Солонгосын жуулчид Монгол охидоор зугаацсан

Харин нутаг нэгтнээ хамгаалан, гаднынхантай шөргөөцөлдсөн тухай мэдээлэл цацагдахад тэдний зорилгыг ойлгож, дэмждэг хүмүүсийн тоо нэмэгдсэн гэдэг. Хөх Монгол бүлгэмийн ахлагч, Чингисийн Монголхөдөлгөөний тэргүүн Д.Гансүрэнтэй ярилцаж, хийж байгаа ажил болон хийхээр төлөвлөсөн олон ажлынх нь зах зухаас сонирхлоо.

-Танай хөдөлгөөний гишүүд эх оронч үзэлтэй залуус байдаг гэхээс өөр мэдээлэл байдаггүй. Та тэдэнд бүлгэм, хөдөлгөөнийхөө талаар танилцуулахгүй юу?

-Ер нь хүмүүс биднийг хятадуудтай зөрчилддөг, ханзаар бичсэн хаяг руу будаг цацдаг, авч хаядаг гэдгээр нь илүү мэддэг. Манай залуус хийх юмаа олж ядсан, танхай бүдүүлэгтээ биш хууль тогтоомж үл хүндэтгэн, зоргоороо авирладаг гадныханд сануулга өгч байгаа нь тэр. Гадаадын иргэн харьяаттай

холбоотой зарим зөрчилд цагдаа хяналтын байгууллагынхан хариуцлага тооцож чаддаггүй. Цагдаа нарыг ажлаа муу хийдэг гэж байгаа юм биш. Хяналт тавих ёстой хүмүүсийн хараанд өртөлгүй нууж хааж, хууль дүрмийг минь уландаа гишгэх явдал цөөнгүй байдаг. Бид үүнд хяналт тавьж, таслан зогсоож байдаг юм.

-Нууцаар үйл ажиллагаа явуулж, хууль зөрчдөг гадны компаниуд байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ цагдаа нараас урьтаж мэдээд, хариуцлага тооцдог гэхээр сонирхолтой санагдаж байна л даа?

-Туул гол дагуу байрладаг арьс ширний үйлдвэрүүд бохироо голд урсгадаг тухай яриа дэгдэж, дуулиан нь одоо ч намжаагүй байна. Гэтэл тэр үйлдвэрүүдийн нэг болох ВИ СИ гэдэг ноос боловсруулах үйлдвэрийн тухай мэдээлэл нэлээн дээр манайд ирсэн. Мэдээллийн дагуу манай залуус хяналт тавьж, нууцаар тагнаж байгаад орхисон юм. Гэтэл дараахан нь дээрх мэдээллийг сонин, телевизээр цацаж эхэлсэн. Мөн секс туризм эрхэлдэг Солонгосын нэгэн компанийн тухай мэдээлэл ирж, одоо шалгаж байгаа. Тэр компанийн эзэн Солонгосын жуулчдад Монгол охидыг зуучилж, биеийг нь үнэлүүлдэг. Хэдхэн хоногийн өмнө тус улсаас долоон жуулчин ирсэн. Тэд гурав хонохдоо 21 монгол охинтой зугаацсан. Энэ дэндүү эмгэнэлтэи санагдахгүй байна гэж үү.

-Энэ хэргийг цагдаагийн байгууллагынхан мэдээгүй гэж үү?

-Тэгэлгүй яахав. Хэрэв мэдсэн бол ямар нэг хэмжээгээр шалгаж байгаа шүү дээ. Гадны иргэдийг энэ мэт дураараа авирлахад манай хууль нөлөөлдөг гэж хэлж болно. Учир нь хуулийн дагуу манай улсад үйлдвэрлэл эрхэлдэг гадаадын иргэн эхний таван жилийн татвараас чөлөөлөгддөг. Олз ашиг хайсан этгээдүүд үүнд дөрөөлөн, хоолны газар нэрээр халхавч хийж секс туризмыг Монголд хөгжүүлж байна. Бүр эгдүүцмээр жишээ бий. Нэгэн хятад иргэн Монгол охидын нүцгэн зургыг авч, каталоги болгоод, үнэ ханш тогтоосон байсан. Тэр хятад хүн манай хяналтад байнга байдаг болсон учир дахин тийм зүйл гаргаагүй. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Жин Чао рестораны агшаасан будаанаас өт гарсан тухай мэдээлэл телевизээр цацагдсан. Гэсэн ч тус ресторан маргааш нь үйлчилгээ явуулсаар байсан. Манайхан тэдний үүдэнд зогсож байгаад орох гэсэн хүмүүст өтний тухай хэлж буцаасан. Удалгүй мэргэжлийн байгууллагаас хүмүүс ирж, үйлчилгээг зогсоон, тэдний хаалгыг барьсан.

-Манай улсад түр болон удаан хугацаагаар оршин сууж буй гадны иргэдийн тоо сэтгэл түгшээх болсон. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Аливаа улсад амьдарч буй гадаадын иргэдийн тоо нийт хүн амынх нь 0.2 хувиас хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд хор учруулна гэж үздэг. Гэтэл манай улсын Гадаадын иргэн харьяатын албаны судалгаагаар 300 мянган хүн оршин сууж байгаа гэсэн тоо гарсан. Харин бидэнд ирсэн мэдээлэлд 550-600 мянган хүн байдаг. Сүүлийнхд нь зөвшөөрөлгүй буюу хараар амьдарч байгаа хүмүүсийг оруулсан.

-Та их олон ноцтой хэргийн тухай ярилаа. Энэ мэдээллийг яаж олдог юм бэ?

-Гадаадын иргэнд доромжлуулж, эрх ашгаа хөндүүлсэн хүмүүс бидэнд мэдээлэл өгдөг юм. Үүнийх нь дагуу тагнаж, шаардлагатай бол сануулга өгч, хариуцлага тооцдог. Бид хар тамхи, хүний наймаа болон хүнсний аюулгүй байдал, байгаль орчны бохирдолд анхаарал хандуулан ажиллаж эхэлсэн. Эдгээртэй холбоотой баримт, мэдээлэл ирсээр байгаа. Танай сониноор дамжуулан ард түмэнд хандаж Монгол хүний эрх ашиг зөрчигдсөн тухай мэдээлэл авна. Ингэхдээ мэдээлэл өгсөн хүнийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг нь хангана гэж хэлмээр байна.

Нийгмийн толь (176/268)

А.Ням-Өлзий

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button