Хувьсгалч Түвдэндоржтоны хувийн бизнес цэцэглэсээр…

Түүнийг тэргүүлж байх үед тус салбар төхөл, уналт, юу л байдаг муу үг болгоноор булуулж байсан. Лав л Ш.Түвдэндорж сайдын үед гарсан ахиц дэвшил гээд хэлчих юм үнэндээ байдаггүй. Баахан улаан гутал авчирч цэргүүдэд шахсан нь өнөөг хүртэл явган шог болж үлдсэн байдаг. Цэргийнхэн улаан гутал өмсөөд алхаж явахыг хаана харсан лүд вэ гэж хашир шонхрууд одоо хүртэл түүнд ам сайтай байдаггүй юм билээ. Гологдсон улаан гуталууд сайд асан Ш.Түвдэндоржоор овоглон одоо хүртэл эзнээ хүлээн овоолоостой хэвтэж байдаг юм гэнэлээ.

Бас өнгөрсөн сонгуулиар Баянзүрх дүүргээс нэр дэвшиж байхад нь Уг нь манай Завханых юмсан. Нутагтаа нэр хүнд муутай болохоор Завханаас нэр дэвших байтугай зүглэх нүүргүй болоо биз гэлцэж дуулдсан. Ийнхүү хотоос нэр дэвшиж манаргахдаа галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэгчийн үлгэрээр томчуудыг дуурайгаад дүүргийн эмнэлэгт нэг фургон бэлэглээдэхэв. Харамсалтай нь тус болоогүй ээ, ялагдсан. Гэтэл удаж төдөлгүй эхнэр нь ирээд бөөн хэрүүл тарьж, бид хоёр салсан гээд шүүхдэж байгаад машинаа аваад арилж өгсөн. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр мань эр газар мундсан юм шиг Чойжин ламын сүм музейтэй бараг нийлүүлэх шахан орон сууцны барилга сүндэрлүүлэх болов.

Тэр хавьд очоод хэнээс ч асуусан хэлээд өгөх Ш.Түвдэндоржийн харшийг харсан хэн боловч монголоо алдсан, сэжиг цээргүй нөхөр вэ гэж дургүйцдэг юм билээ.

Харин одоогоор ашигт малтмалын баялгийн хуваарилалт, тогтвортой байдлын гэрээ зэрэг том сэдвүүдээр амаа цангатал лекц уншиж, Сүхбаатарын талбайг буртаглалцаж сууна. Мэдээж цаана нь чамлахааргүй эрх ашиг нуугдаж байгаа. Ямартаа ч түүний хувийн эрх, ашиг нийт улс орныхоос хойгуур тавигдсан таарна. Наад зах нь алгын чинээ ашигт малтмалын ордтой болоодохвол шүлсээ хатаагүй байхад л хэлснээ умартах нь ойлгомжтой.

Тийм л хүмүүс өнөөдрийн ашиг хонжоогоор маргаашийн ирээдүйг наймаалцаж, үүнийгээ хувьсгал хийлээ, яллаа, эсвэл шударга үнэний төлөө явж байгаад олигархиудад ялагдчихлаа гээд цээжээ балбан шүлсээ үечүүлж яваа хойно. Хувийн бизнестээ санаа зовсон увайгүй хувьсгалчдыг дагаж хуйлрах люмпенүүд, тэдний сайхан яриаг хэвлэл. мэдээллийн хэрэгслээр сонсон үнэмших олон нийт үнэнийг ялган дэнслэх биз ээ.

Өнөөдрийн монгол 146 (567)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button