Жон Макен Бидэнд За, эсвэл Үгүй гэсэн хоёр хариултын нэг л хэрэгтэй байна

Хоёр талаас удаан хэлэлцсэний үр дүнд уг гэрээний төсөл бэлэн болж, УИХ-д өргөн барьсан ч УИХ чухам хэзээ хэлэлцэх нь тодорхой бус байгаа. Түүнээс гадна иргэний хөдөлгөөнүүд, эрдэмтэн, мэргэжилтнүүд энэхүү төслийг шударга бус хэмээн шүүмжлэв. Тэр ч байтугай УИХ-ын цөөнгүй гишүүн Оюутолгойг ашиглах гэрээний төслийг дэмжихгүй гэдгээ хэлж байна.

Харин Айвенхоу Майнз-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх ерөнхий захирал Жон Макен, тус компанийн ТУЗ-ийн дэд тэргүүн Питер Мередит нар ийн өгүүлэв. Тэд өнгөрсөн ням гарагш сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулсан юм.

-Оюутолгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ мөддөө батлагдахгүй бол яах вэ?

-УИХ-ын хаврын чуулганаар амжиж батлагдана гэдэгт найдаж байна. Хэрэв хөрөнгө оруулалтын гэрээг намрын чуулган хүртэл хойшлуулбал, зүгээр л дараа жил болох сонгуулийн тоглоом болчих вий гэж санаа зовниж байгаа юм. Үнэхээр ийм нөхцөл байдал үүсвэл бид ч бас бизнесийн шийдвэрээ гаргана. Нэг үгээр, цаашид хөрөнгө оруулаад байж чадахгүй болно. Уг нь бид хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бэлэн болгох гэж бүтэн дөрвөн жил ажилласан юм шүү дээ.

Тэр үед гэрээг сонгуулийн дараа болъё гэсэн. Хүлээсэн Тэгтэл Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа гэсэн. Бас л хүлээсэн. Харамсалтай нь, хууль батлагдсан ч санаснаар болоогүй. Харин ажлын хэсэг байгуулагдаж, хэлэлцээ хийгдэж эхэлсэн. Тэгж байж, өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр гэрээний төсөл бэлэн болсон. УИХ энэ төслийг наадмын өмнө хэлэлцэнэ гэсэн ч амжсангүй.

Одоо бас хойшлуулах юм ярих вий. Энэ төсөл бол хамгийн шударга хувилбар болсон шүү. Үүнээс цааш гэрээнд нэмж тусгах нөхцөл гэж байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Шударга гэдгийг юугаар батлах юм бэ?

-Монгол Улсын Засгийн газар Оюутолгойгоос олох нэг ам.доллараас 55 центийг авна гэдэг нь шударга биш гэж үү. Энэ орд нэгэнт л Монголын ард түмний өмч тул Засгийн газар олборлогч Айвенхоу-гаас илүү их ашиг авах хэлцлийг бид хүлээн авсан хэрэг. Засгийн газар бэлэн мөнгө гаргалгүйгээр Оюутолгойн ордын 34 хувийг эзэмшиж, төслийн нийт орлогын 50 гаруй хувийг авна гэсэн үг.

Оюутолгой бол 32 сая тонн зэс, 1000 орчим тонн алтны баталгаат нөөцтэй том орд. Уурхайн ийм том төсөл эхлүүлэхэд хамгийн чухал нь тодорхой байдал. Хөрөнгө оруулагчид чухам л тодорхой байдлыг хусдэг. Тэгээд ч бид өнгөрсөн хугацаанд танай улсын Засгийн газарт итгээд хөрөнгөө оруулсаар ирлээ. Одоог хүртэл нэг ч центийн орлого олоогүй хэрнээ 600-гаад сая ам.доллар зарцуулчихаад байна. Бид УИХ-ын гишүүдийг хөрөнгө оруулалтын гэрээний энэхүү төслийг барьж аваад, нухацтай хэлэоцээч л гэж хүсч байгаа юм.

Ямар ч байсан бидэнд ‘За, эсвэл Үгүй гэсэн хоёр хариултын нэгийг хэлэх хэрэгтэй байна шүү дэз. Тэгэхгүйгээр, тодорхой бус байдалтай байгаад бид маш их сэтгэл дундуур байна. Энэ чухал төслийг эхлүүлээгүй, гэрээг нь байгуулаа ч үгүй байгаад бүхимдаж байгаа юм. Наад зачх нь бид ойрын 24-30 сарын хугацаанд гурван тэрбум ам.долларыг энэ ордод зарцуулахаар төлөвлөсөн. Гэвч гэрээгүйгээр ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж болохгүй байна.

