Он гарсаар манай улсад 164073 жуулчин ирээд буцжээ

Аялал жуулчлалаар бизнес эрхлэгчид бол бүр цулайж байгаа гэх. Хэрвээ дэлхийн толгой баячууд Чингисийн Монголыг сонирхдогсон бол аялал жуулчлалаас олох мөнгөн орлого сэргэлтийн шатандаа яваа улсын эдийн засгийг өөд татахад чамгүй ачаа үүрэлцэх байжээ. Учир мэдэх хүмүүсийн тайлбарласнаар шүү дээ.

Гэхдээ чамлахаар чанга атга гэж үгтэй хойно Зам тээвэр аялал жуулчлалын яамнаас гаргасан тоон мэдээг сонирхвол гадаадаас ирсэн гийчдийн тоо өмнөх оныхоос өсчээ. Тодруулбал манай улсад 2007 оны эхний зургаан сарын байдлаар 164073 жуулчин ирсэн байна. Дээрх тоог 2006 оны мөн үетэй харьцуулбал 14257 хүн буюу 8.7 хувиар өсчээ. Жуулчдын тоог бүс нутгаар нь авч үзвэл Африкаас ирэгсдийн тоо 41.9, Зүүн Ази номхон далайн орноос 49.1, Европ тивээс 14.6 хувиар тус тус өсч, Америк тивээс ирэгсдийн тоо 2.9 хувиар буурсан байх юм. Албаны хүний тайлбарласнаар энэхүү бууралт нь жуулчдыг хөл залгуулах унааг Монгол Улс дангаараа шийдэж чадахгүй байгаатай холбоотой аж. Уг нь төмөр замын асуудлыг шийдчихвэл манай улсыг жуулчдын хөл дарах шиг л болох нь. Тэр хэрээр америкийн ногоон дэвсгэртийг хөдөөгийн хөх өвгөн ч өвөртлөх боломжтой.

Өөрөөр хэлбэл, малчид малынхаа хошууг эргүүлэх зуураа л жуулчдад морь, тэмээгээ унуулж хөлсөнд нь доллар авна. Бүсгүйчүүд ч юу дутахав, монгол ахуйд дурлаж ирсэн жуулчдад сүү хөөрүүлэх, тараг бүрэх арга ухааныг зааж өгөөд л хэдэн төгрөг атгачихна.

Зам, тээвэр аялал жуулчлалын яамны Аялал, жуулчлалын газрын дарга Г.Ёндонгомбын өгүүлснээр энэ цаг уг нь дөхөж явна. Ирж яваа цаг гэдэг шиг. Үүний төлөө ч чамгүй ажлыг яамнаас шат дараатай хийж буйг тэрээр онцолсоң. Тухайлбал МИАТ компани нь Япон улс руу үйлдэж байсан нислэгийнхээ тоог нэмжээ. Тодруулбал долоо хоног тутмын зургаан өдөрт МИАТ компанийнхан Улаанбаатар Токиогийн чиглэлд олон улсын нислэг үйлдэж буй аж. Түүнчлэн БНСУ руу үйлддэг олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн иргэдийн олон жилийн хүлээлт нааштайгаар эргэж, нислэгийн тоог 45-аар нэмэгдүүлсэн байна. Түүнээс бид дараах асуултад хариулт авсан юм.

-Монгол Улс жилдээ хэчнээн тооны жуулчин хүлээн авах боломжтой вэ?

-Аялал, жуулчлалын чиглэлээр судалгаа хийсэн хүмүүсийн тоон мэдээлэлд тулгуурлахад манай улс жилдээ 500 мянга орчим жуулчныг хүлээн авах боломжтой. Байршлынх нь төвшингеөр тодорхойлсон тоон үзүүлэлт л дээ. Гэвч тээвэрлэлтийн асуудал хүнд байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд МИАТ компани Япон улс руу үйлддэг нислэгийн тоогоо нэмэгдүүлсэн. БНСУ-руу үйлддэг нислэг хэл ам ихтэй хэцүү байсан. Үүнийг бас тодорхой хэмжээгээр шийдвэрлэж, нислэгийн тоог нэмэгдүүлсэн. Энә мэтээр агаарын тээвэрт ахиц гарсан зүйл бий.

-Төмөр замд түшиглэх боломжийг хэр эрэлхийлж байгаа вэ?

-Өнгөрсөн жилүүдэд төмөр замд ахиц гарсангүй. Галт тэрэгний тоог нэмэгдүүлбэл уг нь жуулчдын тоог 500 мянгад хүргэх бүрэн боломжтой. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас гаргасан мэдээгээр жуулчдын тоо жил ирэх тутамд өсчээ. 2005 онд Монгол Улсад 126 орны 344635 гийчин ирсэн байна. Харин 2006 онд 176 орны 389666 жуулчин зочилж. Ингэхдээ ганцаар жуулчлах аялал түлхүү хөгжжээ. Мөн БНХАУ-ын жуулчдыг группээр авчрах аялал ч үүнтэй мөр зэрэгцэн эрчимтэй үргэлжилжээ. Гэвч энэхүү боломжийг манайхан эсрэгээр ашигласан явдал гарсан гэнэ.

Учир нь аж ахуй нэгжүүд урд хөршийн иргэдээр ажлаа нуглуулахын тулд тэднийг аяллын баг болгон олноор оруулж ирж, хугацааг нь хэтэртэл ажиллуулсан аж. Одоо харин энэ мэт асуудлыг хянахын тулд Зам, тээвэр аялал, жуулчлалын яам, Үндэсний статистикийн газраас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага хувь хүмүүсийг хамруулан нэг удаагийн үзлэгийг зохион байгуулж буй юм.

Үүнийг албаныхан Монгол Улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлох, төрөөс авч хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрийг төлөвлөх, аялал жуулчлалын статистик мэдээллийг олон улсын төвшинд нийцүүлэх давхар ач холбогдолтой гэж дүгнэж байна.

Г.Нэргүй

Ардын эрх 147/679/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button