Монгол орон газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд харьяалагддаг
Уг сургуульд НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах алба, Дэлхийн банк, 13 орны 70 гаруй төлөөлөгч, Монгол Улсаас Онцгой байдлын асуудап эрхэлсэн байгууллага, Гамшгаас хамгаалах Улсын албад, хүчний байгууллагууд, нийслэл, дүүргийн нутийн захиргааны байгууллагын 70 аад төлөөлөгч оролцлоо.
Дээрхи олон улсын дасгал сургууль нь болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх. бэлэн байдлыг хангах, гадаад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах удирдлага, зохицуулалтыг золовсронгуй болгох чиглэлээр Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна.
Дасгал сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн гамшгийн үед Монгол Улс гадаад улс орон, олон улсын байгууллагаас тусламж хүсэх, тэдгээр байгууллагуудын хотын дотор эрэн хайх, авран туслах баг манай оронд ирж үүрэг гүйцэтгэх, энэ үеийн үндэсний гамшгийн удирдлагын байгууллага болон олон улсын тусламжийн баг хоорондын төлөвлөлт, үйл ажиллагааны зохицуулалтыг боловсруулж, бэлэн байдлыг хангах явдал ажээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны экологийн тэнцвэр алдагдаж байгаагийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд манай гаригийн ихэнх бүс нутаг, ялангуяа Ази тиөд байгалийн гамшгийн давтамж ихэсч, тэдгээрийн сөрөг үр дагавар, хор хөнөөл улам нэмэгдсээр байгаа. Тохиолдож буй гамшгууд нь манзй гаригийн хүмүүсийн амь нас, хүрээлэн байгаа орчин, материаллаг болон соёлын үнэт зүйлсийг хангахад бидний хариуцлага ямар их, улс орон ард түмэн бие биедээ туслахад бэлэн байх, олон улсын шаардалагад нийцсэн бэлтгэгдсэн багууд цаг тухайдаа үйл ажиллагаа явуулах ямар чухал гэдгийг байнга сануулж байна. Үүний тод жишээг сүүлийн жилүүдэд Ази, Америк. Европын зарим орнуудад тожиолдсон хүчтэй газар хөдлөлт, далайн хар шуурга, үерийн аюулын улмаас олоч мянган хүн амь насаа алдаж, дэлхий нийтийн сэтгэл зүрхийг эмзэглүүлсэн гамшиг харуулж байна.
Олон улсын хэмжээнд хүн амыг олноор сүйтгэж, тухайн орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж болзошгүйд тооцогддог 40 гаруй гамшиг, ослоос Монгол оронд 10 гаруй нь байнга тохиолдож байгаа гэнэ.
Гамшигтай тэмцэх нь тухайн ганц улс орны асуудал биш бөгөөд байгалийн гамшиг, үйлдвэр, техникийн осол, сүйрлийн хор уршиг, үр дагавар нь улс орны хил, газар нутгаар хязгаарлагдахгүй, бүс нутаг, тив дэлхийнхүүн ардын аюулгүй байдал, эдийн засагт сөргөөр нөлөөлж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршигийг арилгах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхийг шаардаж байгаа.
Монгол Улсын Засгийн Газрын хүсэлтээр НҮБ-ын гамшгийн үнэлгээ зохицуулалтын баг 2004 оны б дугаар сард манай улсад ажиллаҗ, Монгол улс дахь гамшгийн нөхцөл байдал, түүнтэй тэмцэх чадавхид үнэлгээ хийж, 33 заалт бүхий зөвлөмж гаргасан нь Гамшгаас хамгаалах байгууллагын хөгжлийн чиг хандлагыг олон улсын жишигт нийцүүлэх чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Зөвлөмж-7 хэрэгжүүлэх хүрээнд олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлэгтэй хамтран газар хөдлөлтийн үед хот суурин газарт эрэн хайх, авран туслах ажиллагаа олон улсын дасгал сургуулийг хүн амын нилээд хувь нь орчин суудаг, газар хөдлөлтийн эрсдэлтэй, өвөл нь цельсийн -40 хэм хүрдэг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг сайжруулж, чадавхижуулахад зохих хувь нэмрээ оруулах ажээ.
Монгол Улс 2002 онд Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын жинхэнэ гишүүнээр элсч 2004 онд Иргэний хамгаалалтын тусламжийн конвенцид нэгдэн орсноор гадаад харилцаа, түншлэлийн хүрээ өргөжиж, дээрх байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, туршлага судлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж нээгдсэн аж.
ОБЕГ-ын Онцгой үеийн удирдлагын газрын орлогч дарга Ч.Батчулуун ийн ярьж байна
үideo1
2003 онд батлагдсан Гамшгаас хамгаалах тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Төрийн захиргааны байгууллагууд болох Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэн Онцгой байдлын байгууллагыг байгуулсан. Ингэснээр Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын өнөө цагийн үүрэг зорилтыг ханган биелүүлэх боломжтой томоохон байгууллага болж шинэчлэгдсэн.
2005 онд оны 1 дүгээр сард НҮБ-ын гамшгийн аюулыг бууруулах олон улсын стратегийн төвөөс зохион байгуулж, Японы Кобе хотод хуралдсан гамшгийн аюулыг бууруулах сэдвээр хийсэн дэлхийн бага хурлаас Улс үндэстэн, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхийг бий болгох нь баримт бичиг батлан гаргасан юм. Уг баримт бичигт .-.төлөвлөөгүй хөгжилт, эрсдэл ихтэй газрын буурай хөгжил, хүрээлэн буй орчны доройтол, цаг агаарын өөрчлөлт, хязгаарлагдмал нөөцийн төлөө өрсөлдөөн, түүнчлэн ДОХ зэрэг халдварт өөчний нөлөөллөөс өсөн нэмэгдэж байгаа эмзэг байдал нь ирээдүйд дэлхийн эдийн засаг, тогтвортой хөгжилд заналхийлсээр байхыг харуулж байна…гэж тэмдэглээд улс орон, орон нутгийн хэмжээнд гамшгийн улмаас хүний амь нас, нийгэм-эдийн засаг, хүрээлэн буй орчинд учрах хохирлыг эрс бууруулах зорилт тавьж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлҗээ.
Дэлхийн бага хурлаас гаргасан уг баримт бичгийг хэрэгжүүлэх нь улс орон бүрийн тулгамдсан зорилт болж буй өнөө үед газар хөдлөлтийн үед хот суурин газарт эрэн хайх, авран туслах ажиллагаа сэдэвт олон улсын дасгал суруулыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байгаа нь чухал үйл явдал болж байгаа ажээ.
/Olloo.mn/
Б.Ану