Засгийн газрын гишүүд төсөв хэтрүүлэн зарцуулсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй юу?

Энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзээд ИЗН тэдгээр 15 гишүүнийг шалгуулахаар УМБГ-т өргөдөл өгсөн байгаа. Бид төсвийн мөнгийг хэтрүүлэн зарцуулсан хэргийн холбогдогчидтой уулзлаа.

ХЗДХ-ийн сайд Б.Одбаяр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаалт явагдана

-ИЗН төсөв хэтрүүлсэн сайдуудыг УМБГ-т өгсөн. Үүнийг та яаж хүлээж авч байгаа вэ?

-Нэгэнт тодорхой субъектаас нэхэмжлэл ирсэн учраас хуулийн дагуу ажиллах ёстой. Гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийн байгууллагууд шалгаж тогтооно шүү дээ.

-Таны хувьд төсвөө хэдэн төгрөгөөр хэтрүүлсэн бэ? Юунд зарцуулсан бэ?

-Энэ талаар УИХ болон төсвийн зарлагын дэд хороон дээр танилцуулаад хэвлэл мэдээллээр бүгдийг нь мэдээлсэн учраас дахиж яримааргүй байна.

-Та ХЗДХ-ийн сайдын хувьд төсвийн хуулийг зөрчин мөнгө илүү зарцуулсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байгаа юу?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаалт явах учраас Хууль зүй дотоод хэргийн сайд болон ямар ч этгээд наад асуудалд чинь хөндлөнгөөс дүгнэлт өгөх боломжгүй.

Эрүүл мэндийн сайд Д.Туяа Л.Гцндалай Эрүүл мэндийн сайд байхдаа 30 сая төгрөг хэтрүүлсэн

-ИЗН төсөв хэтрүүлсэн сайдуудыг УМБГ-т өгсөн. Үүнийг та яаж хүлээж авч байгаа вэ? Эрүүл мэндийн яамыг өгсөн юм уу?

-30 сая төгрөг хэтрүүлсэн учраас өгсөн байх аа. Тэр бол өмнөх сайдын үеийн асуудал. Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд байхдаа 30 сая төгрөг хэтрүүлсэн юм билээ.

-Юунд зарцуулсан юм бол?

-Эм, дулаан, түлшинд зарцуулсан. Чихрийн шижин зэрэг зарим нэг өвчин тооцож байснаас илүү нэмэгдсэн. Yүнийг урьдчилж төсөвтөө тусгаагүйгээс эмийн зардал хэтэрсэн. Түлш, халаалтын зардал бас нэмэгдсэн. Энэ нь нийлээд 30 сая болсон юм билээ.

-Төсвийн хуульд заагаагүй мөнгийг зарцуулсан болохоор хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж болох уу?

-Ямар учраас хэтрүүлсэн бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой байх. Зарим нь УИХ-ын тогтоолын дагуу санхүүжилт хийгээд төсөв хэтрүүлсэн явдал ч байгаа шүү дээ. Ер нь хуулиас гадуур зарцуулсан зүйл байхгүй байх гэж бодож байна.

Д.Дэмбэрэл. Төрийн өмчийг үрэн таран хийх байдлаар, төсвийн зүйл ангийг буруу зарцуулсан тохиолдолд эрүүгийн шинжтэй болно

-Та нарын гаргаж тавьсан асуудал чинь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй юм уу гэж өөрсдөөс нь асуу л даа.

-Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гээд л өгсөн юм биш үү?

-Үгүй яах вэ. Ямар учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж байгаа юм бэ гэдгийг асуух хэрэгтэй шүү дээ.

-Танай салбар төсөв нэлээд хэтрүүлсэн байх аа?

-Манай салбарын төсвийн хэтрэлт бол УИХ-тай өөртэй нь нэлээд холбоотой шүү дээ. Хуулиар баталсан зүйлийг нь олгосон. Төр үүргээ биелүүлэхгүй бол өртэй болгож бичээд л явах байсан. Төсвийн хэтрэлт гэдгийг хамгийн гол нь юунд зарцуулав гэдгээр нь асуудалд хандаж байгаа байх аа. Нийгмийн тусын тулд халамж олон нийтийн, тэр дундаа хуулиар тогтоогдсон зүйлүүдийг хийсэн бол гэмт хэрэгтэн болохгүй байх гэж бодож байна.

