Монголоос дэгдсэн цуурай дэлхийн чихийг дэлдийлгэж байна
Энэ дайнд ард түмэн газар нутагтаа ашигтай гэрээ байгуулах гэсэн төр засаг ч хакцуй шамлан оржээ. Орд газруудыг тойроод чухам ямар шуугиан өрнөж байгаа талаар одоо өгүүлье.
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших Оюутолгойн орд газрыг ашиглах талаар Монгол Улсын Засгийн газар Айвенхоу майнз Монголия инк ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Оюутолгойн гэрээний төсөлд дүн шинжилгээ хийсэн шинжээчдийн баг дүгнэлтээ УИХ-ын гишүүдийн сонорт хүргэжээ. Тэд дээрх дүгнэлтээ дагуулан ийн өгүүлсэн байна.
-Энэхүү гэрээний төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн олон заалтыг зөрчсөнөөр барахгүй бусад хуулиудыг зөрчсөн, хүчингүй байгаа Ашигт малтмалын тухай хуульд тулгуурласан төдийгүй түүний заалтыг ч ноцтой зөрчсөн нь бидний дүн шинжилгээгээр тогтоогдсон тул УИХ энэ төслийг хэлэлцэж, аливаа шийд гаргах нөхцөл бүрдээгүй гэдгийг та бүхэнд нотлон хэлье. Дэлхийн хэмжээний Эрдэнэт, жижиг буурай орны хувьд томд орох Багануур, Бор-Өндөрийн уурхайн үйлдвэрүүдийг байгуулахад өндөр үр ашигтай бус ч цөлмүүлээгүй туршлага бидэнд бий. Оюутолгойг дээрх ордуудаас илүү үр өгөөжтэй ашиглах нөхцөл боломжийг бий болгох нь зөвхөн УИХ-ын эрхэм гишүүд та бүхний оновчтой шийд, мэргэн оюун ухаанаас шалтгаалах болж байна гэсэн байна.
Тэд энэ дүгнэлтээ ч зарим сонин хэвлэлүүдээр бүрэн эхээр нь нийтэлсэн. Ерөнхийдөө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн төсөлтэй хийх гэрээний төслийг нэгдүгээр сарын наймнаас хойш Айвенхоу Майнз-тай ярилцаж эхэлжээ. Үүний үр дүнд Айвенхоу-гийн саналыг буцааж, Оюутолгойн 34 хувийг манай улс үнэ төлбөргүй эзэмшихээр тохиролцож чадсан. Мөн Тавантолгойн төслийн хувьд төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар баталж өгөх шаардлагатай байгаа бөгөөд гэрээний төсөл дээр Энержи ресурс компани 86.0 хувийг төрд эзэмшүүлэхээр заасан байна. Энэхүү 86 хувийг хамтарч ашиглах талаар Хятад, Орос, АНУ, Австрали, Солонгос зэрэг улс санал тавьсан бөгөөд аль ашигтай санал тавьсан талтай төр хамтран ажиллахад бэлэн байгаа аж.
Мөн бас нэг томоохон бялуу бол Асгатын мөнгөний орд болоод байгаа. Уулын бүсэд оршдог энэ ордыг ашиглахад тун хэцүү. Гэхдээ иймэрхүү уулын бүсэд оршдог ордыг ашиглах тал дээр нэлээд туршлага хуримтлуулсан ОХУ-ын Поли металл компани энэхүү ордтой хувь заяагаа холбохыг туйлаас хүсч байгаа. Гэхдээ энэ ордод хайгуул судалгаа хийж лиценз авсан Монголын хоёр компанийн хооронд нэлээд маргаан байдаг юм билээ.
Өөр нэгэн том бялуу бол Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын орд газар юм. Энэхүү өргөнөөрөө 180-500 метр гүндээ 300 метр хүртэл сунаж тогтсон. Энэ орд 1280.0 тн зэс, 43.62 мянган тонн молибдений нөөцтэй. Энэ ордын төлөөх өрсөлдөөн өнөөдрийн байдлаар эхлээгүй байгаа боловч нөөц хэмжээгээрээ яах арга үгүй томд тооцогдоно.
