Т. Дэлгэрмөрөн Уяхан сэтгэлийн дэргэдээс хорвоог харах ямар сайхан гээч

-Амралт сайхан уу. Хаагуур яаж амарч байна даа?

-Амраагүй ээ. Удахгүй болох тоглолтдоо бэлдээд зав муутай, гадуур хөөцөлдөх ажил ихтэй байна. Гэхдээ сая хэд хоног нутагтаа очиж, даншиг наадам үзээд ирлээ. Хурдан морины тоосонд дарагдаж хийморио ч сэргээлээ.

-Тоглолтынхоо талаар яриач. Өвөрмөц сонин ихтэй байх уу?

-Анх 2004 онд Амин зүрх CD-нийхээ баярыг Монгол бөхийн өргөөнд хийж байлаа. Энэ тоглолтоо 21 аймагт аялан тоглосон. Үүний дараа хоёр дахь бие даасан Надад итгэ CD-гээ гаргасан. Энэ хоёр цомгийнхоо шилдэг дуунуудаас бүрдсэн Дэлхий ээж нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо ирэх сарын 25-нд хийх гэж байна.

-Яагаад заавал Дэлхий ээж гэж нэрлэсэн юм бэ?

-Энэ өдөр бол Монголын залуучуудын өдөр. Тиймээс тоглолтоороо дамжуулан залуустаа нэгэн зүйлийг хэлэхийг хүссэн юм. Энэ дэлхий дээр ирж байгаа хүн бүр мөнх биш, дэлхий дээр ирдэг зочид юм гэж Далай лам хэлсэн байдаг. Үүнтэй би санал нийлдэг. Гэвч энэ зочид дэлхий ээжийнхээ төлөө юу хийв ээ. Зүгээр байсан газар шороог нь цөмлөөд, байшин барилга барин, мод бутыг нь унагаад өдрөөс өдөрт зовоосоор л байна.

Дэлхийн өнцөг булан бүрт гал түймэр, үер ус, газар хөдлөлт, ган гачиг гээд байгалийн гамшиг нүүрлэх болсон. Энэ гамшиг болгоныг би дэлхий ээжийн өвдөлт гэж боддог юм. Тиймээс бид дэлхий ээжийгээ хайрлая, энэ үзэсгэлэнт байгаль дэлхийнхээ төлөө хамтдаа эвлэлдэн нэгдэцгээе гэж уриалан тоглолтоо ингэж нэрлэсэн.

-Таны тоглолтын сонин хачнаас сонирхвол?

-Тоглолт маань этник, диско, амьд гэсэн гурван хэсэгтэй. Би Надад итгэ CD-ндээ Нархан хотхоны хоёр өрөө байрны сугалаа хийсэн. Нэг азтай аавын хүү авах байлгүй. Тоглолтынхоо үеэр азын сугалаагаа сугална. Одоохондоо хэнээр сугалуулахаа шийдээгүй байна. Их аварга Асашёорюү ч юм уу, ард түмний хүндэтгэлийг хүлээсэн нэг хүнээр сугалуулна гэж бодож байна.

Хэн нэгэн азтай аавын хүү 13000 төгрөгөөрөө тоглолт үзэж байгаад хоёр өрөө байр хожиж яагаад болохгүй гэж. Тоглолтынхоо тайзан дээр би монголчууд хамгийн ихээр амьдарч байгаа АНУ, Хятад, БНСУ, Япон; Англи зэрэг долоон улсын далбааг зална. Эдгээр улсад Элчин сайд, консулуудаар нь дамжуулан баярлалаа гэж хэлэхийг хүссэн юм.

-Рок попынхон сүүлийн үед олны хэл аманд багагүй өртөх боллоо. Саяхан болсон Пентатоник наадам хэдийгээр мансуурлын эсрэг уриатай байсан ч тэр нь нэг их мэдрэгдсэнгүй өнгөрлөө?

-Урлагийнхан нийгэмдээ үргэлж сайн сайхны үлгэр жишээ үзүүлж байх ёстой. Гэхдээ ямар нэг зүйлийг уриалаад, санаачлаад хийхээр ирээд үзэж байгаа хүмүүсийн сонирхол нь бага байх шиг байна. Бас нөгөө талдаа хийж байгаа юмаа төгс хийж чадахгүй байна. Ер нь ч тэгээд сүүлийн үед хүн бүр англи хэл сурах ёстой, дэлхий нийтээр даяаршиж байгаа энэ үед бмд л хоцрох нь гэж ярьцгаах болсон.

