Богд уул орчмын үүлийг бууджээ
Сүүлийн гурван өдөр үүл буудагчид Богд уулын өмнөөс орж ирж буй үүлийг анаж буудсаар одоогоор 20 пуужин харваад байгаа юм. Энэ хавьд харуулын станц байдаггүйгээс хэдий хэмжээний хур тунадас орсон болохыг тогтоох боломжгүй байгаа ч хэт халалтыг намжаан, ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж чадсан байна.
Өнөөдөр Богд уулаас гадна Төв аймгийн Жаргалан, Санзай аманд тус бүр нэг экспидиц ажиллаж байгаа бөгөөд наймдугаар сар гартал хот орчмоор үүлэрхэг байх гэнэ. Ирэх сард манай улсын нийт нутгаар олон дунджаас давж халах төлөвтэй байгаа тул тэд ч багагүй ажилтай байх нь бололтой.
/bm/