Энэ мэт гарын арван хуруунд багтах том бялуу манайд бий. Бусад нь нэг их том биш. Гэхдээ л хувиатавихгүй. Гадныхан үүнийг мөнгө болгон харж, монголчуудаас хямдхан салгах гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа. Үүний нэгжишээ нь сүүлийн үед дэлхийн томоохон хэвлэлүүдээр Монголын уул уурхайн салбар, ашигт малтмал, Монголд болж буй энэ төрлийн зах зээлийн үйл явц, уул уурхайн дэлхийд нэрлэгдэх томоохон компаниуд Монгол Улсад өөрсдийн банк санхүүгийн байгууллага, тоног төхөөрөмжөө хэрхэн татаж байгааг байнга мэдээлэх болсон. Энэ хэвлэлүүдэд чухам юу гэж бичиж байна вэ.
Английн Таймс сонин юу өгүүлэв
Тус сонин өнгөрсөн сарын 21-ний дугаартаа Уурхайчид шинэ улс байгуулж байгаа нь гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлжээ. Энэ өгүүллийгтовчлон хүргэе.
Монголын нийслэл Улаанбаатарт залуучууд гэрэл гялбасан бааранд багшран бүжиглэж байхад, морь унасан малчид замын хажуугаар машинаас дөлсхийн гэлдрүүлж, гар утсаа гарган ярьж явна. Өнгөрсөн арван жилд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр бараг нэг дахин тэлсэн байна. Авторалли, Хаммер жийп, шинэ зочид буудлын барилгын талбай дахь өргөгч цамхаг гээд… Энэ бүхэн Монголын ирэх 10 жилийн эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн алхаа эхэлснийг зөгнөж байна. Өнөөдөр Монголын нийт нутгийн 35 хувьд нь ашигт малтмалын хайгуулын олборлолт явагдаж байгаа бөгөөд энэ нь Испанийн нутаг дэвсгэрээсч ихталбайг эзэлж байгаа юм.
Одоогийн байдлаар тус улсад 80 гаруй орд уурхайг шинээр нээгээд байгаа аж. Уул уурхайн бүс нутагт ирэх гурван жилд хөрөнгө оруулж, олзворлолт хийхийн хэрээр 2010 он гэхэд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 25 хувиар нэмэгдэж, цаашид жил дараалан ийм хурдаар өсөх төлөвтэй байна. Гэтэл хүмүүс бүх талаар ийнхүү цэцэглэн хөгжих хэтийн төлөв байдалд эргэлзэн болгоомжилж байна.
Өнөөдөр Монголын хүн амын гуравны нэг нь ядуугаас доод төвшинд аж төрж байна. Тус улсын эдийн засагч Энхтуяагийн ярьж байгаагаар Уул уурхайн салбар асар их орлого авч ирэх бөгөөд энэ нь Монгол орны хувьд завшаантай хэрэг хэдий ч нөгөө талаар аваад үзвэл бас асар их хор уршиг дагуулж мэдэх юм хэмээн ярилаа. Баянхонгор аймаг Улаанбаатараас баруун тийш 550 км-т орших бөгөөд тэндхийн уул уурхайн баялаг нь асар их юм. Тэнд үй түмэн нүх ухаж, газар онгичсон байгаа бөгөөд хэзээ мөдгүй цөмөрч, нурж мэдэхээр болжээ. Хүмүүс тэнд газар сайгүй гангийн наран дор бужигнан зүтгэж байгаа нь Монголын ирээдүйн уурхайчид гэх сэтгэгдэл төрүүлж байна.
Өнгөрсөн таван жилд ойролцоогоор 100 гаруй монгол нүцгэн гараараа газар ухаж төнхжээ. Монгол орон коммунист дэглэмээс ангижирч шинэ нийгэмд шилжих явцад өч төчнөөн хүн ажилгүй болж, нэг хэсэг нь уламжлалт мал аж ахуй руугаа эргэсэн байна. Гэвч 2001-2002 оны өвлийн цас зуд, байгалийн бэрхшээл тохиолдох үеэр Монголын нийт сал сүргийн гуравны нэг нь хорогдсон бөгөөд хэдэн мянгаар тоологдох өрх айл нинжа нар-ын эгнээнд элсч, уул уурхайн томоохон компаниудын олборлолт хийгээгүй газарт хад чулуу хайж, алтны үртэс эрэх болсон юм.
