Г. Бирваагийн ерэн жилийн дурсамжаас

90 шүргэсэн өвгөн зохиолчийн дурдатгалын номыг шавь нар нь эмхэтгэжээ. Хөгжмийн урлагийн төлөө оюун ухаан, бие хүчээ зориулж, жирийн малчнаас XX зууны Монголын хөгжмийн ертөнцийн нэрт төлөөлөгч болсон билээ Төрийн шагналт зохиолч Гончигийн Бирваагийн Ерэн жилийн дурсамж уншигч таны мэлмийд хүрч байна. Тэрээр бага наснаасаа эхлэн XX зууны хөгжмийн их ертөнцийг эзэгнэн өсч дэвжих хүртлээ XXI зууны эхийг үзсэн хувьтай хүн аж. Тиймдээ ч зуун дамжин урт насалсан хүний дурсамж хувийн амьдрал атлаа улсын түүхийг хүүрнэсэн мэт санагдах аж.

Г.Бирваагийн Ерэн жилийн дурсамж-ийг дээд, дэд, гутгаар гэсэн гурван дэвтэр болгон хэвлүүлжээ. Багшийнхаа дурсамжийг С.Юндэнбат сийрүүлсэн байна. Уншигч танд 90 жилийн дурсамжаас хэсэгчлэн толилуулж байна.

Хялгасан дөр тасартал эмнэгийн нуруунд тэссэн минь

Намсрай гуайнд эдэлгээнд сургах шүдлэн, хязаалан, соёолон нийлсэн арав гаруй үхэр байлаа. Нэг үхрийг эдэлгээнд сургахад бараг гурван өдөр шаардагдана. Эхний өдөр сургах үхрээ цаламдан /бугуйлдаж/ барьж хамрыг цоолон хялгасан дөрөөр дөрлөөд дөрийг нь толгойд нь эвхэн тавина. Дөрлөсөн үхрийн хамар эдгэсний дараа эдэлгээнд сургах ажилд орно. Эмнэг үхэр сургахаар ирсэн надад лагс биетэй, муйлан эвэртэй. хар тарлан соёолон шар тааралдлаа, Тэр үхрийг сумын заан Долгор цаламдан нэг хэсэг чирэгдэж явснаа ургаа хад өшиглөн татаж зогсоонгуут цөмөөр очиж, дөрийг нь тайлж, намайг мордуулав. Намайг мордонгуут тэр омогтой муйлан шар булгиж гарлаа.

Үхрийн нуруунд тогтох гэдэг эмнэг адууны нуруунд тогтохоос хэцүү. Сарлагийн шар олон янзын булгилттай, зарим нь эрчээрээ давхингаа булгина. Зарим нь ийш тийш займчин бусгаж булгина. Миний мордсон муйлан шарын лут хүчтэй, бас муу санаатай булгилтад хүзүү, толгой, ууц нурууны үе мөч тасрахнь уу гэмээр болж, ойчихгүйн тулд мэрийхээрээ мэрийж явлаа. Би хар бага наснаасаа олон сарлаг үхрийн дунд өсч торнин, сарлаг үхэртэй цаг үргэлж зууралдан байсан учир сарлаг үхрийн булгилтыг чамгүй тэсвэрлэдэг байсны хүчинд нэг хэсэгтээ л тэссэн байх.

Үүн дээр нэр хугарахаар яс хугар гэсэн ардын зүйр цэцэн үгийг санан нөхдийнхөө улаан нүүрэн дээр сургаж байгаа үхрийнхээ нуруун дээрээс хамхуул шиг ховх хийсч, шившигээ тарихгүй юмсан гэсэн нэрэлхүү зан бас нөлөөлсөн биз ээ. Гэтэл муйлан шарын дараалсан хүчтэй булгилтын нэгэнд сарлагийн хамрыг дөрлөсөн шинэ хялгасан дээс тас үсрэн би эмнэг шарын нуруунаас дүүгүүрийн чулуу шиг шидэгдлээ.

