Ж.ЭнхсайханЦөмийн зэвсэггүй статусыг олон улсын баталгаатай болгох асуудал зогсонги байдалд орсон

Цэнхэр сүлд төрийн бус байгууллагаас Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах бодит үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр олон улсыг хамарсан хурлыг хоёр ч удаа Улаанбаатарт хийлгээд байна.

Энэ талаар Цэнхэр сүлд төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Энхсайхантай ярилцлаа.

-Цэнхэр Сүлд төрийн бус байгууллага Зүүн-Хойд Азийн төрийн бус байгууллагуудын хурлыг өнгөрсөн тав, зургадугаар сард дараалан Улаанбаатарт хийлгэлээ. Цөмийн зэвсэггүй бүсийн асуудлаар хийсэн эдгээр хурлын ач холбогдлын талаар товч танилцуулна уу?

-Бүсийн чанартай энэ хоёр хурлыг Монголд анх удаа хийлгэсэн. Гол зорилго нь Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах бодит үйл явцыг эхлүүлэх талаар төрийн бус байгууллагуудын зүгээс санаачилга гаргах, түүнд Монгол Улсыг эхнээс нь оролцуулах явдал байсан юм. Хурлаар Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмжүүлж, ач холбогдлыг нь Азийн олон нийтэд танилцуулах давхар зорилго бас агуулсан. Хоёр хурлын эхнийх нь Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх дэлхий нийтийн түншлэл (Global Partnership for the Preүention of Armed Conllict) гэдэг хөдөлгөөний бүсийн хурал байсан юм. Хурлаар бүс нутгийн төрийн бус байгууллагууд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар болж буй зургаан талт хэлэлцээрт дэмжлэг үзүүлэх, цөмийн асар их чадавхитай энэ бүс нутагт яваандаа Цөмийн зэвсэггүй бүс байгуулах, Монголын цөмийн зэвсэггүй статусыг хэрхэн дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэж асуудал тус бүрээр нь мэдэгдэл гаргасан.

-Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын асуудлаар ямар мэдэгдэл гаргасан гэлээ. Ямар агуулгатай мэдэгдэл гарсан бэ?

-Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг олон улсын эрх зүйн үндэстэй болгох нь бүс нутгийн байдлыг улам тогтворжуулж, их гүрнүүдийн хоорондын маргаанд төвийг сахихад чиглэсэн алхам болж байна гэж бүсийн хурлаас үзсэн. Өөрөөр хэлбэл, пуужингаас эсэргүүцэн хамгаалах АНУ-ын цогцолборын нэг хэсгийг Зүүн Европын Чех, Польшид байрлуулах гэснээс үүдэн АНУ, Оросын хооронд дэгдсэн шиг тиймэрхүү маргааны алим үүсэхээс сэргийлсэн төвийг сахисан бодлогын илэрхийлэл гэж ач холбогдол өгсөн. Хурлаас Монгол Улсын статусыг тодорхойлсон Монгол, ОХУ, БНХАУ-ын хоорондын гэрээг ойрын үед баигуулна гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Энэ хурлыг хийлгэхэд ГХЯ дэмжлэг үзүүлснийг тэмдэглэхэд таатай байна.

Дараагийнх нь Нобелийн Энх тайвны шагналыг 1985 онд хүртсэн Цөмийн дайнаас урьдчилан сэргийлэх эмч нарын олон улсын хөдөлгөөний (Global Partnership for the Preүention of Armed Conllict) Зүүн Азийн бүсийн хурал байв. Хурлыг Цэнхэр сүлд, Монголын эмч нар цөмийн дайны эерэг хөдөлгөөнтэй хамтран зохион байгууллаа. Хуралд 70 гаруй төлөөлөгч оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч нээлтийн ажиллагаан дээр үг хэлсэн. Хурлаас Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаар экспертүүдийн хурлыг ойрын үед хийлгэж, бүс байгуулахтай холбогдсон тодорхой асуудлуудыг хэлэлцэж эхлэх асуудлыг Засгийн газруудад тавих зэрэг шийдвэр гаргалаа.

-Хуралд БНАСАУ-ын төлөөлөгчид ирсэн байсан. Тэд юу ярьсан бэ?

-БНАСАУ-ын төрийн бус байгууллагын дөрвөн төлөөлөгч хуралд нэлээд идэвхтэй оролцсон.Тэд цөмийн зэвсгийн асуудлаарх улс орныхоо байр суурийг талбарлаж, бусдын санаа бодлыг сонсч ярилцсан.

-Эмч нарын хурлаас Монголын цөмийн зэвсэггүй статусын талаар ямар нэг мэдэгдэл, шийдвэр гарсан уу?

