Би спортод дуртай. Гэхдээ урлагт ч бас хайртай болчихож

Гэхдээ бодоод байхад, хүн хүний хүсэл, бодол, ертөнцийг таних үзэл өөр өөр байдгаас заримдаа бид эсрэг, тэсрэг үзэл бодлыг батлах гэсэн юм шиг зохиомлоор өөртөө галын өөдөөс ус цацах ёстой гэсэн сэтгэхүй суулгаж орхидог юм шиг. Тэр олон зөрчилтэй үзэл бодлын дунд авах, гээхийн аль аль нь байх ч гарцаагүй сайхан зүйлийг тахин шүтэхгүй юм гэхэд хүлээн зөвшөөрдөг байх нь илүү зөв бодол юм болов уу.

Миний богинохон хугацаанд, цөөн хэдэн үг сольсон энэ залууг А.Мөнхбат гэдэг. Уг нь спортын хүн. Би спорт ярих гэдэг, өөдөөс тэр урлаг ярих гээд зүтгэдэг. Тиймэрхүү байдалтай яриа өрнүүлж суухад

надад ярилцлагыг эхлүүлсэн дээрх бодол төрсөн юм. А.Мөнхбат урлагт бүрмөсөн урвасан нь илт. Гэхдээ хайртай урлагтаа хөл тавихад түүнд бусдын дууг дуурайж дууллаа гэсэн өнөөх л явцуу үзэл заримдаа саад болдог юм шиг санагдав. Үгүй шүү дээ. Сайхан хоолой байсан. Яг л бидний аав, ээжийн найранд ч, наадамд ч дуулж сэтгэлийн цэнгэл амталдаг байсан Хайр дааж амьдрах хорвоо, Малчин заяа бас Настан буурал эмээ-г дахин сонсох сайхан байсан.

-Орон нутгаар тоглолт хийж яваад ирсэн юм байна. Тэд ч С.Цэрэнчимэд агсны дууг сонсох хачин дуртай байгаа биз дээ?

-Би үнэхээр гайхсан. Заримдаа зааланд би дуулах хэрэггүй юм уу гэмээр үе тохиолдоно. С.Цэрэнчимэд агсны аль ч дууг нь нэг ч мөр, бадаг алдахгүйгээр дуулдаг хүн олон юм билээ. Миний мундаг дуучин гэж юу байхав дээ. Өөрийгөө урлагийн хүн болно гэж төсөөлөө ч үгүй явдаг байлаа. Одоо бол би дуулах дуртай, дуунаас өөр юм боддоггүй л хүн болчихлоо. Тэгээд хөлс, хөдөлмөрөө гаргах ёстой, суралцах хэрэгтэй гэж бодоод эхний удаа хөдөө, орон нутгаар тоглолт хийж үзлээ. Эрдэнэт, Сүхбаатар гээд хэд хэдэн газраар очсон. Уг нь би заавал тоглолт хийе гэж бодоогүй л дээ. Ганц нэг хүний тоглолтод уригдаж хөдөө, орон нутгаар явж байхад манай нутагт ирж дуулаач ээ гэсэн хүсэлт ирж, түүнд их урамшсан учраас зориглоод дуугаараа дагнаад үзье гэж бодсон юм. Орон нутагт хийсэн тоглолт сайхан болсон.

-Сая наадмын үеэр өөрийн чинь хийлгэсэн хэдэн сайхан дууны клип телевизээр гарч байна лээ. Хэдэн дуугаа клиптэй болгоод байгаа вэ?

-Нэгэнт л тэр сайхан хүний дууг энэ цагт дуулж яваа юм чинь ард түмэнд хүргэсэн шиг л хүргэх ёстой гэж боддог. Настан буурал эмээ, Хайр дааж амьдрах хорвоо, Малчин заяа, Адуучны хийморь гэсэн дуунуудыг чадах ядахаараа дүрсжүүлэн телевизүүдэд өгсөн. С.Цэрэнчимэд агсны өөрийнх нь гаргасан 17 дуутай

хуурцаг байдаг юм билээ. Тэр хуурцагт орсон дуунуудаас есөн дууг нь би дуулж бичүүлсэн. Цомог гаргах бодолтой л явж байна. Гэр бүлийнхэнд нь ч гэсэн энэ тухай хэлж ярьсан зүйл байгаа. Хоёр хүү нь гадаадад сургуульд сурдаг.гэсэн. Энэ зун ирэх юм шиг байна. Цомог гаргалаа гэхэд, цаашид энэ сайхан хүний уран бүтээлийг үргэлжлүүлэн дууллаа гэхэд ах, дүү, үр хүүхдэд нь хүртээх ёстой хувь хэмжээг нь өгнө гэж боддог юм.

