Монголчуудыг элэг нэгтнүүдийнх нь эсрэг турхирч байна

тогтвортой байдлын гэрээг хурдан хийхийг шаардлаа.

Тус компанид ажиллан амьдралаа залгуулж, өнөөдөр амьдралдаа нэмэр болохуйц ахиу хэдэн төгрөг авдаг ч гэсэн тэд улс орныхоо ирээдүйг бодолцож үзсэнгүй юу. Тэд энэ гэрээг хурдан хийхгүй бол 1000 гаруй монгол хүн ажлын байргүй болох гээд байна гэжээ.Хэрэв үнэхээр л гэрээ ард түмэнд, эх орны маань ирээдүйд чухал нөлөө үзүүлэхгүй юм бол өнөөдөр зөвхөн тэднийг ажилтай байлгахын тулд шийдвэр гаргаж болохгүй. Тэгээд ч тэднийг тус компанид өндөр цалин авч, байнгын ажилтай байна гэх баталгаа алга. Гэрээ хийгээд, бүх юм өөрсдөд нь ашигтай болохын цагт тэд хэдэн монгол ажилчдыг яаж ч мэднэ шүү дээ. Монгол ажилчдыг ийнхүү төр, засаг, ард түмнийх нь шийдвэрийн эсрэг болгож байгаа нь монгол орны хөрсөн доорх баялагт шуналын нүдээ унагасан харийнхны, тодруулбал Айвенхоу Майнз Монголия Инк компанийн удирдлагуудын хийж байгаа зохион байгуулалттай арга хэмжээ.

Улс орны нь хөгжил дорой, ард түмний амьдрал ядуу байгааг далимдуулан сар болгон өгдөг хэдэн төгрөгийн цалингаараа боомилон, өөрсдийн ашиг сонирхолдоо монгол ажилчдыг ашиглаж байна.

Хөгжил дорой ч хөрсөн доороо асар их баялагтай цөөхөн монголчуудыг маань энэ мэт аргаар хооронд нь хагаралдуулан, улам хүчгүйдүүлж дундаас нь ашиг хонжоо харж байгааг судсаар нь монгол цус гүйж байгаа хүн бүр бодох цаг иржээ. Аль болох өөрсдөдөө ашигтай байх, улс оронд маань ахиу хэдэн хувь нь үлдээсэй гэх бодлого барин тогтвортой байдлын гэрээг хойшлуулсныг Айвенхоугийн монгол ажилчид ч гэсэн ойлгох хэрэгтэй юм. Хятад хүн зөвхөн өнөөдрийг харж, маргааш үхчих ч юм бил үү гэх бодлоор өглөөний хоолоо ч бэлтгэж тавьдаггүй гэдэг. Харин монгол хүн бол холч ухаанаар ирээдүйг харж, үр хүүхдээ ямар нийгэмд амьдруулах, тэдэндээ юу үлдээхээ ч боддог юм. Өнөөдөр бид байдалтайгаа эвлэрэн хэдхэн төгрөгийн төлөө үр хүүхдийнхээ хоолыг булаан харийнханд өгч, хошуу дэвсч болохгүй билээ.

Айвенхоу Майнз Монголия Инк компанийн захирал Роберт Фрийдланд 2006 онд дэлхийн 100 баяны жагсаалтад орж ирсэн. Түүнийг Монголд асар их хэмжээний алт, зэстэй орд эзэмшдэг гэдгээр нь Тайм сэтгүүлийнхэн жагсаалтдаа оруулсан юм билээ. Түүнээс өмнө Роберт Фрийдланд гэдэг хүн бол ядуу, хөгжил буурай орнуудын ашигт малтмалыг хямд хялбар аргаар авч, цааш нь дамжуулан зарж дундаас нь хожоо хардаг хүн гэж дэлхийн хэвлэл мэлээллийн хэрэгслүүд тодорхойлж байсан юм. Тэр ч бүү хэл өнгөрсөн хавар л гэхэд түүнийг Оюу толгойн хувьцааг зарж байна гэж мэдээлж байсан билээ. Энэ талаархи мэдээлэл мөн л дэлхийн хэмжээний мэдээллийн сайтад гарсан байсан. Монголын эрдэс баялагт шунаж, нүдээ унагасан олон баячууд бидний хийх гэж байгаа гэрээг анхааралтай ажиглаж байна. Тэд Фрийдландыг гэрээгээ хийсний дараа хувьцаааг нь худалдан авч ашиг олохоор тооцож суугаа. Тэгэх тусам нь бид Фрийдландаар дамжин тэдний өгөөш болохгүйн тулд энэ байгаа үнэт баялгаа бусдад яаран өгөх хэрэггүй юм. Ашигт малтмал хэзээ ч нөхөн төлждөггүй, ганц л удаа олдож, гагцхүү түүнийг хэрхэн зарцуулахаас эздийнх нь хувь заяа хамаардаг. Монголчуудын хувь заяаг бус, хувийн эрх ашгаа бодож, энэ дүйвээнээр хөрөнгө бэлээ зузаатгахаар санаа шулуудсан хүн олон байгаа нь сүүлийн үед илт харагдаж байгаа. Цаана нь мөнгө харагдаж байгаа учраас Айвенхоу Майнз Монголия Инк компанийн удирдлагууд ажилчдаа элэг нэгтнүүдийнх нь өмнөөс босгож, хоёр нохойн хооронд яс хаях мэт сөргөлдүүлж байгаа нь ч мөнгөний л хүч юм. Хэдэн ажилчдад цалин нь хэрэгтэй учраас удирдлагынхаа үгэнд орохоос өөр аргагүй л байгаа биз. Тэдний гэрээ хурдан хийхийг шаардсан жагсаал, УИХ-ын гишүүдэд илгээсэн захидлаар монголчууд ч гэсэн энэ гэрээг хүлээн зөвшөөрч, хурдан батлуулахыг хүсч байна гэж харуулахаар зорьсон байж таарна.

Хэдийгээр мөнгө цагаан, нүд улаан гэдэг ч, өнөөдөр мөнгөтэй л болоод байгаа мэт байвч эх оронгүй, гүрэн улс нь хүчгүй бол ганц нэг хүн мөнгөтэй байгаад ч юу л хийж чадах вэ дээ. Орсонтойгоо адилхан гарын салаагаар мөнгө урсаад дуусна, Харин тэр үед бидэнд, үр хойчид маань юу үлдсэн байх вэ гэдгийг хэн хүнгүй л бодох хэрэгтэй.

Ардчилал (099/211/)

Ж.Цэсэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button