Ойчих үед минь дэргэд байсан нөхөд намайг цаламныхаа сураар шавхуурдаагүй бол ч би лав бэртэж гэмтэх байсан биз. Манай нутгийнхны дунд ямар ч өндрөөс унаж явсан тэр их эрч хурд нь харьж зөөлөрдөг гэсэн домог байдаг нь миний нөхдийн энэ үйлдлээр батлагдсан билээ. Харин тэр тавхуурдсанаас тогтсом миний баруун хацар дээрх хүрэн сорив нэгэн хэсэгтээ арилахгүй зовоож залуу насны хайрын болзоог тасалдуулах шалтгаан болж байсан удаатай билээ. Сарлагийн хялгасаар шинэхэн томсон дээсэн дөрийг тасар тал сарлагийн нуруун дээр тэссэн намайг өвгөн Намсрай хожим хойно болтол дурсан ярьдаг байсан гэж 1944 онд чөлөөгөөр очиход минь манай ээж бахархал болгон ярьж байсансан.

Энэ дурсамжаас үүдэн монгол малчид олон үеэрээ гарамгай тамирчид байжээ гэж бахархах сэтгэгдэл төрөх юм.

Их ид шидтэй бариач Лувсанцэрэн гуай

Би багадаа үеийн хөвгүүн Хаш-Юндэнгийн Даштай мэх сурах гэж барилдаж байгаад хөлөө хугалчихсан юм. Миний хугарсан хөлийг Лувсанцэрэн бариачаар бариуллаа.

Лувсанцэрэн гуай миний баруун хөл шилбээрээ хугарсныг бариад, арван ес хоногт эдгээхэд би морь унаж, хүнд адуу хашилцаж аав ээждээ загнуулж байлаа. Эртний монгол бариач нар ясыг эвэнд оруулах, түргэн бөгөөд сэвгүй эдгээх талаар үнэхээр арга чадалтай байсан юм билээ.

Эхлээд ясыг эвэнд нь оруулаад тэмээний ноосоор ороож их өтгөн давстай хар цайгаар шавиж дараа нь утаа орсон шар эсгийгээр давхар ороооод заавал хулс буюу бургас модоор чиг барьж нарийхан сураар орооно. Одоогоор бол шохойдож /гипс/ байгаа хэрэг. Гурав хоноод ороолтыг задлан хэрхэн бороолж байгааг нь үзээд сэвгүй сайн бороолж байна хэмээн нөгөө тэмээний ноосоо дахин өтгөн хар цайгаар шавшиж, мөн утаатай шар эсгийгээр давхарлан ороогоод чигээ барьж боогоод явсан.

Ес дэх хоног дээрээ дахин ирж үзээд бороолчихсон байна гээд боолтыг нь шинэчлээд, одоо суга таягтай гэртээ явж, тулгаа өдөрт гурван удаа тойр гэж хэлээд явсан. Арван хоёр дахь хоногтоо ирж боодлоо шинэчлээд одоо гэрээ тойрч явж болно гэж зөвшөөрсөн. Би маргааш өглөө нь айлууд үнээ сааж байхад гэрээсээ таяг тулчихсан гараад ирсэн чинь хот айлын бүх хүмүүс цугларан баярлаад Лувсанцэрэн бариач ч ёстой бурхан бариач юмаа гэж биширч байж билээ. Ингээд арван ес дэх хоног дээрээ бариач дахин ирж үзээд эдгэсэн байна таяггүй зөөлөн явж болно, гүйж болохгүй гэж байлаа.

Дээр үеийн бариачийн барьсан яс их түргэн эдгэрдэгийн учир хоол, нойр хоёрыг маш хатуу барьдагт байсан болов уу. Айраг, архийг бараг жилийн хугацаанд хориглоно. Мөн исгэлэн зүйл, тараг, ундаа, ааруулыг яс бүрэн эдгэртэл хязгаарлаж, залуу хонины мах идүүлнэ.

Зууны мэдээ 180 (2628)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button