-Сонин юм аа. Уг нь би өөр рүү тань спортын мэдээ сэлт гэж л утас цохидог байлаа. Гэтэл одоо тэр хүн маань шал өөр ертөнцийн хүн болчихсон байдаг. Хичээллэдэг спортоо, багшийн ажлаа хэтэрхий хойш нь тавиагүй биз?

-/инээв/. Үгүй ээ, үгүй. Зуны амралт таарсан болохоор арын ажлаа зохицуулаад явсан. Одоо бол ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байх шиг байна. Аварга биеийн тамирын дээд сургуульдаа багшилсан хэвээрээ байгаа. Бодибилдингийн сургалт маань эхлэх дөхчихсөн, хүүхдүүдээ хүлээж байна.

-Ингэхэд өөрөө спортод дуртай хүн үү, урлагт хайртай хүн үү?

-Аавдаа хайртай юу, ээждээ илүү хайртай юу гэдэг шиг хэцүүхэн л асуулт байна даа. Би спортод дуртай. Гэхдээ урлагт ч бас хайртай болчихож. Урлагийнхан ийм бодолтой хүмүүсийг яаж хүлээж авдаг юм бүү мэд. Гэхдээ би урлагийн хүн болохын тулд хичээнэ. Энэ намраас СУИС-д орно. Ер нь орох бодолтой байгаа. Одоогоор уртын дууны Дэлгэр багшийн удирдлаганд хичээллэж байгаа.

-Тэгвэл ч бүр явж өгөх нь ээ. Сургуулийн чинь захирал дургүйцэхгүй байна уу?

-Аварга /Б.Бат-Эрдэнэ аваргыг хэлэв/ харин ч их дэмждэг. Сэтгэл санааны урам өгнө. Заримдаа санхүүгийн асуудал дээр ч туслалцаа үзүүлнэ. Уран бүтээл хийхэд санхүүгийн боломж, бололцоо их чухал гэдгийг одоо л ойлгож байна. Эхэндээ, жилийн өмнө дуулж эхлэх гэж байхдаа хэдэн сарынхаа цалингаар ганц нэг дуу бичүүлж үзсэн. Тэглээ гээд хол явахгүй юм байна лээ. Саин клип хийлгэмээр байдаг. Энэ бүх зорилго заримдаа мөнгөн дээр ирээд гацах зовлонг амсч л байна. Сайхан сэтгэлтэй, тусалж дэмжье гэсэн хүмүүс байгаагүй бол би бор зүрхээрээ амбан явахгүй шүү дээ. Сүхбаатар аймгийн Дулаан баян компанийн захирал З.Насанжаргал, Моносфармтрейд компанийн захи¬рал Эрдэнчимэг нарын намайг дэмжсэн хүмүүс бий. Тэдэндээ баярлаж явдаг.

-Бас гавьяат С.Чулуунхүү өөрийг чинь нэлээд дэмждэг байх аа?

-Үргэлж урам өгдөг хүмүүсийн нэг. Намайг өөрийнхөө бие даасан тоглолтод дуулуулна гэж би ерөөсөө бодоогүй байсан. Намайг тоож урьсанд нь би гавьяатад баярлаж явдаг юм. Бас Д.Төмөрхуяг ах байна. С.Чулуунхүү гавьяатын охин Ч.Мөнхжаргал эгчийг Ч.5ас нэрлэх хэрэгтэй байх. Эд маань надад хэд хэдэн дуу өгсөн. Сайхан дуулъя л г,эж бодож байна.

Б.Бадмаа

Ардын эрх 147/679/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button