-Хэрэв УИХ хөрөнгө оруулалтын гэрээг батлахгүй бол яах вэ?

-Тэгвэл бид бүх ажлаа зогсооно. Хүлээнэ. Түүнээс бүр гараад явчихгүй. Айвенхоу Майнз-ын охин компани Айвенхоу Майнз Монголиа Инк компани нь Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсын аж ахуйн нэгж. Тиймээс Монгол Улсдаа л байж байна.

-Хэр удаан хүлээнэ гэж?

-Нэг, хоёр, гурав, хэдэн жил ч байдаг юм, хүлээнэ. Гэвч цаг хугацаа, нөхцөл байдал өөрчлөгдсөн үед ийм таатай нөхцөлтэй хувилбар дахиж яригдах эсэхийг мэдэхгүй байна. Өнөөдөр эдийн засгийн хамгийн тааламжтай орчин байна шүү дээ. Зээлийн хүү бага, ашигт малтмалын үнэ өндөр байна. Харин хожим гэвэл яах ч билээ, бүү мэд.

-Хэрэв УИХ хөрөнгэ оруулалтын гэрээг батлахгүй гэвэл өнгөрсөн хугацаанд зарцуулсан 600 сая ам.доллараа яах вэ?

-Лав л танай улсын Засгийн газраас нэхэмжилнэ гэж байхгүй байх. Бид энэ хөрөнгийг чухам л гэгээ батлагдана, төсөл хэрэгжиж эхэлнэ гэсэн итгэлийн үүднээс хайгуулын эрсдэлтэй ажилд зарцуулсан. Бидний, хөрөнгө газартаа л үлдэн з. Гэвч бид бас өөдрөг сэтглээр асуудалд хандаж байгаа шүү. Оюутолгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцүүлэг гудамжинд бус, УИХ-ын танхимд л өрнөх ёстой биз дээ.

Бид төслийг эхлүүлэхийн тулд тодорхой тоног, төхөөрөмжийг бэлдэх ёстой. Наад зах нь баяжуулах үйлдвэрийн бутлуур байна. Нэг бутлуурыг гэхэд л 100 сая ам.доллараар худалдаж авна. Ингэхийн тулд өнөөдөр захиалгаа өгөх хэрэгтэй байна. Учир нь, бутлуурыг хийхэд хоёр жил шаардлагатай. Дээр нь маш их урьдчилгаа мөнгө төлнө. Харин хөрөнгө оруулалтын гэрээгүйгээр энэ бүх ажлыг эхлүүлж чадахгүй байгаа юм. Ер нь гэрээ байхгүй бол үйлдвэрлэл байхгүй, хөрөнгө ч мөн адил. Гэрээгүй бол бидэнтэй хамтран ажиллаж байгаа Монгол Улсын 400-гаад гэрээлэгч компанид захиалах ажил, үйлчилгээ байхгүй болно гэсэн үг.

-Ингэхэд дэлхийд танайтай төстэй олон компани бий юу. Айвенхоу Майнз-аас өөр, иргэний хөдөлгөөнүүдийн шаардлагыг хүлээгээд авчих өөр чадалтай хөрөнгө оруулагч гарах болов уу?

-Дэлхийд манайтай ижил хэмжээний 20-иод компани бий. Таны хэлж байгаа шиг тэднээс аль нэг нь өөр компани орж ирлээ ч Айвенхоу-гийн эрхийг худалдаж авах хэрэгтэй болно. Тэгээд Засгийн газартай дахиад л гэрээ хийнэ. Хөрөнгө оруулалтын төслөө боловсруулна. Адилхан шүү дээ. Бидний төслөөс илүү харсан, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу нөхцөлтэй ийм Төсөл барьсан хэн ч ирэхгүй. Ер нь л тэгэх байх шүү.

-Оюутолгойгоос 250-иад тэрбум ам.доллар олох байтал монголчуудад дөнгөж 15 тэрбум нь ногдоно гэж иргэний хөдөлгөөнүүд шүүмжилж байгаа шүү дээ?

-Тэдний хэлж байгаа нь худал. Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбоотой ярьж буй бүх acyyлтaд хариулахад бид бэлэн байна. Гэвч өөдөөс хөөж туугаад байгаа хүмүүстэй хэрхэн харилцах болж байна вэ. Айвенхоу Майнз бол Монгол Улсын хуулийн хүрээнд л ажилладаг, хариуцлагатай компани. Гэрээний төсөлд монголчууд энэ ордоос15 тэрбум ам.доллар авна гэсэн юм байхгүй. Энэ бол зүгээр л тооцоо шүү дээ. Зэсийн үнэ ирэх 45 жилд нэг тонн нь 10000 ам.доллартай тэнцүү байх юм бол 250 тэрбум ам.доллар олно гэдэг нь байж болох юм.

