Үл үзэгдэгч командлагч буюу өөрчлөлт шинэчлэлт хэзээ вэ

Эрх баригчид ч энэ талаар юм ярилгүй нам гүм, ойлгомжгүй байна. Энэ нь арлын эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлж, Куба улсыг ангал руу унагасаар байна.

Гэвч Фиделийн залгамжлагчид улс орны жолоог гартаа авахгүй байна хэмээн Испанийн El Pais сонинд бичжээ. Үнэ төлбөргүй сургалтынхаа төлөөсөнд тариан талбайд хэдэн сараар ажилладаг 800 мянга орчим оюутан Транма сонин дээрх Кастрогийн тухай редакцийн өгүүллийг уншихдаа энэ онд хоол хүнс, дэд бүтэц, тээврийн дутагдал, гачигдлаас болж хөдөө, тосгон руу явахгүй гэдгээ олж мэджээ.

Эдүгээ үл үзэгдэгч командлагч Засгийн газар болон залгамжлагчдаа үл хайхран үгээр, сониноор бүхнийг захирах болов. Төр бол би гэсэн хувилбар Кастрогийн хувьд Би үгээр захирна хэмээн хувирсан байна. Жилийн өмнө Италийн La Repubblica сонин Кастро амьд байгаа цагт арлыг өөр хэн ч удирдаж чадахгүй хэмээн бичиж байв. Өнөөдөр энэ уг бодит байдлаар батлагдаж байх шиг.

Шалз мэт орхигдсон Гавана хотын байшин барилгын тал хувь нь хүн амьдрах аргагүй болсон, эсвэл нурж унах болжээ Ажилдаа явах унаа, тээвэр байхгүй, cap сараар өгдөг картын хоол хүнс нь дөнгөж 15 өдөр хүрэлцдэг, ардын эмийн санд нь аспирин байхгүй, эмнэлэгт бол юу ч байхгүй, ийм л байдалтай байна. Албан ёсны мэдээллээр, эмнэлэг дээр эмчийнхээ тоогоор дэлхий дээр хамгийн олон буюу 70 мянган эмчтэй гэгддэг ч эдүгээ цэвэрлэгээ, эрүүл ахуйг сахихад ердийн хоригдлууд оролцож, мэс засал, түргэн тусламжийн үйлчилгээнд техникийн мэргэжилтнүүд эмч нарыг орлох болжээ.

Цагтаа чихрийн нишингийн элсэн чихрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж явсан Кубад энэ онд ургац нэг сая тоннд ч хүрсэнгүй. Энэ нь түүхэнд нь хамгийн бага ургац юм. Куба улс элсэн чихрийг импортоор авахаас өөр аргагүй болжээ. Max, сүү командлагч шиг харагдахгүй л байна. Улс орны хэрэгцээний 75 хувийг хангаж байсан хөдөө аж ахуй хямралд орсон тул хоол хүнсний бүтээгдэхүүнийхээ 60 хувийг АНУ-аас худалдан авахаас өөр аргагүй болжээ.

Аялал жуулчлалын салбарын орлого 40 хувь багасч, том зочид буудалд тухалдаг гадаадын жуулчдын тоо ч хорогджээ. Гэмт хэрэг, хулгай нэмэгдэж, ердийн гэмт хэргээр ял эдэлж буй хүмүүсийн тоо 100 мянгад хүрчээ. Тэдний 70 хувь нь өнгөт арьстан байна. Дуучин, депутат Сильвио Родригес шоронд хөгжим сонсгож байх уриалга гаргахад сөрөг хүчнийхэн Ийм шал дэмий юмны оронд тэдэнд хоол хүнс, эм тариа илгээ гэж хариуг нь барьжээ.

Цэрэг арми, аюулгүй байдал, эдийн засаг, хөдөө аж ахуйг хяналтдаа байлгаж байгаа Рауль Кастро болон түүний багийнхан ажиллаж, хөдлөхийн оронд сөрөг хүчний хүмүүс шиг бүхнийг шүүмжилж юу ч хийхгүй байна. Эрх баригч ангийнхан хямрал нүүрлэснийг хүлээн зөвшөөрч эдийн засагт өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээн ярьж байна.

Рауль Буу шийдэмнээс илүү хоол хүнс чухал байна. Бидний бэрхшээл зовлон бол империализм биш, харин өлсгөлөн болчихоод байна хэмээн хэлжээ. Гэвч Кубын ард түмэн жил гаруйн турш амласан өөрчлөлтийг хүлээсээр байтал ард түмний ядуу зүдүү байдал улам нэмэгдсээр байна.

Кастрогийн залгамжлагчид хагас зууны турш хүлцэнгүй байж, удирдах, хөтлөх ухаанд суралцаж чадсангүй. Фидель тэднийг үргэлж дарамтлан, айлгадаг байв. Тэд тэргүүн командлагчдаа Үгүй гэж хэлэх чадваргүй байлаа. Бултаараа, тэр ч бүү хэл цэргийн аппарат, улс төрчид нь уриалж байгаа өөрчлөлт, шмнэчлэлтийг хэн хийх вэ. Хэрвээ өөрчлөлт, шинэчлэлт хийгдэхгүй бол юу болох бол.

Цаг хугацаа өнгөрөх тусам эрх баригч ангийнхан хямралд орж болзошгүй. Саяхан олон нийтийн өмнө эрс, язгуур шинэчлэл хийх шаардлагатай хэмээн мэдэгдсэн коммунист залуучуудын байгууллага хүнд хэцүү шилжилтийн үеийг давж гарах залгамжлагчдын гол хүч болж магадгүй юм. Зөвхөн ийм, эсвэл иймэрхүү маягийн үйл хөдлөл ард түмэн болон энхийн сөрөг хүчнийг шинэ, чөлөөт, ардчилсан Куба улсыг бий болгох нөр их хөдөлгөөнд татан оруулж чадах юм.

Зууны мэдээ 180 (2628)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button