Г. Равдан Олон удаагийн архидалтаас болж ийм байдал үүссэн
Чухам юу болсон талаар Г.Равдангаас тодрууллаа.
-Та яагаад хүн зодох болов. Яг юу болсон юм 6э?
-Ж.Бадамхатаны биед би гap ч хүрээгүй. Хэн, хэзээ ажилд оруулсан нь мэдэгдэхгүй нэг архичин манай радиогийн концертын студийн найруулагчаар ажилладаг юм. Тэр орой Ж.Бадамхатан, нэвтрүүлэгч Сайнт-Од, Хурд агентлагийн спортын сурвалжлагч Элдэв-Очир, Бадамхатаны студийн техникийг хариуцдаг Насандулам гэдэг настай авгай, З.Доржийн хүү Д.Цэнгүүнжав, гаднаас хэдэн хүн студид архидаж байсан юм. Бас гаднаас Батжаргал гэдэг хүн ирдэг юм. Би долоон цагийн мэдээ уншчихаад тэдний студид ороход ийм зүйл болж байсан.
Би яах гэж орсон юм бэ гэхээр Сайнт-Од зургаан цагийн мэдээ уншаад надад хүлээлгэж өгөх байсан атлаа уншаагүй алга болчихсон. Би тэдний байдаг газрыг мэдэх юм чинь концертын студид яг халуун цэг дээр нь орлоо. Намайг ороход цаана нь Сайнт-Од гаднын хүнтэй юм уншаад наана нь Бадамхатан, Элдэв-Очир нар архи хундагалаад ууж байлаа. Тэгтэл би тэднээс, за дугараа хаанаа явж байна гэж асуусан юм. Юун дугараа бид архи уугаагүй гээд гүрийгээд байсан. Тэгтэл Элдэв-Очир хундагалж байсан архиа ширээн дээр тавьчихаад гараад явчихсан. Батжаргал ч зугатчихсан.
Тэгээд миний уур хүрээд энэ чинь юу юм бэ гээд 50гр хэртэй архитай шилийг нь хана руу аваад шидчихсэн юм. Гай болж гарын хазгайгаар Бадамхатаны толгойг онож шалан дээр унасан. Би тэрний толгой руу шидсэн юм биш. Тэгээд шалан дээр унасан шилтэй архи асгараад архи үнэртэхээр энэ тэгээд архи биш юм уу гээд дахиад авч хана руу шидэж хагалсан. Толгойг нь онож архины шил хагараад, толгойноос нь шилний үртэс түүж авсан гэж бичжээ. Ерөөсөө тийм юм болоогүй. Энэ нь нэг удаагийнх бус олон удаа болдог хэсэг бүлэг хүний байнгын архидалт.
-Толгой нь хагараагүй гэсэн үг үү?
-Дараа нь толгой нь хагарчихсан цус гоожиж байсан. Ж.Бадамхатан та миний толгойг хагалчихлаа гэсэн. Тэгээд би доошоо бууж телевизийн харуулын албанд хэлсэн. Тэнд ахмад Пүрэвсүрэн, хэв журмын байцаагч Энхжаргал хоёр байсан юм. Би тэр хоёрт хэлчихээд дээшээ гарах хооронд Пүрэвсүрэн тэдэнтэй уулзаж байснаа эд архи уугаагүй л байна шүү дээ гэсэн. Угаасаа илт нүд нь сүүмийгээд, хэл ам нь ээдрээд ойлгомжтой байсан.
За тэр Бадамхатан, Насандулам, Элдэв-Очир, Батжаргал, Сайнт-Од нар нийлсэн байхад архи уухгүй байж харагдаач гэж манайхан ярьдаг юм. Бүгд л мэддэг. Энэ хүмүүс хуйвалдаж энэ мэдээллийг бичүүлсэн гэдэг нь ойлгомжтой. Бадамхатан, харуулын албаны Энхжаргал нар найз. Тэднийг харуулд гарч байхад Бадамхатан гаднаас хэнийг оруулж ирж архидах нь дурын хэрэг байдаг юм. Маргааш өглөө нь би зөвшөөрөл авч харуулын албаны тэмдэглэлийг үзэхэд, тэд огт архи уугаагүй байсан. Архины шилээр толгойг нь хагалсан учир оёдол тавиулахаар Гэмтлийн эмнэлэг явав. Оёдлын урт гурван см байв гэж бичжээ. Эмнэлэг л тэрийг хэмждэг болохоос биш харуулын дарга шугам барьчихаад хүний толгой хэмждэггүй баймаар. Энхжаргал архидаж байсан студи руу очоогүй, Пүрэвсүрэнгээ явуулсан.
-Тэр дороо эмнэлэг явж олон оёдол тавиулсан гэсэн. Бадамхатан гэдэг хүн ямар байдалд байгааг та мэдэж байгаа юу?
-Маргааш өглөө нь ажил дээрээ явж л байсан. Би толгойг нь үзсэн оёдол тавиулсан байна лээ. Биеийг нь асуугаад толгой тархи нь хөдөлсөн бол бариул гэхэд оёотой байхад толгой бариулж болохгүй гэсэн. Өнөөдрийг болтол дарга цэрэг, шүүх цагдаагаас намайг дуудаагүй л байна. Яахав дээ намайг хамт олон дундаа нэр хүндтэй болохоор сэв суулгах гэсэн юм байгаа биз дээ.
Тэгэхэд Наранбаатар даргын юм хийж байна л гээд томроод суугаад байсан юм. Мэргэжил нэгтнээ зодож танхайрсан гэчихжээ. Би мэргэжлийн жүжигчин хүн. Харин Бадамхатан студийн ажил хийдэг жирийн л нэг ажилчин. Ийм л юм болсон.
Ер нь би урд нь олон удаа архидаж байхад нь зогсоож байсан. 70 жилийн түүхтэй Монголын радиогийн байранд хэнбугай ч архидах эрхгүй гэдгийг хэлмээр байна. Харин ч энэ байдал тэдэнд санамж, дохио, цочроо болох ёстой. Мэргэжлийн байгууллага дотор, хамт олныхоо дунд архидаж болохгүй гэдгийг ойлгож аваг. Тэд дарга, харуулаараа хамгаалуулдаг л юм байгаа биз. Би архидалттай хатуу тэмцэх болно.
Зууны мэдээ 181 (2629)