Монголчууд Туркт визгүй зорчих боллоо
Визгүй зорчих монгол иргэд Туркийн хилийн боомт дээр нэг хоногийн 30 ам.доллар байхаар бодон Туркт байх хугацааны санхүүгийн чадавхиа нотлон үзүүлж, аяллын зорилгоо тайлбарлах учиртай.
Туркт 30 хоногоос илүү хугацаагаар зорчих иргэд Улаанбаатар дахь Туркийн ЭСЯ-наас зохих визийг урьдчилан авсан байх шаардлагатай гэж Гадаад хэргийн яамнаас мэдээлж байна.
/Оллоо.МН/