Хөлбөмбөг, ялалт, хөл хорио, эв нэгдэл
Индонезийн Жакарта хотод болсон финалын тоглолтод иракууд Саудын Аравийг илт давамгайлсаар 10-оор хожиж Азийн аварга болсон юм. Багдадад хөл хорио тогтоож, автомашины хөдөлгөөнийг хорьж, гудамжинд жагсч цуглахыг хориглосон ч иракууд гудам¬жинд гарч баярлаж цэнгэсэн байна. Энэ үеэр хөгжөөн дэмжигчид алан хядлагын золиос болох вий гаж эрх баригчид айж байсан ч азаар ийм юм болсонгүй.
Иракийн шигшээ хагас шигшээд шалгарч, балиашгууд нь баярлаж байхад нэгэн амиа золиослогч бөмбөг дэлбэлж 50 хүний аминд хүрсэн билээ. Шийт, Суннит, Курд хөлбөмбөгчдөөс бүрдсэн Иракийн хөлбөмбөгийн шигшээ багийн гайхамшигт ялалт дайн байлдаан, дэлбэрэлт, алан хядлагын улмаас хуваагдаж, зовж зүдэрч байгаа Иракийн ард түмний ганц баяр баясгалан, гэрэл гэгээ болж, эх орноо бага ч болов хугацаагаар нэгтгэж чадлаа.
Зууны мэдээ 180 (2628)