Гэтэл зэсийн үнэ харилцан адилгүй, нэг өсч байхад, эргээд буурдаг. Ямар ч тохиолдолд Монгол Улсад ашигтай. Жишээ хэлье. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ нэгтонн нь 5000 ам.доллар байх юм бол Монгол Улс 41, харин бид 36 тэрбум ам.доллар авна. Зэсийн үнэ 3000 ам.доллар байвал монголчууд 20, бид 18 тэрбумыг авна гэсэн үг. Эсрэгээр, зэсийн нэг тонн нь 1700 ам.доллар болчихвол бидэнд ашиггүй, мөнгөө алдана. Харин Монгол Улс зохих татваруудаа авсаар байх учир мөнгө алдах биш, харин олсоор л байх болно. Тэр 15 тэрбум ам.доллар гэдгийг зэсийн үнэ 2200 ам.доллар байх үеийнхээр тооцсон хэрэг. Хамгийн муу энэ тохиолдолд гэхэд л монголчууд 15, бид 12 тэрбум ам.доллар авах жишээтэй.

-Монгол Улсын Засгийн газрын эзэмших 34 хувийг өсгөж болохгүй юу. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр шиг 51 x 49 байж болохгүй гэж үү?

-Засгийн газрын хувь хэмжээг үүнээс өөрөөр өсгөх боломжгүй. Энэ бол одоогийн үйлчилж буй хуулийн дээд хязгаар. Айвенхоу Майнз нь дэлхийн гурав дахь том уул уурхайн компани болох Рио Тинто-той стратегийн түншлэл байгуулсан. Тэд Оюутолгойн ордын 33,35 хувийг 1,5 тэрбум ам.доллараар худалдаж авсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар 34 хувийг ямар ч үнэ төлбөргүй аваад, дэд бүтцэд хувь нэмрээ оруулах гэж байна. Ер нь хөрөнгө оруулалтын энэ гэрээг хэсэгчилж ойлголгүй, багцаар нь нэг хараадахаарай. Бид бүх татвараа төлнө. Дээр нь ногдол ашгаа хуваарилна. Энэ бүхний эцэст монголчууд Эрдэнэт-ийн 51 хувиас илүүг олно гэсэн үг. Та бод доо. Би говьд ямаа хариулдаг малчин. Хавар ноолуураа самнатал Засгийн газар хүрч ирээд ноолуурын чинь 51 хувийг авна гэвэл яах вэ. Дуртай байна гэж үү. Түүнтэй л адил шүү дээ. Малчин, уурхайчин хоёрт ялгаа байна уу.

-Хамгийн гол нь, олборлосон бүтээгдэхүүнээ Хятад руу борлуулна гэхээр зарим хүнд жаахан тиймхэн санагдаад байна л даа?

-Хятадад яалаа гэж зүгээр өгөх юм. Лондонгийн металийн бирж дээрх тухайн үеийн ханшаар л зарна шүү дээ. Тэгээд ч Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмалаа Хятад руу гаргаж байгаа биз дээ. Дэлхийн бүх л баяжмал энэ улсад зарагддаг. Урагш нь гаргахгүй гээд, жишээ нь Эрдэнэт рүү баяжмалаа зөөнө, тэнд хайлуулна гэвэл бүтэхгүй. Эрдэнэт-д хайлуулах үйлдвэр байхгүй. Хэдий ашиггүй ч бид хайлуулах үйлдвэр барья гэж байна. Оюутолгойгоос 100 тонн шороо авахад гурван тонн баяжмал гарна. Тэр баяжмалаа хайлуулсны дараа дөнгөж нэг тонн цэвэр зэс авна. Үнэхээр ажилтай байгаа биз. Оюутолгой ид оргил үедээ жилд хоёр тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ нь Хятадын зэсийн хэрэглээний 75 хувь болох юм.

-Та хайлуулах үйлдвэр ашиггүй гэлээ. Яагаад?