Эдгээр эрэлчид өдөрт 5-10 доллар олох болсон нь багш, эмч, төрийн албан хаагчдаас хамаагүй өндөр орлоготой болсон хэрэг юм. Уул уурхайн олборлолт Монголын тэртэй тэргүй ховор усны нөөцийг шавхан бэлчээр газрыгэзлэх болсон нь уламжлалт аж ахуйн хэвшил болох нүүдлийн мал аж ахуйд уршигт нөлөө үзүүлжээ. 76 настай малчин өвгөн Лхагвасүрэн 1500 гаруй үхэр хоньтой гэнэ. Тэрбээр энэ жил аргагүйн эрхэнд малын бэлчээрт тохирох газар ус эрж 30 гаруй удаа нүүдэл суудал хийжээ. Гэтэл өнгөрсөн онд хоёр гурав нүүгээд л болсон аж. Одоо өвс ногоо гэж байхгүй боллоо. Хаа сайгүй л ухаж төнхсөн нүх байх юм гэж байлаа. Цөлжилт улам бүр хойшилж, Монголын үржил шимтэй нутгийг эзэлж байгаа болохоор мал сүргийн тоо толгой буурах байх гэж Лхагвасүрэн гуай ярьж байна. Ихэнх малчид нүүдлийн мал аж ахуйнхаа аж төрлөөс татгалзаж, суурин аж ахуй, хамтрал байгуулцгаах болсон байна.
ХААН банкны тэргүүн, гүйцэтгэх захирал Петер Морроу хэлэхдээ Энэ байдал Монголын уламжлалт нүүдлийн аж ахуйг эцэс болгоход хүргэх биз ээ. Энэ бол дэлхий дээрх хамгийн сүүлчийн морьтон, нүүдэлчдийн соёл байлаа. Харамсалтай нь хөгжил, даяаршил, гар утас, хөгжим, наадам гээд бодоод үзвэл энэхүү соёл цаашид оршин байх бололцоогүй болж байгаа нь энэ байх даа гэсэн юм.
Таймс сонинд ийм нийтлэл гарсан байна. Мөн Вашингтон таймс сонин долдугаар сарын 10-ны дугаартаа лМонгол Улс XXI зууны Эльдорадо болох төлөвтэй гэсэн гарчигтай нийтлэл бичжээ. Энэ сонины материалыг манай зарим хэвлэлүүд хэсэгчлэн авч нийтэлсэн.
Энэ нийтлэл нь Монгол Улсын өнөөгийн ашигт малтмалын салбарт болж буй үйл явдлууд, цаашдын төлөв байдал хийгээд, Монгол Улс АНУ-ын гурав дахь хөрш орон гэдгийг дөвийлгөсөн утгатай нийтлэл байлаа. Монгол Улсын ашигт малтмалын салбарт бий болоод байгаа таатай гэж тодорхойлсон хандлагууд нь цаашид тус улсын нийгмийн амьдралд эергээр нөлөөлнө хэмээн тоймлосон байв.
Арабын АЛЬ-ЖАЗИРА сувгийн мэдээ
Дэлхийн ядуу буурай орны нэг болох Монгол орон алт, нефть, бусад ашигт малтмалаар баян ч одоогоор ихэнхийг нь боловсруулаагүй байна. Сүүлийн үед энэ оронд үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэж, гадаадын уул уурхайн компаниуд олон сая долларын хөрөнгө оруулах төлөвтэй байна.
Монголын нийслэлээс баруун тийш 400 км зайтай газарт байх цагдаа нарын хамгаалалттай нутаг газрын зурагттэмдэглэгдээгүй. Тэнд гадаадын уул уурхайн компаниуд ашигт малтмалыг ил аргаар боловсруулж байна. Тэдний үйл ажиллагааны улмаас голын урсгал өөрчлөгдөж, боловсруулсан шороон уул босчээ. Тэд хөрсийг нөхөн сэргээх тухай огт бодохгүй байна. Тэнд алтны баян орд байгаа юм. Гэвч олборлолтын ихэнх ашигхууль бусаар гадаад руу гарч байна гэж бичжээ.
Үндэсний баялаг гадаадын корпорациудын мэдэлд орж байгаад олон нийт сэтгэл түгшиж байна. Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай нууц хэлэлцээр байгуулж, ард түмний баялгийг цөлмөх боломж олгож байна гэж МҮЭ-ийн холбооны тэргүүн С.Ганбаатар ярьж байсан.
Улс орондоо гаднаас хөрөнгө оруулахын тулд гадаадын компаниудын тавьсан болзолтой бодлогоо зохицуулахад хүрч байгаагаа тус улсын Их Хурлын төлөөлөгчид нь ч ярьж байна хэмээн Аль жазира суваг мэдээлсэн.
Ц.Мөнх
Монголын мэдээ 146/2178/