Ч. Содномцэрэн Цалингийн доод хэмжээг 100 мянган төгрөг болгох боломж бий

-Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг хэлэлцэх гэж байна. Энэ асуудалд АН-ын зөвлөл ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ талаар зөвлөл дээр ярилцсан. Олон зүйлд бага бага мөнгө гаргахаа болъё. Цөөн томоохон асуудлыг шийдвэрлэхээр дорвитой мөнгө гаргая гэсэн саналыг гишүүд гаргасан. Жишээ нь, Тайширын УЦС-ыг энэ өвөл гэхэд барьж дуусгах ёстой. Түүнд 3.5 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай байгаа. Боловсролын салбарт, ялангуяа залуучуудын англи хэлний боловсролд анхаарч тодорхой хөрөнгө гаргая гэж ярилцсан. Мөн зам, эрчим хүчний салбарт хөрөнгө гаргана. Бас бага хүүтэй бичил зээлийг санхүүжүүлэх хөрөнгийн асуудлыг шийдсэнээр залуус ажлын байр бий болгох гарааны мөнгөтэй болно гэж үзэж байгаа.

-Бичил зээлийг яаж олгох юм бол. Барьцаа хөрөнгө шаардлагатай болох байх даа?

-Ямартай ч УИХ-аар хэлэлцээд хөрөнгийн асуудлыг нь шийдээд өгчихвөл Засгийн газар журмаа гаргаад зохицуулчих байлгүй. Улаанбаатар хотын утааг багасгах арга хэмжээ авахад зориулж хөрөнгө төлөвлөх санал гарсныг зөвлөл дэмжсэн. Засгийн газраас сургуулийн засвар, спорт заалны барилга гэхчилэн жижиглэн оруулж ирсэн асуудлыг 2008 оны төсөвтөө тусгаж оруулж ирэхийг хүссэн. АН-ын зөвлөлөөс байгуулсан ажлын хэсэг МАХН-ын ажлын хэсэгтэй зөвшилцөлд хүрэх байх.

-Цалин хөлсний нэмэгдлийг хумүүс их сонирхож байгаа. Энэ талаар…?

-Цалин хөлсийг жил бүр багаар нэмэхгүй нэг удаа дорвитойхон нэмэгдүүлье гэсэн саналтай байгаа. Ер нь АН-ын зөвлөл өнгөрсөн жил 2007 оны төсвийг ярьж байхад цалин хөлсийг 300 мянгад хүргэе, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 мянга болгоё гэсэн санал дэвшүүлж байсан. Үүний төлөө одоо ч зорьж байгаа.

-НХХ-ийн сайд Д.Дэмбэрэлийн мэдээллээр бол энэ оны аравдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 211 мянга болгох юм ярьж байна лээ?

-Тийм л дээ. Гэхдээ ингэж 10-30 хувиар бага багаар нь нэмэх нь ард түмний амьжиргаанд бодитой нэмэр болж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэж чадахгүй байгаа юм.

-Гурван талт хэлэлцээрт оролцогчдын нэг Ажил олгогч эздийн холбоо цалин хөлсийг их хэмжээгээр нэмэгдүүлэх нь инфляцийг хөөргөдөж, ажилгүйдлийг өсгөнө гэж үздэг юм гэсэн?

-Тийм болгоомжлол байдаг л даа. Ялангуяа хувийн хэвшлийнхэн сөргөөр хүлээж авдаг. Гэхдээ төрийн албан хаагчийн цалин нэмэгдэх юм бол хувийн хэвшлийнх ч өсч таарна. Аль алийг нь л нэмэх шаардлагатай. Манайхан Солонгос руу гарах сонирхолтой байгаа нь цалин хөлс бага байгаатай холбоотой.

-Пурэв гаригг хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болно. Энэ асуудалд АН хэрхэн хандаж байгаа вэ?

-Бид буруутай этгээдүүдээр төлбөрийг төлүүлэх, хохирлыг 100 хувь барагдуулах гэсэн байр суурьтай байгаа. Одоогийн оруулж ирж байгаа хуулийн төслөөр бол 50 хувийг нь барагдуулаад үлдсэнийг яах нь тодорхойгүй байна. Хохирол гэдэг шүүхээр тогтоогдсон нөхцөлд 100 хувь л барагдах ёстой. Хулгайчийг шийтгэчихвэл хохирол барагдсан мэт үздэг буруу практик манайд бий болчихсон. Тиймээс бид хохирлыг барагдуулах арга замыг хайх хэрэгтэй гэсэн саналтай байгаа.

-Та бүхэн ямар гарц олж харж байна вэ?

-Манай намын зөвлөл өр барагдуулах алба шиг тийм нэгжийг түр ажиллуулах санал тавьж байсан. Мөн хохирлын хэмжээг нарийн тооцож гаргах хэрэгтэй. Миний сонссоноор нэг сая хүртэл төгрөгийн хохиролтой хүн олон байгаа гэсэн. Тэгвэл 1-10 сая төгрөгийн хохиролтой хүмүүсийн хохирлыг төр эхний шатанд нэг мөсөн барагдуулчихаж болох юм. Дараагийн шатанд битүүмжлэгдсэн хөрөнгийг эргэлтэд оруулж, үйл ажиллагааны ашиг орлогоос нь барагдуулах хувилбар байж болох юм. 200-300 сая төгрөгөөр хохирсон хүн ч байна. Тэднийг шалгаж үзэхэд болохгүй юм байхгүй. Уг нь банкинд хадгалуулчихаад хүүгээр нь амьдарч болох мөнгө гэж нэг хүн ярьж байсан. Бодууштай санаа.

Зууны мэдээ 180 (2628)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button