Япончууд хар өнгийг шүтэж байна
Ямар бүтээгдэхүүн хар өнгөтэй болоод байна вэ гэж үү. Чих цэвэрлэдэг жижигхэн модон савх. Хэний ч анхаарлыг татдаггүй байсан бол хар өнгөтэй болмогц худалдан авагчид даруй анзаарсан гэнэ.
Ариун цэврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг Jacks компани хар өнгийн хуванцраар хийсэн шүдний сойз гаргасан бөгөөд шүдний оо хүртэл хар хайрцагтай гарч эхэлжээ. Санаанд багтамгүй боловч япончуудын сэтгэлгээ өрнөдийнхнөөс ялгаатай. Тиймээс ч Three-Hills фирмийн хар шүдний оо эрэлт хэрэгцээ ихтэй байгаа аж.
Дээр дурьдсан ариун цэврийн бүтээгдэхүүн сүүлчийнх биш. Та бас гал тогооны хэрэгслээ дан хар өнгөтэй байвал ямар байх талаар бодож үзсэн үү. Тухайлбал гурил, махны мод.
Энэ юу ч биш. Япончууд дүфүг хүртэл хар өнгөтэй болгожээ. Эрдэнэ шишээс гаргаж авдаг энэхүү хүнсний бүтээгдэхүүний үндсэн өнгө нь цагаан шаргал боловч тэд хүнсний будаг хэрэглэн бас л хар болгож дөнгөсөн байна. Япончуудын хар өнгийн сэтгэлгээ ингээд дууссангүй. Хар өнгөөр онгоцны суудал, жижиг хэрэгслийг бүрж, хар давс, хар өндөг идэж эхэлжээ.
Нийгмийн толь (176/268)