Миний бодлоор харин ч үгүй. Бид англи хэл сурахаасаа өмнө сэтгэлээ илүү их хөгжүүлээсэй гэж би боддог юм. Хүн cap луу очоод ирэх замыг нээж чадсан мөртлөө хажуу дахь хөршийнх рүүгээ ороод мэндийг нь мэдчих замыг гаргаж чадахаа больжээ гэсэн нэг үг байдаг. Хүмүүс, ялангуяа залуус хүн хүнээ хайрлах сэтгэлийг мартсан байна. Улс орноо гэхээсээ илүү хувь хувиа боддог болж.

Би аль болох хүн хүнээ хайрлаж, бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж байгаасай л гэж хүсдэг. Хийж бүтээж байгаа зүйлээрээ энэ бүхнийгээ илэрхийлэхийг зорьдог юм. Өнгөрөгч Цагаан сараар ахмадууддаа зориулж, дөрвөн ардын жүжигчинтэйгээ хамтран тоглолт хийсэн. Залуус маань ахмадуудаа нэг л мартаад байх шиг. Энэ хүмүүсийн бүтээн босгосон зүйл дээр бид амьдарч байгаа гэдгээ төдий л ухаарахгүй байх шиг санагддаг. Хүний хийсэн зүйлийг амьд ахуйд нь магтаж баярлуулах шиг сайхан гавьяа байдаггүй.

-Сүүлийн үед болсон болоогүй цомог, дуу их гарч байна. Зарим нь бүр сонсож ч амжихгүй байна гэлцэх болсон?

-Сонсох зав өгөлгүй гэж ойлгож байгаа нь сэтгэлгүй сонсож байгаатай адилхан байгаа юм. Ямар нэг хамтлаг дуучны шинэ дуу гарч ирэхэд FM-ээ чангалж байгаад, дэвтэр балаа аваад үгийг нь бичээд аятай нь хослуулж, ойлгож, сурдаг байлаа. Одоо бол дууны үгийг бараг сонсохгүй, амны хайрцганд нь эвлэсэн зарим нэг үгийг л дагаж, хальт сонсч, мэдэрч ойлгодоггүй хүн олон байх шиг. Нөгөө талаар дуулж байгаа хүмүүс нь дуугаараа илэрхийлж буй зүйлээ хүний сэтгэлд хадаас шиг зоож чадахгүй байна. Ямарваа нэг дууг хүнд чин сэтгэлээсээ хүргэх хэрэгтэй гэж боддог юм.

-Таныг Тэнгэрийн бүсгүй дууг дуулахад зохиолын дуу руу орлоо гэж таамаглаж байсан?

-Тэнгэрийн бүсгүй дуу өөрөө сайхан дуу, олон ч сайхан уран бүтээлч дуулсан. Гэхдээ тэр дууг ингэж дуулах ёстой гэж зохиогч нь өөрөө мэдэрч байж зохиодог. Тэр мэдрэмжээрээ надад санал тавьсан, би ч дуулаад үзсэн. Хүмүүст ч илүү хүреэн гэж санагддаг юм.

-Манай хөгжмийн ертөнцийхөн рок поп, зохиолык дуу гэх мэтээр дотроо талцах болсон. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Надад ингэж ангилж ялгах нь сонин биш. Эстрад нийтийн дуу хоёр юугаараа ялгаатай юм бэ. Хүн сонсоход их гоё аялгуулаг мөртлөө, дуулъя гэхээр авьяас шаардаад байдаг энэ урлагийг эстрад гэдэг. Гэтэл найр, наадам дээр ч ард олныхоо дунд дуулагддаг тэр сайхан дуунуудыг нийтийн дуу гэж ойлгож болох юм.

Дуу бол дуу. Харин тэр дууг хэр сайн амилуулж чадахаас л бүх юм шалтгаална шүү дээ. Гэхдээ харамсалтай нь хэн нэгэн хүн ямар нэг дууг сонсоод Энэ гоё дуу байна гэхээс биш хэзээ ч Та гоё дуулжээ гэж хэлдэггүй.

