ОБЕГ-аас мэдээлж байна.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-ын аврагчид хэрхэн ажилласан талаарх мэдээллийг хүргэж байна.
Хэнтий аймгийн Норовлин, Баянхутаг, Увс аймгийн Өндөрхангай сумдын нутагт боом өвчний улмаас тогтоосон хорио цээрийн хязгаарлалтын дэглэм хэвээр ургэлжилж байгаа бөгөөд хүн, мал нэмж өвчлөөгүй байна.
Өвөрхангай аймгийн Хар хорин сумын нутаг Хөх хошууны гарам гэдэг газар өвчний улмаас тогтооон хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийг сахиулах хугацаанд нэмж хүн мал өвчлөөгүй тул сумын засаг даргын захирамжаар 7 сарын 30-ны өдрөөр дэглэмийг цуцалсан байна.
Баян-Өлгийн аймгийн Толбо сумын нутагт 7-р сарын 29-ний өдөрмөнх цастай Сайрын ууланд цасны нуралт болж 3 айлын 57 үхэр дарагдаж үхсэн мэдээллийг аймгийн онцгой байдлын хэлэтс болн орон нутгаас ажлын хэсэг томилогдон хохиролын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутаг Бүгчийн голд 7 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ш.Оюундэлгэр /45 нас, эр/ осолдсон дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 6 аврагч ажиллаж, 7 дугаар сарын 30-ны өдрийн 1746 цагтцогцсыг Дэлгэрмөрөн голоос олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн,
Мөн аймгийн Галт сумын төвөөс 25 км-т Харганын зүүн элс гэдэг гааар 7 дугаар сарын 27-ны өдрийн 1900 цагийн орчим аянга буусны улмаас иргэн Нямбазарын 34 хонь, Төгрөгиин булан гэдэг газар 1 морь аянганд цохиулан үхсэн, Сайрын ам гадаг газар иргэн Г.Эрдэнэчимэг аянганд цохиулж, сумын эмнэлэгт хүргэгдэж ухаан орсон байна.
Дундговь аймгийн Хулд сумын нутагт дуу цахилгаантай бороо орж Бүлээн багт мал хариулж явсан 2 хүний 1 нь аянганд өртөж сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа ба 21 ямаа аянганд цохиулан үхсэн байна.
/Olloo.mn/
Б.Ану