ШИНЭЧЛЭГЧИД
Сонгууль хаяанд тулсан энэ үед намын бага хурал болох гэж буйг хэн хүнгүй л сайшааж байгаа. Гэвч чоно борооноор гэдэг шиг бага хуралтай зэрэгцээд ах намын шинэчлэгчид эрс нэмэгдэх хандлагатай болж ирлээ. Өчигдөр гэхэд өөрсдийгөө Шинэчлэгчид гэж танилцуулсан гурван залуу, нэг хөгшин хэвлэлийн бага хурал хийлгэдэг юм байна. Тэд эхлээд Эгэл гишүүдийн дуу хоолой нэртэй бүлгэм байгуулснаа дуулгав. Гэтэл төд удалгүй зорилго нь өөрчлөгдөж, МАХН-ын дарга М.Энхболдыг битүүхэн өмөөрч, нөгөө муу адлагдсан 13 гишүүнийг буруутгаж гарав шүү. Намын жирийн гишүүн байтугай сэтгүүлч бид ховорхон сонссон сонин хачин баримтуудыг бараг цаг минуттай нь хэлж байна. Тэдний ярьснаар өнгөрсөн дөрвөн жил шинэчлэгчид намынх нь удирдлагуудыг тайван суулгаагүй гэнэ. Ямар ч үндэслэлгүйгээр жирийн гишүүдийн нэрийг барьж худал ярьж, Засгийн газар руу дайрч давшилжээ. Тиймээс л эгэл гишүүдийн өмнөөс цэцэрхэгчдийг номонд нь оруулахаар шийдсэн нь энэ аж. Үүнийгээ нөгөө муу шинэчлэл гэснийхээ төлөө баахан бангадуулсан Элсний 13-тай холбож тайлбарлацгаалаа. Өөрийгөө Д.Цэнд-Аюуш гэж танилцуулсан тус бүлгэмийн гишүүн УИХ дахь МАХН-ын бүлгийн 13 ги¬шүүн Ерөнхий сайд М.Энхболдод зургаан зүйл бүхий шаардлага хүргүүллээ. Тэгээд бас 160 мянган жирийн гишүүний нэрийн өмнөөс шүү. Хэдэн хүн тэднийг дэмжээд байгаа юм, бүү мэд. Анх Ч.Улаан, ДАрвин, Ч.Авдай нар Ерөнхий сайдад тулгалт хийсэн байгаа юм. Дараа нь бүр 10-уулаа Засгийн газар, эсвэл намын дарга хоёрын нэгийг нь сонго гэж дарамталжээ. Үүнд нь, Ерөнхий сайд Зас¬гийн газрыг УИХ мэдэх биз. Намын даргын тухайд бага хурлаар хэлэлцье гэж хариулсан. Үнэндээ тэр 13 албан тушаалын төлөө явсан улс. Түүнээс намаа шинэчлэх гэсэн зорилгогүй. УИХ-ын дарга асан Ц.Нямдоржийг огцруулсан хүмүүс шүү дээ гэж ирээд л баахан юм ярив.
Үнэхээр л намаа болохгүй байгааг ойлгосон бол М.Энхболдыг тэгтлээ өмөөрмөөргүй л юм гэж бодогдсоноо нуух юун. Тэд¬ний энэ үйлдлийг МАХН-ын бага хурлаас урьтаж М.Энх¬болдыг өмөөрөх сценари гэж ойлгохоос өөр яалтай. Өнөөдөр энэ намын идээ бээрийг шахах жинхэнэ шинэчлэгч хэрэгтэй болохоос хэн нэгний захиалгаар шинэчлэл хийгчид хэрэггүйсэн. Үнэндээ Шинэчлэгчид гэж хэн юм бэ…?
Нийгмин толь (176/268)
Ч.Нар