Азийн цомын тэмцээн Иракийн ялалтаар өндөрлөлөө
Энэ тоглолт Индонезийн нийслэл Жакартад маш өрсөлдөө.нтэй болж өндөрлөлөө.
Угтоглолтын гол фаворитийг хэрвээ та хайж байсан бол энэ нь Азийн цомын гурван удаагийн аварга Саудын арабчууд байсан юм. Өмнө нь үзүүлсэн амжилтууд ч тэр, энэ тэмцээнд үзүүлсэн тэдний тоглолтууд ч тэр ийм дүгнэлтэд хүргэж байна.
Харин тэдний эсрэг Иракийн шигшээ баг тоглолоо. Иракчууд өмнө нь ийм хэмжээний тэмцээнд түрүүлэх нь битгий хэл сайн амжилъч үзүүлж байгаагүй. Гэхдээ тэдэнд нэг том хамгаалалт байсан. Магадгүй энэ нь Саудын Арабын өндөр зэрэглэлтэй тамирчдаас бүрдсэн багаас ч илүү эр зориг, эх орных нь хамгаалалт байсан байх.Тэр хамгаалалт нь эр зориг, хүсэл тэмүүлэл, эх орныхоо дайнд нэрвэгдсэн хатуухан хувь заяатай ард олныхоо төлөө гэсэн чин сэтгэлийн уриа бөгөөд энэ л тэднийг тэмцээндээ амжилт гаргахад улам хурцласан биз.
Үүнийх нь төлөе ч тэдэнд дэлхий нийтээрээталархаж байна. Тоглолт эхнээсээ дуустал Иракийн шигшээ багийн ширүүн довтолгоо, хатуу хамгаалалтаар үргэлжилсэн. Тоглолтын 71 минутад оруулсан Ионес Халефийн гоол Иракийн ардтүмнийгбаярлуулаад зогсолгүй шигшээ багийг нь дэлхий нийтэдтаниулсан юм. Шигшээ тоглолтын өмнө тэд энэ цомыг ард түмнийхээ төлөө авах болно, тэдний төлөө үхэн үхтлээ гүйхээ мэдэгдэж байсан. Одоо тэд зррьсондоо хүрээд байна. Хүсэл зорилго юунаас ч хүч тэйн жишээг тэд харуулж чадлаа.
Иракийн түүхэнд анх удаа Иракийн баг хар тууз зүүн тоглосон нь тэмцээнии үеэр бөмбөглөлтөд амь эродсэн 50 ирак иргэний гэгээн дурсгалд зориулсан нь энэ байлаа. Мөнгөн медалийн эзэн болсон Саудын Арабын шигшээ багийн хувьд энэ тэмцээнии хамгийн сайн баг нь байсан. Тэд шигшээ тоглолт хүртэл 12 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулаад байсан юм. Гэхдээ л хамгийн чухал тоглолтод Иракийн эсрэг тэд ганцыг ч оруулж чадаагүй. Одоо тэд Иран, Японы адил энэ тэмцээнд хамгийн олон буюу гурван удаа түрүүлсэн гэсэн нэртэйгээ л үлдлээ. Гэхдээ түрүүлснээс гаднах амжилтуудаа тооцвол тэдэнтэй эн зэрэгцэх шигшээ Азидаа байхгүй ээ.
Ингээд Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний талаар С1телевизийн спортын нэвтрүүлгийн тайлбарлагч Э.Амарсайханаас тодрууллаа.
-Ер нь Азийн хөлбөмбөгийн тэмцээн таны хувьд ямар болж өнгөрөв?
-Санаанд оромгүй зүйлс их боллоо. Тэмцээний хамгийн сүүлийн шигшээ тоглолтын да
раа дэлхий ниитээрээ гаихаж бас бахархаж, баярлаж байна шүү дээ. Азийн аваргын тэм¬цээн Ази тивийн хамгийн их хүн амтай гэгддэг Индонез, Таиланд,Малайз, Тайваньд гэсэн дөрвөн оронд боллоо. Тэмцээнд нийт 16 оны 16 баг оролцсон. Дөрвөн оронд тоглолт зэрэг явагдсан болохоор хөгжөөн дэмжигчдэд аялж үзэх хэцүү байсан байх л даа. Үзэгчид аль ч тэмцээн дээр маш цөөн байсанд хөлбөмбөгийн холбооныхон жаахан сэтгэл дундуур харагдсан. Үзэгчид тун цөөхөн байсныг телевизүүдээр л харсан байх.
-Энэ тэмцээн урьд урьдын тэмцээнүүдээс юугаараа онцлог болов оо?
-Тэмцээний гол онцлог нь Австрали улс Азийн аваргад оролцсон явдал юм. Энэ улс 2002 онд Азийн хөлбөмбөгийн холбоонд элссэн анх удаа тоглосон. Харамсалтай нь амжилттай оролцсонгүй. Бас өөр нэг онцлог нь гэвэл шигшээ тоглолтод Лалын хоёр баг тунаж үлдсэн байгаа юм. Урд нь ийм тохиолдол ер гарч байгаагүй.
-Манай тамирчид Азийн аваргад орох боломжгүй байсан юм уу?
-Манай тамирчдын хувьд энэ тэмцээнд орох 16 шилдэг багийн тоонд орох эрхийн төлөө өрсөлдсөн боловч амжилттай тоглолт үзүүлж чадаагүй тул хасагдсан.
-Энэ Азийн аваргаас тодорч олны нүдэнд өртсөн тамирчид байна уу. Ямар багийн тамирчид байна вэ?
-Саудын Арабын Аль Кактани, Манек нарын тамирчдад Европын шигшээ багуудаас багтаа тоглооч гэсэн санал ирээд байгаа. Азиас уул нь хамгийн сайн тоглодог баг бол Солонгосын баг боловч сүүлийн үед муу тоглож байна.
Г.Уянга
Монголын мэдээ 145/2177/