Т.Баясгалан, Э.Оюумаа нарыг хар тамхины хэргээр Ганцхудагт саатуулсан уу
Мөн Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхи хадгалсан, бусдад зарж борлуулсан хэргээр шалгагдаж байгаа бөгөөд ирэх сард түүнд холбогдох хэргийн шүүх хурал болох аж. Ийнхүү рок, попынхны хар тамхитай холбогдсон хэргийн дуулиан намжаагүй байтал зохиолын эмэгтэй дуучид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гэсэн яриа гарлаа. СТАТ.Баясгалан, Э.Оюумаа нар дээрх хэрэгт холбогдон Ганцхудагийн урьдчилан хорих төвд саатуулагдсан гэж зарим хэвлэлд бичсэн байна.
Бид дээрх хоёр дуучны гар утас руу нь залгасан боловч хоёулангаас нь Холбогдох боломжгүй байна гэсэн хариулт сонслоо. Бид энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад, Дээрх мэдээлэл худлаа. Би Эрүүгийн цагдаагийн газрын албаны хүнээс лавласан. Тийм зүйл огт болоогүй гэсэн. Тэгэхээр энэ мэдээлэл үндэслэлгүй гэдгийг хэлмээр байна гэсэн юм. Гэхдээ л Овоо босгоогүй бол гэсэн үг бий.
Огт оргүй мэдээлэл ч биш бололтой. Дуучин бүсгүйчүүд Харанга-ын Лхагваа, хип, хоп залуусын ярьсан шиг гоё сайхан дуулах гэж, эсвэл ганцхан удаа санамсаргүй сонирхсон байх гэж ярьж байгаа хүн байна. Э.Оюумаа, Т.Баясгалан нар манай зохиолын дууны өмнөө барьдаг дуучид. Тийм болохоор хүмүүс тэднийг хамгаалж, дээрх мэдээллийг үгүйсгэж байж ч болох юм. Хип, хоп дуучин залуус хар тамхины хэрэгт анх холбогдож хэвлэлээр нэр нь цухалзаж эхлэхэд албаны хүмүүс мөн л худал мэдээлэл, тийм зүйл байхгүй гэж мэдэгдэж байсан. Гэтэл удаа ч үгүй тэдний үгүйсгээд, хаацайлаад байсан залуус хар тамхины хэрэгт холбогдох шүүхийн хаалга татсан билээ.
Б.Орхон
Монголын мэдээ145/2177/