Байгалийн баялгаар цемент үйлдвэрлэнэ
Уг ёслолд Ерөнхий сайд М.Энхболд оролцож барилгын материалын хэрэгцээ өссөн энэ үед шаардлагатай үйлдвэр барих болсонд баяртай байгаагаа илэрхийлж, тус цементийн үйлдвэрийг төлөвлөсөн хугацаандаа бодит үйлдвэрлэлээ эхлэхэд амжилт хүслээ. Үндэсний статистикийн судалгаа тооцоогоор сүүлийн жилүүдэд манай цементийн үйлдвэр нь цементийн нийт хэрэгцээний дөнгөж 30-50 хувийг үйлдвэрлэж байгаагаас хамааран гадаад орноос худалдан авч буй цементийн хэмжээ эрс нэмэгдэж бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн гурван сарын хугацаанд 2.5 дахин өсчээ. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Ялгуун интернэшнл компани Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн шохойн чулуун ордоо түшиглэн цементийн үйлдвэр байгуулахаар болжээ. Үйлдвэрийн технологийн гол онцлог нь түүхий эдийг Монгол Улсад түгээмэл тархсан шохойн чулуу, шар шавар, үнс, төмрийн хүдэр, гөлтгөнө, хүрмэн чулуу, нүүрс зэрэг эрдэс, байгалийн баялаг, ашигт малтмалаар үйлдвэрлэх юм байна. Шинэ цементийн үйлдвэрийг байгуулан ашиглалтад оруулахад 30 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх гэнэ. Энэхүү үйлдвэрлэл ашиглалтад орсноор иргэдэд эх орны үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, дэд бүтэц, уул уурхайн салбарт нэн хэрэгцээтэй бүтээгдэхүүний гол түүхий эдээр хангах, импортыг үлэмж хэмжээгээр багасгаж, гадаад валютын нөөцийг хэмнэх, ажилгүйдлыг тодорхой хэмжээгээр багасгах гэхчилэн олон талын ач холбогдолтой юм байна. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр ирэх оны хавраас үйлдвэрлэлээ эхлэхээр төлөвлөжээ.
Нийгмийн толь (176/268)
Н.Алтанцэцэг