С. Жавхлан Улаанбаатар, Увс, Ховд гэсэн гурван нутаг дамнан хуримлахаар шийджээ

Он гарсны дараахан л дуучны хуримын зар түгсэн хэдий ч өдий хүртэл тэрхүү сүр дүүлиант хурим болсонгүй. Түүнчлэн дуучин С.Жавхлангийн гэргий болох бүсгүй олны нүднээс далд байсаар байгаа нь хэрэгт дуртай хэн бүхний сонирхолыг улам ч ихээр татаад байгаа билээ. Тиймээс фенүүддээ харагдалгүй нэлээд хугацааг үдсэн Жавхланг зарим хүмүүс Хуримаа олны нүднээс далдуур, нам гүмхэн хийчихээд, гэртээ сууж, гэргийгээ халамжилж байгаа юм биш байгаа хэмээн хардах болсон байна.

Үүний зэрэгцээ түүний сүйт бүсгүйг хэн хүнгүй ил далд хайж нэлээд олон таамаглалыг дэвшүүлээд байгаа. Гэтэл алдарт сүйт бүсгүй ЭМШУИС-ийн Удирдлагын менежментийн ангийг өнгөрсөн хавар төгссөн, Ховд аймгийн харьяат нэгэн болох тухай мессеж саяхнаас нисэх боллоо. Түүнчлэн энэ мэдээллийг баттай эх сурвалжууд нотолж байна. Түүгээр ч зогсохгүй олон хүнийг хүлээлгэсэн хурим ирэх наймдугаар сарын 15-ны билэгт сайн өдөр болохоор товлогдоод байгаа тухай дуучины ойрын эх сурвалж мэдээлсэн.

Дуучин залуу маань он гаруут л хуримандаа бэлтгэж эхэлсэн ба гурван нутаг дамнуулж хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, амьдран суух Улаанбаатар хотдоо ёсолж, өөрийн төрөлх нутаг Увсад найр хийж, сүйт бүсгүйнхээ уугуул нутаг болох Ховдод найрынхаа сүүлийг мушгихаар ярилцаж тохирчээ. Тиймээс сүйт бүсгүйн ар гэрийнхэн Ховд нутагтаа зартай, бэлтэй хуриманд бэлтгэж, төрөл садан, ахан дүүсээрээ завгүй бужигнаж байгаа гэнэ.

Тэгэхээр зохиолын дууны ханхүү маань өөрийн хуримыг ёстой ханхүүгийн энд хүртэл хийж, гэргийгээ гүнж-ийн суудалд залахаар төлөвлөсөн бололтой. Сүйт бүсгүйн хувьд намхан нуруутай, өөртөө таарсан мяраатай, бор царайтай, хэн хүний нүдэнд илүү харагдаад байх юмгүй даруухан нэгэн охин байгаа хэмээн дуучны ойр дотныхон ярьсан сурагтай.

Хүмүүс 28 (428)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button