Аагим халуун ургацад нөлөөлөх үү
Харин ОХУ-д тонн улаан буудай өнгөрөгч сард 4.2 мянган рубль байсан бол энэ сард 6.5 мянган рубль болсон байна. Энэ үнэ ирэх сард долоон мянган рубль болно гэж Сибирийн үрийн буудайн холбооныхон мэдэгдлээ.
Буудай нь хүнсний бүтээгдэхүүний гол түүхий эд болдгийн хувьд үнийн өсөлтөд шууд нөлөөлөх нь мэдээж. 130 га-д ургац тариалсан манай улсын хувьд энэ зуны аагим халуун, ган гачигтай байдлаас болж ургац авах эсэх нь бүрхэг болчихоод байна. Хэрэв жилдээ хүрэлцэхүйц хэмжээний ургац хурааж чадахгүй болбол яах вэ.
Юутай ч өнгөрөгч долоо хоногоос зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц өслөө. Ургамлын тос, гурил, талх, хүнсний ногооны үнэ 50-900 төгрөгөөр нэмэгдэв.
Б.Гэрэл
Монголын мэдээ 145/2177/