-Өмнөх хурлаас нь манай статусын талаар тодорхой мэдэгдэл гарсан учраас эмч нарын хурлаас гарсан мэдэгдэлд Монгол Улсын бодлогыг дэмжиж байгаагаа төлөөлөгчид илэрхийлээд статусыг олон улсын эрх зүйн үндэстэй болгох гэдэг нь чухам юуг хэлж байгааг тодорхой зааж өгсөн. Үүгээрээ ач холбогдолтой болсон гэж хэлж болно

-Цэнхэр сүлд байгууллага энэ асуудлыг яагаад ийм их эрчимтэй хөөцөлдөж байгаа юм бэ?

-Манай улс асуудлыг анх санаачилснаас хойш 15 жил болох гэж байна. Зэвсэг хураах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын зарим байгууллага энэ ойг даруу хэмжээнд боловч тэмдэглэх тухай яриа байгаа. Манай улс жилийн хугацаанд өвөрмөц статусаа олон улсын хэмжээнд дэмжүүлсэн. Орос, Хятадыг оролцуулан цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн аюулгүй байдлын улс төрийн баталгааг аргуулаад бараг долоон жил болж байна. Харин түүнийгээ олон улсын эрх зүйн баталгаатай болгох асуудал манай өөрийн бодлогоос болж зогсонги байдалд орчихоод байгаа юм. ОХУ, БНХАУ Хоёр баталгаа олгох гэрээ байгуулахыг зарчмын хувьд зөвшөөрснөөс хойш одоо яг таван жил болж байна.

Манай тал хоёр хөршдөө гэрээнийхээ төслийг аль 2002 онд өгчих ёстой байсан юм. Энэ асуудлаар ямар ч ахиц гарахгүй, тиим шинж байхгүй болохоор нь бид төслийг хувиараа шахам боловсруулж 2005 оны эхээр ГХЯ-нд хүргүүлсэн боловч асуудлыг хариуцсан Олон талт хамтын ажиллагааны газар түүнийг сайдын зөвлөлөөрөө хэлэлцүүлэлгүй өнгөрсөн жил хүртэл дарж байгаад хэрэг бишдэж магадгүй гэдгийг мэдээд яамныхаа Гэрээ, эрх зүйн газарт шилжүүлсэн юм билээ. Түүнээсхойш асуудалд зарим нэгхөдөлгөөн орж, сайдын зөвлөлөөрөө хэлэлцэж нааштай шийдвэр гарсан боловч нөгөө Олон талт хамтын ажиллагааны газар нь өнөөг хүртэл хориг тавьсаар байгаа юм билээ.

-Яагаад тэр вэ. Баталгаа гаргуулахын ач холбогдол юу байсан бэ?

-Манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон удаа дараагийн Засгийн газруудын мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой заасан байдаг. Эцсийн бүлэгт энэ баталгаа нь, миний бодож байгаагаар, Монгол Улсын гадаад статус, нэр хүндийг өргөж, цаашид том гүрнүүдийн элдэв хэрүүл маргаанд оролцохгүй, төвийг сахих бодлогын эрх зүйн үндэс, баталгаа болох учиртай юм.

-Гэрээний төсөлд манайд ашиггүй заалт орсон юм биш биз?

-Гэрээний төслийн талаар хэвлэлээр яримааргүй байна. Та нар бараг үнэмшихгүй байх даа. Хоёр хөрш оронд гардуулах гэрээний төслийг дарж байсан Олон талт хамтын ажиллагааны газар төсөлд солиотой гэж хэлэхээс өөр үг олдохгүй тиим заалтуудыг сөргүүлэн тавиад байгаа юм. Тухайлбал, Монгол Улс… өөрийн нутаг дэвсгэрт … цөмийн зэвсэг… хэрэглэхгүй, цөмийн зэвсэг турших буюу хэрэглэхийг бусдад зөвшөөрөхгүй, Монгол Улсын нутаг дээр цөмийн зэвсэг турших буюу хэрэглэхэд … туслахгүй (юу гэсэн үг юм бол?), мөн ОХУ болон БНХАУ… Монголын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэхгүй гэх мэтийн зүйл оруулна гэж зүтгээд байгаа.

Мэргэжлийн хүмүүсийн үгиийг ч хүлээж авахгүй байгаа юм. Ийм хэмжээний гэх үү, ийм хэмжээний сэтгэхүйтэй гэх үү, эрх мэдэлтнүүдтэй хэл амаа олоход тун хэцүү юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бүс нутгийн хуралд оролцож үг хэлэхдээ Монгол Улс нь өөрийн цөмийн зэвсэггүй статусыг тодорхойлон зохицуулсан олон улсын гэрээг хөрш хоёр оронтойгоо байгуулахаар ажиллаж байна гэж хэлсэн болохоор 15 жилийн ойн өмнө энэ чиглэлээр эрх биш нэг ахиц гарна байх гэж найдаж сууна.

Д.Оюунцэцэг

Ардын эрх 147/679/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button