Нам төвтэй төрд шилжих үү

Гэтэл улс төрийн намууд УИХ-ын энэ үүргийг өөртөө өмчлөн Засгийн газрыг огцруулах эсэх талаар парламентаас өрсөн тогтоол гаргаж, Ерөнхий сайдад ажлын чиглэл, үүрэг өгдөг буруу жишиг тогтоод байна. Тухайлбал, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн саналыг МАХН-ын удирдах зөвлөлөөр хэлэлцэн, уг саналыг хүлээж авахгүй гэсэн тогтоол гаргаж, мөн Ерөнхий сайд М.Энхболдод ажлын чиглэл өгсөн нь нам төвтэй төрийг эргүүлэн авчрах гэсний шинжхэмээн сөрөгхүчнийхэн шүүмжилсэн билээ. Ийм байдал өдгөөгөөс есөн жилийн өмнө мөн гарч байжээ.

Тухайн үед Ардчилсан холбоо эвслийн бүрэлдэхүүнд төрийн эрх барьж байсан Монголын Үндэсний Ардчилсан намын ерөнхий зөвлөлөөс Парламентын тогтолцоог бэхжүүлэх, УИХ, Засгийн газар, МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвслийн үйл ажил-лагааны уялдааг сайжруулах үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн, МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвслийн дарга байх нь зүйтэй гэж үзсүгэй. Дээрх заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 1998 оны дөрөвдүгээр сарын 17-ны дотор багтаан албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ, МҮАН-ын ерөнхий зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхээр оруулж ирэхийг Ерөнхий сайд М.Энхсайханд даалгасугай.

Монголын социал-демократ намын улс төрийн зөвлөлөөс УИХ, Засгийн газар, эвслийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн, МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвслийн дарга байх нь зүйтэй гэж үзсүгэй. МСДН-ын бага хурлын болон улс төрийн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг УИХ дахь МСДН-ын гишүүдэд үүрэг болгосугай гэсэн тогтоолыг гаргаж байжээ.

Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт нарын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах үед ч намууд тодорхой агуулгатай тогтоол гаргаж байсан нь мэдээж. Төрийн эрх мэдлийг улс төрийн намын мэдэлд шилжүүлэхгүйн тулд Ерөнхий сайдыг огцруулах, томилох, Засгийн газрыг огцруулах, томилохтой холбоотой хуулийн заалтыг тодорхой болгох шаардлагатай болсон байна, Тэгэхгүй бол намууд хуулийн цоорхойг афиглан өөрийн эрх мэдэлд нийцсэн тогтоолыг парламентаас өрсөн гаргаж, УИХ-аар шийдвэрлүүлсээр байх бололтой.

Д.Цэцэг

Ардын эрх 147/679/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button