Сангийн яаман дээр өлсгөлөн зарлалаа
Тэрээр өчигдөр буюу 7 сарын 30-ны өдөр Сангийн яаман дотор өлсгөлөн зарлаж эхэлсэн байгаа. Тэрээр өглөө гудас барин сангийн яаман дотор орж хэвтэхийг завдсан хэмээн яамны хамгаалалтын алба болон өлсөгчийн хооронд зөрөлдөөн үүссэн бололтой.
Энэ талаарх Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ш.Цэцэг-Өлзий ийн ярьж байна
үideo1
Сангийн яамны талаас бид нарт өлсгөлөн зарлах талаар ямар нэгэн мэдэгдэл, зөвшөөрөл хүссэн бичиг баримт ирээгүй хэмээсэн тайлбар хийж байгаа. Харин иргэн Лхагвадорж би хэвлэл мэдээллээр өлсгөлөн зарлаж, гэрээслэлээ хүртэл нийтлүүлж, зохих газраас нь зөвшөөрөл авсан хэмэн мэдэгдэж байсан. Тэрээр Оюу толгой, Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал дээр Хүрэлбаатар сайдыг ихээхэн хариуцлагагүй хандажг эх орноосоо урвалаа хэмээн үзэж байгаа. Харин Сангийн яамны талаас энэ тал дээр ямар нэгэн тайлбар хийгээгүй байсан. Бид хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар тодрууласан. Мэдээж хөрөнгө оруулалтын гэрээий ажлын хэсгийн ахлагчийн хийж байгаа үүрэгт ажлын талаарх мэдээлэлд тэд ямар нэгэн хариулт өгөхгүй.
Иргэн Лхагвадоржийн ярьж байгаагаар хэвлэл мэдээллээр өлсгөлөн зарлахаа мэдэгдсэнээс хойш олон төрлийн дарамт шахалт ирсэн. Намайг өнгөрсөн баасан гаригаас эхлэн эрэгтэй эмэгтэй хүмүүс утсаар дарамталж эхэлсэн. Миний эхнэр хүүхдүүд тэдний гарт байгаа хэмээсэн байгаа. Ямартай ч өлсгөлөнгөө цаашид үргэлжлүүлж, улам хурцатгаж хуурай болгоно гэдгээ ч мэдэгдсэн.
Чингэлтэй дүүргийн дугаар хорооны иргэн Д.Лхагвадоржийн ярианд анхааралаа хандуулна уу
үideo2
Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахтай холбоотойгоор УИХ ч энэ асуудалд бөөрөнхийлж хандаж байгаа нь хэнд ч тодорхой байгаа. Тиймээс ч намрын чуулган хүртэл хойшлуулж олон хүний дургүйцэлтэй тулгараад байгаа. Энэ мэтээр энэ асуудал цааш сунжрах тусам олон хүний байдал хүндрэх магадлал өндөр байна.
/Olloo.mn/
Б.Ану