Монгол Кувейтын хамтарсан мэдэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Кувейт Улсын Эрхэм дээд Эмир шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабах 2007 оны 7 дугаар сарын 29 –нөөс 31-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Кувейт Улсын Эрхэм дээд Эмир шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабах нар албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд М.Энхболд нар Эрхэм дээд Эмирт бараалхав.

Элэгсэг дотно, найрсаг байдалд болсон уулзалт, хэлэлцээний үеэр хоёр орны төрийн тэргүүн нар улс орныхоо дотоод байдлын талаар харилцан мэдээлэл хийж, Монгол, Кувейтын харилцаа, хамтын ажиллагааны байдал, төлөв, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн талаар санал солилцлоо.

Хоёр орны төрийн тэргүүн нар худалдаа, эдийн засаг, соёлын салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх бололцоо байгааг тэмдэглэж, эдгээр салбарын хамтын ажиллагааг улс төрийн харилцааны түвшинд хүргэхээр ажиллах, энэ зорилгоор Кувейтын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулалт хийхийг хөхиүлэн дэмжих, ХАА, уул уурхай, байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал шонхор шувууны нөөцийг хадгалж хамгаалах, үржүүлэх болон түүний судалгаа шинжилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, барилга, хот байгуулалт, эрүүл мэнд, соёл, байгалийн гамшигтай тэмцэх, мэргэжлийн хяналтын байгууллагууд холбоо тогтоож, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээр тохиров.

Кувейтын тал Монгол Улсад Парламентын ордон байгуулахад санхүүгийн туслалцаа үзүүлж, усан цахилгаан станц байгуулах, зам тавих зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдол бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцож байгаад монголын тал талархал илэрхийлэв.

Монгол Улс, Кувейтын хамтын ажилагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан чухал үүрэг гүйцэтгэж ирснийг хоёр тал сайшаан тэмдэглэв.

Хоёр тал олон улсын байдлын талаар хэлэлцэв. Талуудын байр суурь адил буюу ойролцоо байв. Талууд АНД-н бүс нутгийн энх тайван аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын терроризмтой тэмцэх зэрэг байр суурь, хандлага ижил буюу ойролцоо асуудлуудаар НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр тохиров.

Кувейт Улсын Эрхэм дээд Эмирийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд соёл, харилцаа холбоо, боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Кувейтын Эмирийн Ордны эрхлэх яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг, Монгол Улсын Гадаад хэргийн яам, Кувейт Улсын Гадаад хэргийн яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт тус тус гарын үсэг зурав.

Монголд халуун дотноор хүлээн авч айлчлуулсанд Эрхэм дээд Эмир шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабах Ерөнхийлөгч Н.Энхбаярт талархал илэрхийлж, Кувейт Улсад албан ёсоор айлчлахыг урив. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр урилгыг талархан хүлээн авав.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button