-Ямар тохиолдолд гэмт хэргийн шинжтэй болж болох вэ?

-Төсвийн зүйл ангийг буруу зарцуулсан байх, тэр мөнгөнөөс хувьдаа завшсан, хортой зорилгоор юмуу үрэн таран хийх байдлаар төрийн өмчийг зарцуулсан тохиолдолд эрүүгийн шинжтэй болоод явчихыг байг гэхгүй. Гэхдээ тийм юм байгаа эсэхийг би сайн мэдэхгүй юм. Одоогоор тийм юм сонсоогүй л байна. Илүү зарцуулсан, дутуу зарцуулсан аль алинд нь цаана нь ямар асуудал байна гэдэг чухал.

ТЭХ-ний сайд Б.Эрдэнэбат Тэрийг үндэсгүй гэж үзэж байна

-ИЗН төсөв хэтрүүлсэн сайдуудыг УМБГ-т өгсөн, Үүнийг та яаж хүлээж авч байгаа вэ?

-Нэгэнт өгсөн бол хуулийн байгууллага л шийднэ шүү дээ.

-Таны хувьд өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж бодож байна уу?

-Би тэрийг үндэсгүй гэж үзэж байна.

Монгол улсын эрүүгийн хуулиас…

273 дугаар зүйл. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах.

273.1. Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг

273.1.1. зориулалтын бусаар зарцуулсан

273.1.2. зах зээлийн дунджаас дээгүүр үнээр эд хөрөнгө худалдан авсан

273.1.3. нөөцлөх нэрээр хэрэгцээнээс илүү хэмжээгээр бараа бүтээгдэхүүн худалдан авч, мөнгөний эргэлтийг саатуулсан

273.1.4. зохиомол хомсдол бий болгох замаар бараа бүтээгдхүүний бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн

273.1.5. төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсан

273.1.6. улсын төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсанаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэи тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван cap хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

273.2. Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Албан бус тайлбар

1. Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь төсвийн эрхийг хамгаалах талаар тогтоосон журам байдаг. Халдлагын зүйл нь төрийн өмч, төсвийн хөрөнгө байдаг.

2. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын илрэх үйлдлийн хэлбэрүүдийг Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийн 1-ийн 6 хүртэл зурваст нэр заан хуульчилсан байна. Жишээ нь, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсан гэх мэт.

3. Энэ гэмт хэрэг нь төсөв захирагч гэдэг эрх бүхий тусгай субъекттэй гэмт хэрэг юм.

4. Төсвийн хөрөнгө хууль бусаар зарцуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ. Сэдэлт нь янз бүр байж болох боловч хэргийн бүрэлдэхүүнд нөлөөлөх ач холбогдол байхгүй.

5. Эрүүгийн хуулийн 273.2 дугаар зүйлд энэ гэмт хэргийн хүндрүүлэн үзэх бүрэлдэхүүний шинжийг их хэмжээний хохирол учруулсан байх гэж тодорхойлжээ. Их хэмжээний хохирлыг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн тайлбарт зааснаар ойлгох нь зүйтэй.

Эрүүийн хуулийн 29 дүгээр зүйл. Хохирлын хэмжээг тодорхойлох.

29.1. Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус, тавиас дааш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг үлэмж, нэг зуун хорин таваас дээш хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их, хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлно.

Засгийн газрын гишүүдийн Монгол улсын төсөвт учруулсан хохирлын хэмжээг нийтлэж байна. Сангийн сайд 40 тэрбум, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд 6.5 тэрбум, БСШУ-ийн сайд дөрвөн тэрбум, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд хоёр тэрбум, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд 510 сая, БХБ-ийн сайд 400 сая, Гадаад хэргийн сайд 450 сая, Монгол Улсын Ерөнхий сайд 380сая, шадар сайд 125 сая, ХХАА-н сайд 110 сая, БО-ны сайд 50 сая, ЭМ-ийн сайд 30 сая төгрөг тус тус Төсвийн хуульд тусгагдсанаас илүү зарцуулжээ.

Дээдсийн хүрээлэн 21 (515)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button