-Үнэхээр тийм. Ийм үйлдвэр байгуулах нь бизнесийн хувьд ашигтай биш. Гэвч бид жилд 500000 тонн зэс хайлуулах хүчин чадалтай үйлдвэрийг таван жилийн дотор барина гэж гэрээний төсөлд тусгасан. Ийм үйлдвэр дэлхийд олон байна. Зэсийн баяжмал багасвал ихэнх нь хаалгаа барих болдог. Гэсэн ч бид эрсдэлийг үүрье гэсэн. Яахав, хайлуулах үйлдвэр нь дам утгаараа Монголд бусад жижиг үйлдвэрлэл хөгжихөд тус болно гэж бодсон. Энэ үйлдвэрээс барилгын материал, газар тариаланд бол бордоо болчих дайвар бүтээгдэхүүнүүд гарна. Түүгээр монголчууд бизнес эрхлэг л дээ. Тэр хэрээр бас ажлын байр нэмэгдэх юм. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр магадгүй, ирээдүйд Оюутолгой руу зэсээ тээвэрлэж, тэнд хайлуулдаг болох ч юм билүү.

-Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд гэнэтийн ашгийн 68 хувийн албан татварыг татахгүй байхаар заажээ. Манай зарим эрдэмтэд 68 хувийн татвараа авах хэрэгтэй гэж байна?

-Бид гэнэтийн ашгийн 68 хувийн татвар төлөхгүй тулдаа л зэс хайлуулах үйлдвэр барина гэж байгаа хэрэг. Хэрэв амласандаа хүрэхгүй бол, өөрөөр хэлбэл,таван жилийн дараа ийм үйлдвэрээ байгуулж чадаагүй бол гэнэтийн ашгийн татварыг нөхөж төлөх болно. Ер нь 68 хувийн татвартайгаар энэ төсөл хэрэгжвэл эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй. Хүндрэл үүсэх болно. Хэрэв 68 хувийн татвар байвал энэ төсөл хэзээ ч хэрэгжихгүй биз. Ямар ч байсан Оюутолгой төслийн үр ашиг гэнэтийн ашгийн татвараас хавьгүй их гэдгийг ойлгоорой.

-Ер нь үйлдвэрлэл явуулж эхлэх хүртэл хэдий хэрийн хөрөнгө шаардлагатай байгаа юм бол?

-Энэ ордыг наад зах нь 45 жил ашиглана. Ил уурхай анхны бүтээгдэхүүнээ 2010 оноос үйлдвэрлэж эхлэхээр тооцсон. Өнөөдөр үргэлжилж байгаа өрмийн ажлын явцад ордын нөөц нэмэгдэж байна. Тиймээс уурхайг цаашид 45-аас илүү жил ашиглах биз. Оюутолгойн үйлдэрлэл эхлэх хүртэл 2,7 тэрбум ам.долларын капитал хөрөнгө оруулалт шаардлагатай. Засгийн газар энэ хөрөнгийн 34 хувийг хариуцна гэсэн үг. Айвенхоу Майнз компани эсвэл Засгийн газрын 34 хувийн зардлыг санхүүжүүлж, Засгийн газар ирээдүйд авах ногдол ашгаасаа эргүүлэн төлж болох юм.

-Айвенхоу Майнз Монголиа Инк компани нэгэнт л Монгол Улсын нэгж юм бол маргаантай асуудлыг яагаад заавал Олон улсын арбитрын шүүхээр шийдүүлнэ гэж?

-Тухайн орны шүүх өөрийн иргэддээ давуу байдлаар хандахыг үгүйсгэхгүй шүү дээ. Нэг үгээр, талуудын алинд нь ч давуу байдал олгохгүй байх үүднээс маргаантай асуудал гарвал гуравдагч шатны шүүхэд хандах нь дээр.

-Өмнийн говьд ийм том уурхай байгуулах нь. Гэтэл ус их хэмжээгээр хэрэгтэй. Усны асуудлаа хэрхэн шийдэхээр төлөвлөж байна вэ?

-Эрт балрын үед одоогийн говь нутагт их усан далай цэлэлзэж байсан гэдэг шүү дээ. Одоо ч 200-1500 метрийн гүнд далайн ус үлдсэн байна. Бид 500 метрээс доош өрөмдөж ус авна. Гүний усаар хангахад хөрсний болон гадаргуугийн усанд ямар нэгэн нөлөөгүй гэдэг нь тогтоогдсон.

-Хэрэв хөрөнгө оруулалтын гэрээ батлагдчихвал ажиллах хүчний хэдэн хувьд нь монголчууд байх вэ?

-Бид аль болох монгол хүнийг ажиллуулна. Гүний уурхай, барилга байгууламж барьж байгуулахад ажиллах хүчний 75 хувийг монголчуудаас бүрдүүлнэ.

Э.Соёл-Эрдэнэ

Монголын мэдээ145/2177/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button