Нууцаар ажиллаж байсан янхны газрыг илрүүлжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нутагт нууцаар ажиллаж байсан янхны газрыг цагдаагийн ажилтнууд илрүүлсэн байна. Вокзалын хойно байрладаг Этүгэн рестораны хоёрдугаар давхарыг түрээслэдэг гэх энэ газрыг цагдаагийн ажилтнууд нэлээд хэдэн удаа тандалт хийж байж ямар үйл ажиллагаа явуулдагийг олж тогтоожээ. Энэ талаар дээрх газрыг илрүүлсэн цагдаагийн ажилтнаас дараах зүйлийг тодрууллаа.

-Ямар хүн ийм газар ажиллуулдаг байсныг хэлэхгүй юу?

-Оросын иргэн Сашка гэдэг залуу зохион байгуулагчаар нь ажиллаж байсан. Харин цаад эзэн нь солонгос хүн байдаг юм билээ.

-Энэ нь тэгээд баар цэнгээний газар юм уу?

-Баар гэж хэлэх аргагүй. Этүгэн рестораны хоёрдугаар давхарт нэг цоожтой хаалга л байдаг, ямар ч нэр хаяггүй. Хүн очвол цаана нь юу болж байгаа, ямар үйл ажиллагаа явуулдаг нь огт мэдэгдэхгүй. Байнга цоожтой байж байдаг. Бид нэлээд хэдэн удаа тандалт хийж байж, нууц янхны газар юм гэдгийг найдвартай тогтоосны дараа гэнэтийн шалгалт хийсэн. Дотроо таван өрөөтэй. Нэг өрөөнд нь охидууд байж байдаг. Охидыг авах гэсэн хүн, өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч очоод хаалгыг нь цохиод зогсохгүй, Сашкатай утсаар ярьж тохиролцоод очдог тиим нууц газар. Бид ийм газар байгааг илрүүлээд үргэлжлүүлэн шалгуулахаар Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн.

-Ийм нууц газраар үйлчлүүлэгчид нь ямар хүмүүс байдаг бол?

-Бидний анхны тодорхой болгосон мэдээллээр бол Солонгос голдуу хүмүүс байдаг юм билээ. Үйлчлүүлэгчид нь охидыг цагийн 50 ам.доллараар авдаг. Тэнд вискинээс өөр юм зардаггүй. Нэг шил вискиг 100 ам.доллараар зардаг. Сашкатай утсаар яриад очсон хүмүүс охидыг жагсаад байгаад сонгож авдаг. Аваад бусад өрөөнүүдэд ордог гэж биднийг шалгалт хийхэд тэнд байсан охид мэдүүлсэн. Сашка нь Үйлчлүүлэгч ирлээ гээд охидыг утсаар дуудчихдаг тийм нууц, зохион байгуулалттай янхны газар байна даа.

Ц.Эрдэнэ

Ардын эрх 147/679/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button