрсдөдөө л ашиггүй бол улс орон, ард түмэнд хичнээн хэрэгтэй асуудал яриад ч нэмэргүй хэдэн cap, жилээр хав дарчихдаг.
Бүр заримдаа хэдэн сайд, даргын нүүр үзэх нь ч бий. Гэтэл ард түмэнд ашиггүй өөрсдөдөө ашигтай, энэ мэт асуудлыг бодох ч зүйлгүйгээр гэрлийн хурдаар шийдчих юм. Ер нь 90 хоногт ганцхан удаа 25 мянган төгрөг өгсөн нь үнэн гэсэн хоёрхон үг бичихийн төлөө бидний төлсөн татварын мөнгөнөөс 217.9 сая төгрөгийг ингэж хумслахаараа яадаг байна аа.
Зууны мэдээ 180 (2628)