-Ингэхэд Номин талст-ынхан хаагуур явна вэ? Хэзээ нийлж уран бүтээлээ фэнүүддээ хүргэх гэж байна?

-Энэ жил манай хамтлагийн 10 жилийн ой болж байгаа. Манай Сүхээ, Хаянаа, бид гурав бие даасан цомгоо гаргасан. Энэ ондоо багтаад бид дөрөв тоглолтоо хийнэ. 10 жилийн ойгоо нүсэр тэмдэглэнэ.

-Таны хүндэлж явдаг дуучин?

-Гайхалтай хөдөлмөрч нэг л хүнийг хэлмээр байна. Тэр бол Майкл Жексон.

-Та нийгэмд чиглэсэн олон ажил хийж, чадлынхаа хэрээр хүмүүст тусалдаг. Ер нь таны сэтгэлийг хамгийн ихээр өвтгөдөг зүйл юу байдаг вэ?

-Олон зүйл бий л дээ. Гэхдээ хамгийн ихээр сэтгэлийг минь өвтгөдөг зүйл бол хэлгүй, хөлгүй, хараагүй, нүдгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Миний нэг дүү хэлгүй. Багаасаа хамт амьдарсан болохрор түүнийхээ юу хэлэх гээд, юунд тэмүүлээд байгааг тэр болгон мэдэхгүй байх нь хамгийн хэцүү санагддаг юм. Тийм хүмүүс чинь өөрсдийг нь шоолсон хүмүүст ердөө ч гомддоггүй. Харин тэдний амьдрах гэж тэмүүлж байгаа тэр хүсэл эрмэлзлэлийг энгийн хүмүүс ойлгодоггүйд л их эмзэглэдэг. Бас нэг зүйл гэвэл монголчууд гадаад руу ихээр явж байна. Залуус маань гадаадад гарч их юм сураад эргэж ирээд Монголоо хөгжүүлэхийн оронд тэндээ үлдчих юм. Ингэхээр бид чинь яаж хөгжих вэ дээ.

-Та тэгэхээр хэзээ ч Монголоос өөр газар амьдрахгүй юу?

-Яах юм бэ. Ямар шаардлага байна. Дэлхий ертөнц дээр байдаг бүх л зүйл надад байна.

-Та нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн нэг биш зүйлийг хийж байсан. Нөгөөтэйгүүр энэ нийгмийг шүүмжилдэг. Ер нь улс төр рүү орох сонирхол бий юү?

-Улс төр лүү орохгүй ээ. Харин тэдний хийж чадаагүй зүйлийг урлагаараа, үйл ажлаараа нөхөж байхыг хүсдэг. Улс төр гэдэг бол нартай шорон гэсэн үг.

-Та залууст хандаж ямар зүйл хэлэх вэ?

-Эртнээс нааш хүмүүсийн амьдралдаа мөрдлөг болгосоор ирсэн сургаал үг, зүйр цэцэн үгсийг дагаж мөрдөх хэрэгтэй. Хэдэн зуун жилийн турш мөрдөөд, батлагдчихсан амьдралын том философи юм шүү дээ. Жишээлбэл, хүний сайныг ханилан байж мэддэг гэлцдэг. Хайр гэдэг зүйл чинь ханилж суусны дараа л жинхэнэ утгаараа гарч ирдэг. Гэтэл хэн хэнийгээ мэдээгүй байж гэрлэдэг, тэгээд хоёр гурван жилийн дараа нөгөө хүний тар нь танигдаад ирэхээр салдаг. Гэтэл энэ салалтын цаана ээж, аавын хайранд өлгийдүүлэн байж өсөх ёстой хүүхдүүд дутуу амьдралтай болж өсөж байна шүү дээ.

-Таны хэлэх дуртай үгээр яриагаа өндөрлөе?

-Миний өөрийн нэг үг байдаг юм. Намайг дуу уяхан болгодог, уяхан сэтгэлийн дэргэдээс хорвоог харах хичнээн сайхан гээч.

Зууны мэдээ 180 (2628)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button